И-мэйл:   Нууц үг: 
 
НЮУР XУУДАЋАН АЛТАРГАНА МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ ДУУ ХҮГЖЭМ, РАДИО ВИДЕО ЗУРАГАЙ СОМОГ НОМОЙ ЋАН, УГАЙ БЭШЭГ ГИШҮҮНЧЛЭЛ CHAT SHOP ХОЛБОГДОХ  
Алтаргана - 2010 Улс төр Нийгэм Боловсрол Соёл Урлаг Спорт Түүх Нютагай үнэр Буряад зон
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭЛЭЭ МЭДЭЭЛЭЛ
1921.2.03. Одоогоос 89 жилийн тэртээх энэ өдөр, үдээс хойш гэхэд, Унгерны цэргүүд Өргөөг\одоогийн Улаанбаатар\ чөлөөлж дуусчээ.
2010-02-08
1921.2.03. Одоогоос 89 жилийн тэртээх энэ өдөр Азийн морин Дивизийн орос, өвөр монгол, буриад, татар, халх, башкир, ойрд болон бусад үндэстэн, ястны цэргүүд Өргөө\одоогийн Улаанбаатар\ хотыг хятад цэргээс чөлөөлжээ. Анх 1920.10.27-нд эхэлж, 1921 оны 4-р сарын сүүлээр дууссан, ар Монголыг чөлөөлөх тулаанд Барон Унгерны хэдэн зуун цэрэг амиа алдаж, эрэмдэг зэрэмдэг болж, хөл гар нь хөлджээ...

Азийн морин дивиз ар Монголыг чөлөөлсөн товч огноо\шинэчлэгдэнэ\.Дашрамд хэлэхэд, Ховдын хязгаарт байсан 5000 цэргийн ердөө 600 нь зэвсэгтэй Бакичийн отряд мэт нь Азийн морин дивизэд хамаарахгүй\
1918.9.01: Дивизия туземцев буюу \Буриадын морьт дивиз\ байгуулагдсан.
1918.11.01: Буриадын морьт дивиз нэрээ өөрчилж, Азийн морьт дивиз болов.
1920.9.20: Дивиз Монголын хил дээрхи Кира сууринд ирэв.
1920.9.22: Унгерны 2 зуут, улаантны 6 зууттай \урвасан цэргүүд нь очиж нийлсэн\ байлдан хөөв.
1920.9.30: Унгерны хатуу сахилга баттай 940 морьт цэрэг Алтан сууринаас хөдөллөө. Цэрэг бүр 250 сумтай винтов буутай байв. Үүнээс гадна ачаанд олон буу явж байв. Татаарын 1-р хороог удирдаж яваа генерал Резухин аль 1913 онд Ховдын консулын зуутад бага офицер байх үедээ, тэнд очсон Унгернтай анх танилцсан найз нь.
1920.10.01: Дивиз Бохорын гол орчмоор Монголын нутагт орж, Булагтайн талыг туулаад Балжийн голд хүрэв. Энэ голыг гатлаад, Ханхарын даваагаар давж, Онон мөрний эхэд дөхөж очлоо. Зуны хувцастай цэргүүд шөнөөр даарч эхлэв.
1920.10.05: Дивиз Онон мөрний урд биед гарч, Бархын голыг өгсөн явсаар Хэрлэн голын эхэд ирэв.
1920.10.13: Дивиз Хэрлэны хөндийд байрлах Тарган вангын өргөөны ойролцоо ирж байрлав. Өргөөд байгаа оросуудыг хятад цэргүүд харгислаж байгаа тухай мэдээ ирсээр байв.
1920.10.16: Дивиз зүүн Тэрэлжид ирж байрлав. Хятадын гарнизон байлдааны бэлэн байдалд орлоо. Өргөөд байсан хятадын 11000 цэрэгтэй гарнизон хотын хойд талаар бүхэлд нь, Сэлбэ, Улиастайн голыг дагуулан нуувчуудыг ухаж эхлэв. Хамгаалалтаа Налайх хүртэл өргөжүүлэв. Нэмж хүн татаж, хятад цэргийн тоо 15000-16000-д хүрэв.
1920.10.22: Унгерн хятадын гарнизоны командлагч генерал Чу Лижянд:- Та нар зэвсгээ хураалгаад манай талд ор. Цэргүүддээ олгоогүй олгоогүй цалинг чинь би төлнө. Хятадад хаант засаг унасан тул та нарт тусламж ирэхгүй!" гэсэн тулган шаардах бичгийг ирүүлэв. Хятад генерал хариуд нь Унгерныг Монголын хилээс үтэр түргэн гарч явахыг шаардсан хариуг явуулаад, цэргүүддээ "-Цахар, орос, буриад, түвдүүдээс бүрэлдсэн Унгерны цэргүүд Монголд байгаа хятад хүн бүрийг хүйс тэмтрэх зорилготой. Тийм учраас бид эсэргүүцэн байлдахаас өөр замгүй" гэсэн тэс өөр сурталчилгааг явуулав. Тэд орос, монгол хүмүүсийг олноор баривчилж, хорьж, алж эхлэв.
1920.10.23: Татгалзсан хариуг авсан Унгерн "-Өргөөд болон түүний ойролцоо олон хүний цусийг урсгасны хариуцлагыг танай хүлээх болно. Бид шаардлагагүйгээр хүмүүсийн цусыг урсгахыг хүсэхгүй байна. Би энэ асуудлыг шиидэхэд танд 3 хоногын хугацааг өгъе!" гэсэн захидлыг хятадын командлагчид дахин ирүүлэв. Хятадын тал хариу өгсөнгүй.
1920.10.26: Унгерны цэрэг үдэш Өргөөд 60 км дөхөж мод сайтай баруун Тэрэлжид ирэв. Дэслэгч Жамсарановын 80 хүн Минжээс ирэв. Ковылкины 30 хасаг баригдан ирэв. "Өндөр"Дугаржав мээрэн, Лувсанцэвээн тэргүүний монгол цэргүүд тэнд байв. 4-р ангийн боловсролтой буриад Туванов удирдсан түвд зуут Богд Хааныг чөлөөлөв. Дивизийн нимгэн, зуны хувцастай 900 цэрэг хүйтэн шөнөөр хятадын байрлалыг довтлов.
1920.10.27: Резухины отряд Баянзүрх уулыг эзлээд цааш урагшилж чадсангүй. Унгерн өөрөө хотын хойд талаас довтлов. Үүр цайх үеээр хятадууд сөрөг довтолж Унгерны цэргийг ухраав.
1920.11.02: Унгерны цэрэг Өргөөг дахин довтолж 3 өдрийн тулаанаар хятад цэргийг хотын төв рүү шахсан боловч сум хэрэгсэл нь дуусчээ. Унгерн цэргүүдийнхээ 65%-ийг алуулж, шархдуулж, хөлдөөв. Офицеруудын нь 40% нь алагджээ.
1920.11.03: Дивиз ухарлаа..Дивиз эхлээд Тэрэлжийн Баян голд байсан орос сууринд хүрч байрлав.
1920.12.19: Дивиз Тэрэлжээс хөдлөв.
1920.12.29: Дивиз Хэрлэн голын хөндийд Гүнгалуутайд байрлав. Цэргүүд монгол гэр, яаруухан ухсан газар гэрүүдэд орогнов. Удалгүй мод огтолж байшингуудыг барьж дуусав уу үгүй юү цэргийн сургууль хийх тушаал гарав. Хороо бүр халуун устай болов. Цэргүүддээ дулаан хувцас, хөнжил гудас хөлсөөр оёулж эхлэв. Монголчуудаас цэрэг татаж хүчээ зузаатгасаар байв. Унгерн дэд жанжинаар бичиг үсэгт сайн Жамбалоныг, Монгол цэргийн жанжнаар тэргүүн Лувсанцэвээнийг томилов. Лувсанцэвээн бол Түшээт хан аймгийн Дархан чинвангийн хошууны тэргүүн. Яамыг байгуулж, бичиг хэрэг, цэргийн хэргийг шийтгэх түшмэлээр Сэцэн хан аймгийн Баатар бэйл Жамъяныг, мөн албадад Зоригт бэйс Мишигдорж, тайж Цэрэндорж, гүн Дугарсүрэн, гүн Бавуудорж нарыг томилов. Цахарын 2 зуутыг Найдан ван удирдаж байв. Тэнд баргын жанжин Лувсан, түвдийн Саж лам нар байв. Гурил дууссан тул, Унгерн өөрөө 100 орос, 200 цахар цэрэг, 1 их буутай ирж Мандал сууринг хятад цэргүүдээс эзлээд, тэнд байсан гурилыг ачин Хэрлэн голдоо эргэн ирэв. Өргөөд монголчууд, Унгерны цэргийн тоог олон дахин өсгөн мэдээлж, хятадуудыг сэтгэл зүйн дарамтад оруулсаар байв.
1921.1.22: Хүнс, хувцасаа базааж авсан Азийн морин дивизийн 1460 цэрэг Хэрлэны хөвөө Гүнгалуутай дахь байрлалаа орхин Өргөөгийн зүг хөдөллөө.
1921.1.29: Дивиз Өргөөд 30 мод ойртож ирэв. Цуу ярианд итгэсэн хятадууд Унгерны цэргийн тоог 5000-аас доошгүй гэж итгэсэн байв. Унгерн өөрийгөө хангалттай их хүчтэй, Өргөө хотыг бүтэн бүслэх гэж байна гэсэн худлаа цуурхалыг тараав.
1921.1.31: Дэслэгч Галданов хятад цэргийн 1000 агтыг олзлон авчрав. Туулын шугуй, Богд уулаар байрласан Унгерны цэрэг Өргөөг довтолж хятадуудыг анхны байрлалаас нь ухраав.
1921.2.01: Генерал Резухинаар удирдуулсан гол хүч өдөр 15 цагт Модчины аман дахь дайсны гол хүч рүү довтолж орой нь эзэллээ. Хятадууд дээд Модчинд шинээр бэхлэлт хийлээ.
1921.2.02: Унгерны цэрэг шийдвэрлэх дайралтаа эхлэв. Шөнө нь Тувановын удирдсан зуут Богдыг чөлөөлөн хатантай нь Богд ууланд авчирлаа.
1921.2.03: Өдрийн 3 цаг гэхэд, Унгерны цэрэг Өргөөг Хятадын цэргээс чөлөөлж дууссан байв. 1000 гаруй гаминг олзоллоо. Шороноос олон монгол, орос хүмүүсийг суллав. Жамъян гүн, Жигмиддорж, Магсаржав нар суллагдав. Унгерн хотод дээрэм тонуул хийхийг хатуу хориглосон тушаалыг гаргав. Хятадын пүүсийг тоносон 2 монгол эмэгтэйг дүүжлэв. Хятадуудын хаясан 4000 винтовыг цуглуулан авлаа. Унгерн, Тогтох тайж нар, Хиагтын зүг тутаасан хятадын цэргийн нилээдийг хиар цохив.
1921.2.11: Хаалган-Өргөөгийн замаар туслахаар ирж явсан хятадын хүчийг тосон бут цохив.
1921.2.29: Баяр гүний цэрэг Сангийн Далайн орчимд, Хиагтаас тутаасан 1000 гаруй гамин цэргийг олзлон авав.
1921.3 –р сарын эхээр 1000 орчим хүнтэй Унгерний отряд Чойрын сүмийн дэргэд гаминтай байлдаж, 8000 винтовийг сумны хамт олзолсон.
1921.3.15: Генерал Резухин Өргөөнөөс гарч Улиастайн өртөөний замын орчимд, Маймаачинаас зугтаасан гамингуудтай 5 өдрийн турш тулалдав.
1921.3.18: Унгерн машинаар Өргөөд буцаж ирэв.
1921.3.19: Өглөө нь Унгерн цахар цэргүүдийг Резухинд туслуулахаар илгээв.
1921.3.21: Унгерн нийслэл Өргөөнөөс гарч явлаа. Резухины араас явсан Унгерн хятадуудтай тулгаран байлдав. Сипайло улаантныг талархдаг орос, еврей нарыг алж эхэлсэн ч, Өргөөний гарнизоныг захирч үлдсэн Жамбалон болиуав.
1921.3.24: Унгерн хятадын Жа-У толгойлсон 5000 гаруй цэргийг устгаж 4000-ийг хөсөгтэй нь олзолжээ.
1921.4-р сарын эцэс гэхэд Азийн морин дивиз ар Монголыг хятадын цэргээс чөлөөлж дуусав.

http://themongols.ning.com  Alkhana Bolod ahai.
Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улсын анчин Юндэний Жүгдэрнамжил
Улсын анчин Юндэний Жүгдэрнамжил: -Намар оройн анхны цас хаялаад эхлэнгүүт л хөнжил гудсаа боогоод, ганзаглаагаа бэлтгээд, тогоо шанага, сүх, дулаан “унтар”-аа аваад л морио унаад гарна. Хэд хоногоор явна. Би Ононы эхний рашаан хүртэл 53 хоног ууланд явж байсан-Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн иргэн, Улсын анчин Юндэний Жүгдэрнамжилтай уулзаж ярилцлаа. Тэрээр “Баян-Овоо хайрхныг Чингис баавай тахиж байсан юм гэнэ лээ” хэмээ...
2010-09-03 Дэлгэрэнгүй »»
Буряад-Монгол/Цонгоол Нацагдоржийн бvтээл /
Их Хvрээ 1920 оны Мичин жилийн євєл Мигжэд Жанрайсигийн дуганы ємнє этгээдэд идэрийн цог нь гялалзсан халх буриад хоёр хєвvvд хєєрєлдєн байна. Номын Хvрээний халх банди асууна: -Эрхэм ах хэлний татлага ондоо хувцасны зах этгээд, лавтайяа халх бус ажгуу. Хэт нутаг хаана билээ? Хавтгай Цєхєєр нутагтай асан, цагаачин цонгоол хvвvvн єгvvлрvvн: -Цагаан хаанымнай шэрээ холбироод, цагын байдал сэвvvн болоод, оносан газар огаасан осоо...
2010-08-20 Дэлгэрэнгүй »»
Жанжин Д.Сүхбаатарын захиас
Д. Сүхбаатарын хойчийн эрхэмүүдэд захисан захиасХойч ирээдүйн эрхэм дүү нарын гэгээн лагшин тунгалаг, эрхэлсэн ажлыг зохицолдуулан гүйцэлдүүлэх нь алдаагүй нягт сайныг асуух юун билээ. Молхи миний бие өдгөө харийн түрэмгийнүүдийг үлдэн хөөхөд нэгэн чиг санаагаар зүтгэж өөрийн өчүүхэн хүчийг ардын дунд нэмэрлэсэнээр эл үйлс маань нэгэнт тусыг олж тусгаар Монгол улсаа байгуулан гэрэлт Богд багш хутагтаа ширээнээ залсаар төдий л их ...
2010-07-12 Дэлгэрэнгүй »»
Би - Буряад - Монголби
Мүнөө үе сагта залуушуул, тиин зарим үндэр наһатай зоншье арадайнгаа түүхэ, уг гарбалаашье һайн мэдэхэгүй байна. Тиин энэ хүшэгэ нээжэ үгэхэ гэһэн зорилготойгоор профессор, түүхын эрдэмэй доктор Ширап Бодиевич ЧИМИТДОРЖИЕВТАЙ манай хөөрэлдөөн болоо. Буряад-монгол арадай түүхэ, хуби заяан тухайнь һонирхон уншагты. Элдин сагаан дэлхэй дээрэ  Элүүр энхэ солбон солгёон, Этигэл дуран хүсэл түгэс Ажаһ...
2010-07-10 Дэлгэрэнгүй »»
Сонгоол буриадын түүх
Оросын холбооны улсын бүрэлдхүүнд багтдаг Буриад улсын өмнө хязгаар Сэлэнгэ, Зэд, Хиагт, Бичүүрийн аймгуудаар тархан суудаг цонгоол хэмээх угсаатны бүлгийг манай урд үеийн эрдэмтэн судлаачид халх монголын Түшээт хан аймгаас босч орост дагаар орон улмаар буриад монголчуудын угсаатны бүрэлдэхүүнд орсон хэмээн үзсээр ирлээ. Уг судлаачид сэлэнгийн буриадын түүхийн сурвалж бичиг “Бяцхан запискэ”-д үндэслэн ийм дүгнэлт гаргаад асуудлыг ...
2010-06-26 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (2)
Зочин: 2010-03-10 06:11:09
сайхан өдөр миний төрсөн өдөр ...
118.2.201.154
Зочин: 2010-02-12 04:12:30
muu hujaa nariig budaa bolgoson bna boljbolj
124.158.67.231
   
сурталчилгаа
Хайх
ВИДЕО
Монголын түүхэн агшин (4-р хэс...
Монголын түүхэн агшин (3-р хэс...
Монголын түүхэн агшин (2-р хэс...
Монголын түүхэн агшин (1-р хэс...
Дэслэгч генерал Базарын Цэдэн-...
Монголой арадшалhан хубисхалай...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын али сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Видио
Номой hан, угай бэшэг
Зурагай сомог
Мэдээ мэдээсэл
Хэлэлсүүлгэ
 
сурталчилгаа
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» chiime gush da )))
Bodonguud Zorigto
» tiim shuu
Bodonguud Zorigto
» saihan duu baina
Bodonguud Zorigto
» tiishdee bi ene duund mash ih surtai
ariunaa
» jargalsaihan bagshdaa urt nas udaan jargaliig chin setgeleesee husen yruuy uneheeriin hairlamaar erh...
ariunaa
» Oros, hyatad 2 hamtarj baigaad manai buryaduudiig huis temtersen dee. Tsag ni irheer etseg uvgudiin ...
Bodonguud Zorigto
» Buryad Mongoliin domog bolson baavai daa. )))
Bodonguud Zorigto
» tasarhai duulj bna oshoo goy dyy dyylaarai minii duu amjilt
batbold
» Буриад-Монголын үндэстний хөдөлгөөн, тулгамдсан асуудлууд
Bodonguud Zorigto
» Гантогтох багша
Дулма
» Матвей Рабданович Чойбонов, Алтанхуяг ахай
Дулма
» Дулмажаб Дашицыреновна Жамсоева, Сыроватка Галина Петровна (баруун гарhаа)
Дулма
» Равиль Фаритович Гениатулин
Дулма
» Эрдэнэбаатар, сайн байна уу)))
Дулма
» ямар х88рхэн бэ)))) бичиихан буряад
Дулма
сурталчилгаа

286px × 140px