Эрдэнэбатхаан
бол Монгол улсаа соён
гэгээрүүлэх их үйлсэд өөрийн
оюун ухаан, хүч чадлаа
зориулсан, хойч үе маань
хэзээ ч мартаж үл болох
алдартан билээ. Тэрбээр
Ардын намын төлөөлөгчдийг
Ленинтэй уулзахад хэлмэрчилж,
мөн Монголын залуусын төлөө
М.Горькийд захидал бичиж,
улмаар
Герман, Франц, ЗХУ-д
оюутан суралцуулах их
үйлсийг сэдэн санаачилж
Монголын ард түмний өмнө
асар их гавьяа байгуулсан юм.
Тэрбээр гурван охин, хоёр
хүүтэй байсан бөгөөд бүгд эх
орондоо нэр цуутай
алдартнууд болжээ. Эрдэмтэн
зохиолч Э.Оюун театрын
урлагийн хатан ээж, мөн
Э.Раднаа, Э.Зандармаа,
Э.Агваандорж, Э.Агваандорж,
Э.Карма нар нь бүгд Монгол
улсынхаа хөгжилд нэр нөлөө
бүхий байр сууриа эзэлсэн
хүмүүс юм. Түүний отгон хүү
Э.Агваандоржтой уулзаж аав,
ээж бага насных нь тухай
ярилцсан ярилцлагыг уншигч
танаа хүргэж байна.
-Таны эцэг
Эрдэнэбатхаан бол Монголын
соён гэгээрүүлэх их үйлсэд
том хувь нэмэр оруулсан хүн.
Аавтайгаа өнгөрүүлсэн он
жилүүдээс яриагаа эхлэх үү?
-Миний аав Эрдэнэбатхаан бол буриад хүн шүү дээ. 1888 онд одоогийн Усть-Ордын Буриадын өөртөө засах улсын Бохан районд байсан Тараст төрсөн юм билээ. Аав 20 настайдаа Эрхүү хотын гимназийг төгсөөд тэндээ маш цөөхөн жил багшилж л дээ. Учир нь юм юманд оролцсон овсгоо самбаатай байсан болохоор нь ч тэр юм уу “ямар ч байсан найдваргүй этгээд” хувьсгалын үйл хэрэг элдэв зүйлд оролцдог гэж үзээд Эрхүү мужаас хөөсөн гэдэг юм. Би бол мэдээ орсон цагаасаа хойш аавтайгаа хамт байгаагүй хүн. Намайг мэдээ орох тэр үед аав маань хэлмэгдлийн шуурганд хэзээний өртсөн байлаа. Ээжийнхээ ярианаас л аавыгаа сайн мэддэг болсон. Хожим юм ухаарахтайгаа болсноор ном зохиол, түүх шаштираас эх орноо хөл дээр нь босгох гэж хэчнээн их зүтгэж яваад хэлмэгдсэнийг нь бодохоор маш их харуусч зүрхэндээ уйлсаар өдий хүрлээ. Аавыг Галуут нуур орчимд л цөлсөн гэдэг. Энэ үед нутгийн хүн Цэвээн Жамсранов тэнд тааралдаж л дээ. -Чи энд цөлөгдчихсөн гээд л зүгээр суугаад байсны хэрэггүй. Цаана чинь Монголд автомат засаг сэргэчихсэн чам шиг бичиг үсэгтэй хүн их хэрэгтэй болоод байна. Тэнд очиж сургуульд багшил гэж гэнэ. Авчрахаасаа өмнө чи гэр бүлтэй юү гэж асуужээ. Үерхдэг бүсгүй бий гэж л дээ. Түүнийгээ олж ир гэсэн байна. Аав Бохандаа эргэж очиж хуримаа хийж гэр бүл болоод Монголд ирж Автоматын үеийн сургуульд газарзүй, түүхийн багшаар ажиллаж байсан юм билээ. Тэгж байтал хүрээнд нууц бүлгэм үүсч эхэлсэн байна. Ээжийн яриагаар бол Догсом, Лосол, Бодоо, Сүхбаатар нартай маш дотно харьцаатай байсан гэдэг. Тэр үед Бодоогийнд Чойбалсан нэг хэсэг амьдарч байсан юм билээ. Манай аавын нэрийг Никит гэдэг байж л дээ. Д.Сүхбаатар аавыг нэрээ соль Эрдэнэ гэдэг нэртэй бол гэснээр аавынхаа Батыг нэмээд Эрдэнэбатхаан болсон юм гэдэг. Цагийн байдал түгшүүртэй байсан үе юм даа. Тэр үед Барон Унгерний цэргүүд Оросын Буриадуудыг цэрэгтээ элсүүлж эсвэл хядаж байсан үе. Энэ үед Лосол, аавыг чи наад орос хувцсаа соль гээд лам дээл өмсүүлсэн гэж ээж минь хуучилдагсан. Лосол, Догсом, Бодоо нар бол бүгд л хийдэд шавилж байсан шашны номтой лам хүмүүс шүү дээ. Ардын хувьсгалаас өмнөхөн Оросын нэрт эрдэмтэн Майскийн шинжилгээний ангид нэг хэсэг орчуулагчаар ажиллаж байсан байгаа юм. Харин аав бол хэлний боловсролд гаргууд хүн байсан гэсэн. Оросуудтай оросоор, буриадуудтай буриадаар, халхуудтай халхаар маш цэвэрхэн ярьдаг байж. Нэг өдөр Догсом орхимжтой лам дээл малгай авчирч өгөөд чи Чингэлтэй уулын энгэрт очоод байж бай гээд араас нь морьтой ирж бүгдээрээ уул хяралж Мухарын даваагаар даваад Сөгнөгөрөөр дайрч дандаа уулаар явсаар Хиагтад очжээ. Тэнд МАН-ын анхдугаар хуралд оролцож түр Засгийн газар байгуулалцаж, нарийн бичгийн даргын ажил хийсэн юм. Ингэж хувьсгалын үйл хэрэгт оролцож улс эх орондоо хүчээ өгсөн юм билээ. 1921 оны 11 дүгээр сарын таванд МАН-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж В.И.Ленинтэй уулзахад хамгийн анх орчуулагчаар ажилласан хүн бол аав минь юм даа. Ленин, оросоор маш гайхалтай ярьж байна. Хаана сурсан юм бэ? Үүнээс хойш та Орос Монголын ард түмний гүүр болж яваарай гэж хэлсэн гэдэг. -Аав тань Монгол үсгээр ном, сонин хэвлэх машин оруулж ирэх талаар маш их хөөцөлдөж байсан гэдэг? -1921 оны сүүлчээр Ардыг гэгээрүүлэх яамны сайдаар томилогдон ажиллаж байхдаа маш их зүйлийг хийсэн байдаг. Орос, Франц, Герман зэрэг улсуудад оюутан сургаснаар олон эрдэмтэн мэргэдийг төрүүлэх үйлсийг бүтээсэн. Д.Нацагдорж, Т.Нацагдорж, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Л.Намхайцэрэн, Б.Содном, Б.Доржсүрэн, С.Бавуу, Б.Доржсүрэн нарыг гадаадад суралцуулсанаар Монголын оюуны гэгээрэлд маш их хөрөнгө оруулсан гэж боддог юм даа. Мөн Германчуудтай ярилцсаны үндсэн дээр одоогийн Засгийн газрын зүүн талын хэвлэх үйлдвэр, нийслэлийн ахмадын холбооны байр, урт цагааны баруун талын шар дэлгүүр, Гандангийн дэргэдэх дэлгүүр, төмрийн завод зэргийг бариулсан юм байна лээ. 1924 онд Судар бичгийн хүрээлэнг Гэгээрүүлэх яаманд харьяалуулах гэсэн чинь тэр үед Цэвээн Жамсранов гуай очихгүй ээ, хүрээлэн хүрээлэнгээрээ байж байг гээд очоогүй юм гэсэн. Ер нь ингэж зүтгэж явсаныхаа төлөө, гадаадад хүүхэд сургасныхаа төлөө баруунтан болж хэлмэгдсэн юм. -Ээжийн тань талаар болон таны бага насны амьдрал яаж өнгөрсөн бэ? -Манай гэр Арслантай гүүрний урдхан одоогийн I төрөхийн тэнд байсан юм. Том жижиг хоёр дүнзэн байшинтай айл байлаа. Томд нь манайх, жижиг дүнзэн байшинд нь Шастин докторынх байдагсан. Сонирхуулж ярихад ээж минь намайг тээж байх үед би хөндлөн байрлалтай болчихсон байж л дээ. Шастин доктор үзээд чиний л амийг аваръя, хүүхдийг чинь хагалгаа хийж мөчилж авахгүй бол болохгүй гэсэн юм гэнэ лээ. Ээж, би хамаагүй хамгийн гол нь хүүхдийг минь л эсэн мэнд гаргуулж өгөөч гэж л дээ. Нэг өдөр Лосол гуай манайхаар ирээд бариач авчирч гэнэ. Өнөөх бариач нь шар тос халааж түрхээд, цайны шаараар шавж илж байгаад хэвийн болгож төрүүлсэн гэж ээж ярьдаг сан. Харин гэдсэндээ их мушгиралдсан болохоор гэртэйгээ гарсан юм гэнэ лээ. Эх барьж авсан хүн маань цамцтайгаа төрчихлөө гэж бөөн инээдэм болж байсан гэдэг. Ингэж л би гэдэг хүн орчлонд ирсэн байгаа юм. Манай ах эгч нарыг өсгөсөн нэг хөгшин байсан юм. Тэр хөгшин буруу номтнуудаар хүүхдээ битгий харуул, би энэ хүүхдийг өсгөнө гэсэн юм гэнэ лээ. Ингэж л би эмээтэй болсон хүн дээ. Тавын таван хүүхдийг ганцаар өсгөх гэж ээж минь их зовсон байхдаа гэж өрөвддөг юм. Ээжийг Монгол банкинд Сүхбаатар жанжин анх нягтлангаар оруулсан гэдэг. Уг нь тооны багш хүн шүү дээ. Аавыг баривчлагдсанаас хойш эсэргүүний гэр бүл гээд банкнаас гаргачихсан юм билээ. Түүнээс хойш хоршоодын холбоонд туслах нягтлан, дараа нь Цагаан-Эрэгт одоогийн Сүхбаатар хотод нягтлангаар явуулсан юм. Нэг ёсондоо ажлын нэрээр цөлж байгаа хэрэг юм даа. Тийшээ явахаас өмнө Чойбалсан ээжийд минь их тус хүргэж байсан тухай ээж ярьдаг сан. -Эсэргүүний гэр бүл гээд танай хөрөнгийг хураасан уу? -Дүнзэн байшинг маань л хураасан, бусад зүйлийг аваагүй гэсэн. Энэ бол Чойбалсангийн ач шүү гэж ээж дандаа л ярьдагсан. -Гэр оронгүй болно гэдэг хэцүү дээ? -Тэр үед одоогийн АУДС-ийн орчим “Ариун цэврийн станц” гэж байсан юм. Тэнд Догсомынх, Лосолынх, Элдэв-Очир гуайнхан байдаг байлаа. Манайх байшингаа өгөөд Догсом гуайн зүүн хашаанд гэр барьж айлсаж байлаа. Догсом гуай л манайхыг хажуудаа татаж авсан юм билээ л дээ. Энэ үед би “Үлгэр жишээ” дунд сургуульд орчихсон байсан үе л дээ. Манай сургууль одоогийн Гэрлэх ёслолын ордны буурин дээр байсан юм. Мөн Элдэв-Очир гуай ээжид минь их тус болдог маш хүн чанар сайтай хүн байсан тухай ярьдагсан. Намайг хүүхэд байхад Майдар их эргэдэг сэн. Гандангийн дэнжээс том тэргэн дээр Майдар бурхан залчихсан, нэг лам хажууд нь суугаад олон өнгийн урт хадаг барьчихсан байх. Хажууд нь том хултай шалсай гэж байна хүмүүс түүнээс нь авч идээд л. Тэр нь одоо бодоход их л заваан санагддагсан. Тэглээ гээд өвчлөөгүй л юм даа. Хөгшинтэйгээ мөн ч их Майдар эргэдэг сэн. Энэ үе бол хараахан хэлмэгдүүлэлт эхлээгүй л байсан үе юм даа. Гандангаас Зүүн хүрээ рүү орж ирдэг байлаа шүү дээ. -Та Гэрлийн хорооны анхны инженер хүн.Энэ тухай? -Тиймээ, тэр үед чийдэн хороо буюу гэрлийн хороо нэртэйгээр нарийн төмөр замын урдхан нь, одоогийн 120 мянгатын баруун тийш байгуулагдсан юм. Би инженер хүн биш шүү дээ. Их сургуулийн физикийн ангийг төгссөн жирийн багш хүн. Тэнд ажиллаж байсан орос мэргэжилтэн нутаг буцах болоод оронд нь ажиллах хүн байдаггүй намайг шууд тавьчихсан юм. Энэ бол Монгол орон цахилгаанжиж эхэлж байсан үе. Тухайн үед хамгийн их нь 100 КВт-ын хүчин чадалтай байлаа. Тэр нь маш цөөхөн ихэнх нь 12, 50 КВт-ын л хүчин чадалтай байсан гээд бод доо. Одоо бол хамгийн доод тал нь 320 КВт-ын хүчин чадалтай байна шүү дээ. 2500 хоёр трубинтай тэр нь байсхийгээд л зогсчихно. Гэрэл тасрахаар л гэрлийн хороотой ярь гэдэг. Ганц ярьдаг хүн нь би л байлаа шүү дээ. Эхлээд их хүлээцтэй ханддаг байлаа. Сүүлдээ ч ярьж ч сурсан, хэрэлдэж ч сурсан даа. Эвдрэл их гарна, туршлагагүйтнэ гээд л хэл ам тасрахгүй дээ. Нэг өдөр Аж үйлдвэрийн яамны сайд Гомбожав гуай дуудлаа. Очсон чинь чи капитал уурхайгаас Хонхор, Улаанбаатарын хооронд гэрлийн шугам тавь, юу хэрэгтэй байна. Түүнийгээ хэл гэдэг юм байна. Би ч ажиллах хүч, 11 метрийн урттай гуалин, ачих кран, машин хэрэгтэй л гэлээ. Гомбожав сайд Засгийн газартай ярьж тэр болгоныг бүтээж өгсөн. Би ч ажилдаа орсон доо. Тэр үед Налайхын уурхай анх капитал-уурхай нэртэй байсан юм. “П” хэлбэрийн модон шонг 75 метрийн зайтай байрлуулж шугам татсан даа. Мөн аймгуудыг цахилгаанжуулахын тулд “ЖЭС” зөөврийн станцыг нь сольж 270-650 КВт-ын хүчин чадалтай том суурин дизелээр сольж тавьсан гээд яривал их юм бий. 1962 онд ЭХУГазар байгуулагдахад би ерөнхий инженерээр ажиллаж байсан. 1965-1970, 1970-1980 он хүртэл зураг төслийг нь хийчихсэн, 1985 оноос хойш ингэж хөгжинө гээд хэтийн төлөвийг нь гаргаад бэлэн болгочихсон байсан даа. Хамгийн анх гуравдугаар цахилгаан станцыг өндөр даралттай болгосноор л хотын цахилгаан жигдэрч эхэлсэн юм. Намайг 1957 онд Москвагийн эрчим хүчний дээд сургуульд суралцаж байхад дуудаад авчирсан юм. Би сургуулиа төгсмөөр байна гэсэн чинь, зүгээр зүгээр элчин сайдтай чинь ярьчихсан гэдэг байгаа. Ингэж л социализмын галыг бадраах их үйлсэд зүтгэж ирсэн дээ. -Сүүлчийн асуултыг танд үлдээе? -Монгол Улсын шинжлэх ухааны академийн олон улс судлалын хүрээлэн Монголын Герман судлалын төв “Герман судалгаа, мэдээлэл” гэсэн цуврал сэтгүүл гаргадаг юм. Энэ сэтгүүлд аавын талаар Эрдэнэбатхаан юуны төлөө зүтгэж ямар гавьяа байгуулсан бэ гэдгийгтодорхой бичсэн байдаг. Энэ хамт олонд би маш их баярлаж байна. Мөн МЗЭ-ийн шагналт Ломбын Нямаа “Амьд ододтой хөөрөлдсөн Алтан хором” гэдэг ном аавын талаар асуудал дэвшүүлсэн хөрөг бичсэн байсан. Жишээ нь: “Эрдэнэбатхааны нэрэмжит шагнал” бий болгох түүний бүтээлийг эмхтгэх, удмын гэр музейг нь байгуулах, алдрыг нь мөнхжүүлэх зэрэг маш олон сайхан санаа дэвшүүлсэнд баяртай явдгаа танай сониноор дамжуулан уламжлая. Дашрамд дурдахад цаашид аавын минь алдрыг хэрхэхийг миний мэргэн ард түмэн мэдэх буй заа. Б.ЦЭРЭНЖАМЦ
|




Эрхїїгэй губерниин Тараса тосхондо малша буряадай бїлэдэ 1888 ондо
тїрэћэн байна. Бага наћанћаа хїдєєгэй ажалда дїршэлтэй болоћон, нютагтаа
эхин шатын ћургуули дїїргээд, оройшог, 20-той боложо, Эрхїїгэй багшын
семинарида ћурахаяа ороно. Семинарида ћуража байха їедєє демократис їзэл
бодолдо шуналтай болоћон юм. Энэ ћургуулияа дїїргээд, нютагтаа ерэжэ
багшална. Нютагтаа удааншье багшалаагїй, «найдалгїй» хїнїїдэй тоодо
оруулагдажа, Забайкали руу сїлэлгэдэ эльгээгдэћэн байгаа.
Эрдэнэбатхаан
бол Монгол улсаа соён
гэгээрүүлэх их үйлсэд өөрийн
оюун ухаан, хүч чадлаа
зориулсан, хойч үе маань
хэзээ ч мартаж үл болох
алдартан билээ. Тэрбээр
Ардын намын төлөөлөгчдийг
Ленинтэй уулзахад хэлмэрчилж,
мөн Монголын залуусын төлөө
М.Горькийд захидал бичиж,
улмаар
Герман, Франц, ЗХУ-д
оюутан суралцуулах их
үйлсийг сэдэн санаачилж
Монголын ард түмний өмнө
асар их гавьяа байгуулсан юм.
Санжаасүрэнгийн ЭрдэнэбаярУлаанбаатар
хот.
http://www.biirbeh.com/modules.php?name=News&file=article&sid=765
Их сургуулийн хөл ихтэй гудамнаа Монголын төлөө цохилсон
халуун
зүрхийг амьд мэтээр тээж хоёр давхар нэгэн байшин оршсоор. Энэ л
байшингийн өвөр хананд дэлхийн дэвжээтэй их эрдэмтэн Бямбын
Ринченгийн
хүрэл хөрөг, түүний дор Еншөөбүү Бямбын Ринчен гэж хуучин монгол
бичгээр...
1888 оной майн 16-да Баргажанай уездын Харгана нютагта тїрєє ћэн.
Малшан эсэгэнь Ћэнгэлдэр угайнгаа аха захань байћан юм.
Э-Д. Ринчино Уланай приходской ћургуули, удаань Баргажанай хотын
училищи дїїргээд, 1905 ондо Дээдэ-Їдэ ошобо. 1907 ондо Томск ошожо,
технологигиин дээдэ ћургуулиин юрэнхы эрдэмэй ћуралсалай курсануудта
ћураћан байгаа. Саашадаа Петербургын ехэ ћургуулиин юридическэ
факультедтэ орожо, 1914 он болотор ћураа ћэн.
191...
Уншихгүй бол бодохгүй, бодохгүй бол
бүтээж чадахгуй.Залуу хүн хийхгүй, сонирхохгүй, бодохгүй
юм бол хүн болохгүй, хулигаан л болохоос өөр зам байхгүй
гэж захижээ!!!
Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч,
эрдэмтэн, театрын найруулагч. Монголын Гэгээрлийн сайд асан
Эрдэнэбатхааны охин
Шарай голын 3 хаан, Амарсанаа, Отелло ван (Аттила
хаан)
зэрэг олон дуурь, жүжиг найруулж, Гоголын зохиол...
Цэбээн Жамцаранович Жамцарано 1881 ондо Агын аймагай Ћїдэнтэ
нютагта дунда шадалтай айлай бїлэдэ тїрэћэн байгаа. Аба эжын буянгаар
балшар багаћаа ћонор ухаатай, урагшаа эрмэлзэћэн хїбїїн байћан юм.
1890-1891 онуудта Шэтэ хотын гурбан классай училищида ћураба.
Тиин Санкт-Петербургда їмсын ћургуулида ћураћан байгаа. 1898-1901
онуудта Эрхїїгэй багшын семинарида ћуража гараад, Агын приходско
училищиин багшаар ажаллаа.
Нютагай зоной ...
Суута эрдэмтэ, ниитын ажал ябуулагша, уран зохёолшо Бараадиин Базар
хадаа анхан Тїгнэ нютагћаа Ага зєєжэ ошоћон сагаангуудай угай Хуягтын
(Бороншуугай) Бараадиин бїлэдэ бар жэлдэ (1878 он) Ага-Хангил нютагта
тїрэћэн намтартай. Бороншуугай Бараадитан гэжэ дунда шадалтай айлайхи
байћан гэхэ. Базар арбан нэгэн хїїгэдэй ахань байгаа. Тэрэ Агын дїрбэн
классай приходско ћургуули эрхимээр дїїргээд, 1891 ондо Шэтэ хотын
гурбан класстай учи...





