И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Мэдээ мэдээсэл Номой hан Дуу хүгжэм Угай бэшэг Видео Гэрэл зураг Гэшүүн Монгол гүрэнэй буряадай эмхинүүд Бизнес hанал Холбогдохо  
Буряад арадай түүхэ, соёл Буряад зон
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
ЗУРАГАЙ СОМОГ
Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977) Bookmark and Share
Б.Ринчен гуайн аав Будын Раднаажав Өвөр Байгалын хасаг цэргийн хурандаа Оросын эзэн хааны газар зүйн нийгэмлэгийн гишүүн, Орос-Монгол, Монгол-Орос толиудыг зохиогч, Олноо өргөгдсөн Монгол улсын Эрдэнийн очир одонт

Ринчингийн аав хурандаа Раднаажав Хүрээн дахь Хаант орсын элчинд.

Дэлхийн 1-р дайны үед фронтод буй буриад хасаг цэргүүдийг эргэж очсон буриадын цэргийн эмч нарын отряд. Ринчингийн аав Раднаажав дунд нь зогсож байна.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Х.Уэльс 1944 онд Монгол Улсад ирэхдээ музейн тайлбар хийж байсан Ринчен гуайн англи хэл, түүхийн мэдлэгийг шагшин магтаад “Танд үүнээс арай дээр ажил олдоогүй юм уу?” гэж асуусан гэдэг.

Тэрбээр “Цогт тайж” кино зохиолоор БНМАУ-ын төрийн шагнал хүртэхдээ дагалдах мөнгөн шагналаа (1944) Фашист Германы үүсгэсэн дайнд хэлмэгдсэн Ленинград хотын өнчин хүүхдүүдэд бэлэглэсэн бол ЗХУ-ын зохиолчидтой хамтарч гаргасан “Детская Литература” сэтгүүлийн шагналаа Америкийн түрэмгийлэлд өртсөн Вьетнамын өнчин хүүхдүүдэд бэлэглэсэн, гадаад улсад хэвлүүлсэн номынхоо шагналыг банкаар гуйвуулж ирэхэд ёсыг бодож өнгөний ганц дэвсгэртийг аваад Монгол улсынхаа хөгжлийн төлөө хандивладаг байсан гэдэг. Аугаа хүний сэтгэл аугаа л байх юм.1977 оны гуравдугаар сарын 4-нд Ринчен гуай нас барахынхаа ємнє “Монгол бичгээ л сэргээгээд авчих юм бол Монголын соёлын олон салбар бадран мандахад хэрэгтэй юмсан” гэж дорой дуугаар шавь Чой.Лувсанжавтаа захиж байсан гэдэг. Зєвхєн энэ хоёр баримтаас харахад XX зууны Монголын энэ их хvн эх орон, эх хэл, монгол нутгийнхаа талаар их ондоо бодолтой байсан юм шиг санагддаг. Ри багшийг єєд болоход томхон албан тушаалтан сайд дарга нараас нэг нь ч ирээгvй. “Vнэн” сонинд гашуудлын мэдээ тавихыг хориглосон байсан. Тэр vед євгєн эрдэмтнийг бараг нууцаар шахуу оршуулж байсныг би оршуулганд нь оролцож байсны хувьд мэдэж байна.

Түшмэл, намайг яаж үздэг хамаагүй Түмэн, намайг яаж үздэг хамаатай Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй Эрдэмтэн мэргэд яаж үздэг хамаатай Ховчин намайг яаж үздэг хамаагүй Хотол олон яаж үздэг хамаатай Бялдуучин зусарчин яаж үздэг хамаагүй Билигтэн сэхээтэн яаж үздэг хамаатай. Еншөөбүү Бямбын Ринчен 1965.01.08

Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан
Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан "-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай "-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо! огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг. Үнэхээр бид химийн бодисоор бордсон жимс ногоог боловсруулалгүй шууд идэх биш харин мал хэмээх байгалийн боловсруулах амьд үйлдвэрээр дамжуулан малын мах, сүү болгон хэрэглэж байгааг харийнхан яаж ч мэдэх билээ дээ. Огт мах идэхгүй байна гэдэг бол халуун дулаан уур амьсгалтай оронд амьдарч байгаа хүний зөв хооллолт мөн боловч цаг уурын хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай Монголчууд зөв биш буруу хооллолт юм. Тиймээс бид 15000 жилийг туулж ирэн дэлхийн хүнсний байгууллагын шилдэг хоолоор шалгарсан цагаан идээгээ идэж зөв хоололцгооё.

1970 онд нэг сурвалжлагч “Таны үргэлж санаж явдаг ямар мэргэн үг байдаг вэ?” гэхэд “Чехийн Ян Хүсийн үхсэн ч үнэнчээр явсаар үх!”гэдэг үгийг үргэлж санаж явдаг гэж хариулж билээ”

“Зєвєєс болж зовон амьдралын чинь зам дуусна Зєрж хараалгасаар л яваад баатар чи орчлонг орхино Харин тэгэхэд хаврын дэлхий амилан сэргэх мэт Хатан дэлхийд алдар чинь амьдралаа эхлэнэ” гэсэн шvлгээр єндєрлєе. Эцэг болсон хєх мєнх тэнгэр аав тандаа мєргємv Эх болсон хєрст бор дэлхий этvгэн ээж тандаа мєргємv Эзэн богд суу билигт Чингис хаан тандаа мєргємv Эрдэм эрдмийн дээд ном судар бичиг тандаа мєргємv Энэ насны амьд шvтээн оюунт мэргэн багш тандаа мєргємv

”Монгол Улсын шинэ Төрийн дуулалын утга агуулгыг Төв хороо, Засгийн газраар хэлэлцэж байх үед “Халх монголчууд хамаг дэлхийн улс орнуудттай…” гэсэн үгийн талаар доктор Б.Ринчен ёжилж, “Цэдэнбал дарга аа, хоёулаа гарах уу даа. Энэ дуунд чинь дөрвөд, буриад гэсэн үг алга” хэмээн хэлж, засуулж байсан”

Бямбын Ринчен сурах мэдэхийн үйлсийг амьдралынхаа нэгэн зорилго болгож, эх орноо эх орон шиг хэлтэй соёлтой, хилтэй нутагтай, гадагшаа нэртэй, дотогшоо хүндлэлтэй болгохын төлөө амьдарсан. Тэр олон зүрхээр амьдарч, олон үйл бүтээсэн. үндэсний уламжлал соёлыг хамгаалан хойч үедээ үлдээе хэмээн тэр зоригложээ. Магадгүй ухаант хүмүүн хойчийн нэгэн өдөр ийм цаг ирнэ гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн ч байж болох. үнэхээр өөрийн бус өрөөлийн төлөө амьдарсан халуун сэтгэл байж.

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Эх орноо гэсэн түүний сэтгэлийн галыг бөхөөх гээд хэн ч дийлээгүй. Түүнд эх орноо гэсэн сэтгэл, тэмцэхүйн их хурц ухаан, илтгэхүйн дээд авъяас чадвар тэнгэрээс заяажээ. Түүний уран бүтээлийн мөр бүхнээс эх оронч үнэр ханхалж, уншигч авхайг Монгол гэдэг аугаа сүр хүчит, үл мартагдах түүх рүү урин аваачна. Түүний Цогт тайж, Гүнж, Бэр цэцэг, үүрийн туяа... зохиолуудыг уншихад өөрийн эрхгүй цээжинд гал бадран Монгол оронд төрснөөрөө бахархах сэтгэл төрнө.Гурван тогооны үлгэрт гардагчлан Монголчууд бид даанч нэгийгээ дээш гаргах дургүй муухай хүмүүс юм даа. Энэ эрхэм хүмүнийг түүхэн сэдэвт зохиол их бичлээ, феодлын нийгмийг магтан дууллаа, үндсэрхэг үзэлтэн хэмээн “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана” хэмээн харааж цагаантны оргодол бидэнд бүү саад бол гэж нүд үзүүрлэж байв.Тэрбээр хаана ч явсан эх орон юугаан нэхэн санагалздаг байсан гэдэг. Будапештэд явж байхдаа эх нутгаа санан хээр талаас нэгэн аргал олж ихэд баярласнаа хойно нь “Ар монгол нутагтай эгээ адилхан, агь ханхалсан аргал олж өвөртлөөд үдэш нь Дунай гэдэг их буудалдаа үнсний саванд утаа барин асаадаг боллоо Багын дассан аргалын тэр утаа, бахтай таатай, агийн үнэрт нь хамар загатнанхан Энхэр монгол тал нутгийн минь үнэр л энэ тасалгаанд ханхлах мэт сайхан санагдлаа” хэмээн бахдан бичжээ. Түүний зохиол бүтээлийг унших бүр эх орноо хайрлах сэтгэл төрж, гайхамшигт түүх соёлоороо өөрийн эрхгүй бахдана. Чингис хаан, Ану хатан, Галдан бошгот, Єндөр гэгээн Занабазар, Хатанбаатар Магсаржав, Жанжин Сүхбаатар зэрэг зохиолын баатруудаараа хэлүүлж буй эх оронч, элгэн халуун үгс, зөвхөн эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй зохиолчоос л гарах тэр ариун мөрүүдийг унших бүр таныг улмаа таних мэт боллоо.

Б.Ринчен гуай төвдөч, профессор Ц.Доржийн хамт МУИС-ийн II байрны гадаа.

Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.

Б.Ринчен Тэр өөртөө ийн амлажээ. Тэгээд хожмоо үл мартагдах үгсийн цэцэрлэгч болж чадсан юм. Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалтай Хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл минь хэмээн аугаа чадлыг нь магтан дуулж, бишрэн хэрэглэснийг нь Оросын алдарч зохиолч Николай Тихонов Ринчен гуайд бичсэн захидалдаа “...элчилгүй уудам Монгол нутгийн бүх өнгө, будаг, цэцгийн үнэр шингэсэн үнэхээрийн яруу сайхан шүлгүүдээ илгээснийг тань ихэд сонирхон үзлээ. ...Та уг нь тал нутгийн хээрийн агь ямар сайхан анхилуун үнэртэй байдгийг л бичсэн билээ. Гэтэл тэр анхилуун үнэрт миний толгой эргэж орхиод “Ариун сайхан сэтгэлт” малчин ардын аргамаг сайхан хүлэг зүүдэнд ороод амраахаа байлаа” хэмээн сэтгэлийн гүнээс магтан бичиж байжээ.Тэрбээр Монгол хэлнийхээ гайхам сайхан хүч чадлаар эх орныхоо түүх соёлыг дэлхий дахинаа таниулан бишрүүлэхэд их гавъяа байгуулсан юм.

“Монгол хэл соёлын төлөө тууштай тэмцэгч Бямбын Ринчен хаа нэг томчуулыг үгээр мохоож авдаг нэгэн хэдий ч бас нөгөөтэйгүүр энгүүн хүн байлаа. Суръя мэдье, заалгая шамдъя гэсэн хүн, хэнд ч гэсэн хэдэн цагаар ч хамаагүй мэдэж чадахаа зааж, хөдөөгийн арван жилийн сургуулиас ирсэн гуравдугаар ангийн хүүхдэд ч алаг үзэхгүй цаг гарган захиа бичиж суудагсан. Хийж бүтээх, сурах мэдэхийн төлөө өөрийгөө дайчилж чаддаг хүн дээ. Гэрт нь ороход гурван бичгийн машин тавьчихсан нэгд нь орчуулга, нөгөөд нь судалгаа, нөгөө дээр нь зохиолоо бичээд тойроод л ажлаа хийгээд, ер зүгээр цагийг өнгөрөөдөггүй байсан.

Б.Ринчен : Залуу нас  Судар шиг их амьдралын харгуйд Сур шиг харваад эргэн ирээгүй Суу алдарт залуу нас чамайг Санаж дурсахгүй хэн байна вэ?  Гэнэн гэхэд хүүхэд шиг гэнэн Гэгээн гэхэд мэлмий шиг тунгалаг Ээжий шиг дандаа хайрлаагүй явтал залуу нас чи Эрчит мөрөн шиг урсан одном...  Харагдан өнгөрөхийг чинь мэдсэн хэрнээ Хатуу хүтүүд хамаагүй зүтгүүлсээр Хавар шиг яруу залуу нас чамайг Хайранд жаргааж бүүвэйлж явсангүй.  Орчлонг таниагүй омголон насандаа Олдошгүй хайрыг хэнэггүй гишгэчихээд Нэхэл хату сэтгэлийн өрийг төлөх гэж Нэл цэцэг мэл залуу нас чамайг би зовоосоон  Алдар хүндийн тавцангаас зайдуу Алиа наргиант цэнгэлээс хол Хээрийн зөөлөн сэвшээ адил Хийсэн одсон залуу нас чамайг  Хэт бардам зантны өмнүүр Хийморь жавхааг чинь бууруулж Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол Уучлаарай намайг залуу нас минь...

Тэрээр хэдэн зуун жилийн дархан цаазтай байж ирсэн үзэсгэлэн төгөлдөр Богд уулаа хайрлан хамгаалахыг уриалж, “Үнэн” сонинд гаргасан “Богд уул” өгүүлэлдээ хайрхан модыг хайр найргүй огтлон сүйтгэж байгааг хөрөө сүх хангинуулан, хаичн зэрлэгээр авирлаж байгаагийн улмаас шивээлэн байдаг ан гөрөөс нь зугтан дайжиж зутран үрэгдэж байгааг сэтгэл шимшрэн бичжээ. Түүгээр ч зогсохгүй нэг хүнийг тахин шүтэж байсныг илчлэн шүүмжилж, хор холбогдлыг нь илчилсэн ЗХУКН-ын ХХ хурлын үзэл санаанд зоригжиж, ЗХУКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н. С. Хрущевт 1956. 12. 14-нд захидал бичжээ. Тэрхүү захидалдаа “Орос үсэг нь бичиггүй байсан ард түмний хувьд соёлын их ололт, сайн сайхан амжилт мөн хэдий боловч хэлэндээ цавхийтэл зохицсон бичигтэй, утга зохиолын арвин өвтэй монголчууудын хувьд утга зохиол бичгийнхээ бүх үнэт зүйлээс чингэж холдоно гэдэг нь соёлын нь өсөж өндөржихөд саадтай том эндэгдэл гэж үзэж байна. Энэ нь улс төрийн нэр төр хөөцөалдөгчдийн зусардан билбүүрддэг зан, соёл дутмаг байдлын харгай тиймээс мэргэн зүтгэлтэн танд хандаж хэдэн зуун жилээр хуримтлуулсан соёлы нь үнэт зүйл бичгийн нь хэлнээс ард түмнийг ангижруулж болохгүй. Сталины нэрээр гаргасан алдааг засаж залруулах цаг болсныг саналаа хэлэх зориг зүрхгүй манай удирдагчдад хэлж өгөхгүй юу гэж танаас хүсье.” гэжээ. Энэ бүхнээс үзэхэд тэрээр хэл шинжлэл, утга зохиолынхоо хүрээнд нам төрийн бодлогыг шүүмжилж, үндэсний соёл уламжлалаа хамгаалж хадгалан хөгжүүлэхийг зорьж байжээ.

Ринченгийн Барсболд: Аав минь бичгийн хоёр машин зэрэгцүүлж тавиад сууж байдаг сан
Ринченгийн Барсболд: Аав минь бичгийн хоёр машин зэрэгцүүлж тавиад сууж байдаг сан

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Залуу эрдэмтэн Б.Ринчен Их эрдэмтэн Жамсрангын Цэвээн, Амар сайд нарын  хамт. 1931 онд.

Герман, Франц болон Орост Улсад хамт сурч байсан Д. Нацагдорж, Б. Ринчин, Наваанюндэн, Намдаг зэрэг олон сайхан найз нөхөдийг нь бас хорижээ. До яамны харанхуй хөндийд тэднийг хориж, нэг нэгээр нь жижүүрлэн дуудан Орос Монгол байцаагч ээлж дараалан байцаан “хэдэн онд япон тагнуулд элсэн орсон, Герман Орос хэлний алийг нь илүү сайн мэдэх вэ? гэх мэтээр өдөр шөнөгүй ээлж дараалан эрүү шүүн байцааж ухаан алдсанийг нь ус хийн сэргээн дахин дахин байцааж тэднийг тарчилган зовоож байцаажээ. Зарим нэгэн нь эрүү шүүлтээ дааж чадалгүй нас барах, зарим нэгийг нь улаам цаам буудан хороожээ.

Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би.
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би.

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Ринчен абугай 50-иад онууд тушаа

Аша хүбүүдтэйгээ
Аша хүбүүдтэйгээ

Энэдхэгэй түрүүлэгшэ Индира Гандитай
Энэдхэгэй түрүүлэгшэ Индира Гандитай

Еншөөбү сонгоол Раднаажав Ринченгуайн эсэгэ

Угсаатаны зүйн экспедициэр Архангай аймагта 1958 он

Монгол түмэнэй оюун санааны ударидагша байба л даа Ринчен абугай

Насанай нүхэр Раднатайгаа хоюула 1975 он
Насанай нүхэр Раднатайгаа хоюула 1975 он

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Та манай сайтад зураг оруулах бол bodonguud_zorigt@yahoo.com хаягаар зурагнуудаа илгээнэ үү.
Bookmark and Share
ШЭНЭ ЗУРАГНУУД
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
С.Зориг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
Зураг Буриад зураг
ХОЛБООТОЙ ЗУРАГАЙ СОМОГ
www.toonto.mn - Зураг
Буриад-монголчууд дэлхийн 2-р дайнд / 6
www.toonto.mn - Зураг
"Буряад гэр, ахуйн эд зүйлэ" / 32
www.toonto.mn - Зураг
Гомбожаб Цыбиков / 16
www.toonto.mn - Зураг
Агуу ехэ цанид хамба Агван Доржиев / 10
www.toonto.mn - Зураг
Буряад хубсаhан, гоёл, шэмэг, зүүдхэл түүнэй ... / 23
www.toonto.mn - Зураг
Э.Оюун / 8
www.toonto.mn - Зураг
Жамсаранай Цэбээн (1880-1942) / 17
www.toonto.mn - Зураг
Дэслэгшэ-Генерал Үржин Гармаев / 15
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!

Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (2)
Энхбаяр: 2011-02-07 04:00:51
Үнэхээр л домог болсон Баавай даа.
180.235.171.163
Bodonguud Zorigto: 2010-08-29 16:03:31
Buryad Mongoliin domog bolson baavai daa. )))
202.70.33.212
   
Facebook
сурталчилгаа

286px × 140px

сурталчилгаа
Хайх
Дуулагтий - Наадам дээр
ВИДЕО
Баян-Уул сумаас УТХХэрэгт хэл...
Дангинамни Дуушан Ч.Энхзул Б.Б...
Галттаймни буряад дуун Үгэнь Д...
Оллоо ТВ - Нот-гүй яриа - Д.До...
Дуучин Д.Нямдаваа - Миний бури...
Нютаг уhанай дуун.Дуучин : МУГ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ
 
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа

» Сайн байцгаана уу ? Монгол дахь Буриадай холбоо гэж хаана байдаг юм ? хэлж өгөөч
» Хадамд гарахаар зэхэж буй охид бүсгүйчүүд болон бүх насныханд...
Л. Намсрай гуайн буриад аялгуун...
» Ашбагад, Худай, Хуасай овгийн талаар мэддэг зүйлсээсээ хуваалцаарай. Энэ овгийн хүмүүс байвал холбоо...
» Uriyadain Donoin xuuged xuugduudei xuuged gej baidaghaa xolbogdiit minii xugshin ejiin duu ni bgaad ...
» 2014 onoi altargana naadamai bayrai mendiie xurgeneb
» Yahan goy yum geesheb,ushuu goy goy zuragnuudii oruulaaraigtii,Balbarai baga altarganai zurag ene te...
сурталчилгаа

286px × 140px