И-мэйл:   Нууц үг: 
 
НЮУР XУУДАЋАН АЛТАРГАНА МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ ДУУ ХҮГЖЭМ, РАДИО ВИДЕО ЗУРАГАЙ СОМОГ НОМОЙ ЋАН, УГАЙ БЭШЭГ ГИШҮҮНЧЛЭЛ CHAT SHOP ХОЛБОГДОХ  
Алтаргана - 2010 Улс төр Нийгэм Боловсрол Соёл Урлаг Спорт Түүх Нютагай үнэр Буряад зон
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭЛЭЭ МЭДЭЭЛЭЛ
Алтаргана-2010 буриад түмний олон улсын наадам
2010-01-12

Алтаргана-2010 буриад түмний олон улсын наадам

“Алтаргана-2010 наадмын Үндэсний зохион байгуулагч хорооны хороодын тэргүүлэгчдийн нэрсийн жагсаалт, утас

 

  1. Санхүүгийн албаны тэргүүлэгч МУГЭмч Ч.Цэдэн-Иш
  2. Техник технологийн албаны тэргүүлэгч .......................................
  3. Соёл, урлагийн албаны тэргүүлэгч МУСТА, ОХУ-ын Буриад улсын Гавъяат жүжигчин Д.Долгормаа
  4. Маркетингийн албаны тэргүүлэгч МУХБ, ГТамирчин Д.Баатаржав
  5. Үйлчилгээний албаны тэргүүлэгч ........................................
  6. Уран сайхны кино уралдааныг хариуцсан дэд хорооны тэргүүлэгч

МҮОНРТ-ийн найруулагч, сэтгүүлч, МУУГЗ Г.Золжаргал

  1. Ардын дуулаачдын уралдааныг хариуцсан дэд хороонд орж ажиллах бүрэлдэхүүн
  2. Бидний амьдарч буй ертөнц сэдэвт фото зургийн уралдааны дэд хорооны тэргүүлэгч ...........................................................................
  3. Орчин үеийн буриад дууны уралдааныг хариуцсан дэд хорооны тэргүүлэгч

.................................................................................................

  1. Үлгэрч, ерөөлч, туулъчдын уралдааны дэд хорооны тэргүүлэгч Доктор профессор багш н.Гантогтох
  2. Буриад бөх барилдааны дэд хорооны тэргүүлэгч Улсын начин н.Пүрэв-Очир


  1. Буриад сур харвааны уралдааны дэд хорооны тэргүүлэгч Буриад сурын холбооны тэргүүн Амарсайхан
  2. Хурдан морины уралдааны дэд хорооны тэргүүлэгч

.....................................................................................................................

  1. Дангина гоо  бүсгүйн уралдааны дэд хорооны тэргүүлэгч

....................................................................................................................

  1. Буриад хүний нэг өдөр сэдэвт ардын аман зохиолын хамтлагуудын уралдааны дэд хорооны тэргүүлэгч Буриадын абжаа нарын тэргүүн н.Хандам
  2. Буриад уламжлалт гар урлалын авъяастны үзэсгэлэн уралдааны дэд хорооны тэргүүлэгч

..........................................................................................................

  1. Шатарын уралдааны дэд хорооны тэргүүлэгч

..........................................................................................................

  1. Уламжлалт буриад байшин, гэрийн үзэсгэлэн уралдааны дэд хорооны тэргүүлэгч Үндэсний зохицуулагч хорооны нарийн бичиг н.Чагсалдулам
  2. Буриад суурин угсаатны жуулчлалын төвүүдийн төслийн үзэсгэлэн уралдааны дэд хорооны тэргүүлэгч доктор профессор н.Гончигбат
  3. Буриад хувцасны загвар зохион бүтээгчдийн уралдааны дэд хорооны тэргүүлэгч Л.Оюунцэцэг
  4. Буриад яруу найргийн наадмын дэд хорооны тэргүүлэгч

.............................................................................................................

  1. Сэтгүүлчдийн нийтлэлийн “Алтан цаг” уралдааны дэд хорооны тэргүүлэгч

........................................................................................................................................

 

 

 


Алтаргана-2010 наадмын зорилго, зорилт

Наадмын гол зорилго бол Монгол үндэстний нэг буриад угсаатны үндэсний өв  уламжлал, соёл, спортын төрлүүдийг сэргээн хадгалах, хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэх, урлаг, уран зохиол, кино, спорт, эдийн засгийн хөгжилд гаргасан амжилтуудын шилдэгийг үзүүлэн харуулах, ардын дипломатыг хөгжүүлж, Монгол Улсыг сурталчлах, Монголд элэгтэй улс орон, байгууллага, хувь хүмүүсийн бүлэглэлийг бий болгох, улс түмний найрамдлыг бэхжүүлэхэд оршино.

Наадмын үндсэн зорилтууд:

- олон зууны уламжлалт ардын урлаг, үндэсний спортын төрлүүдийн үндсэн дээр өсвөр үеийнхнийг хүмүүжүүлэх, угсаатны үндэсний эв нэгдэл,оюун санааны эв нэгдлийн санааг бүрдүүлэх, түгээх;

- оюун санааны үнэт зүйлсийг уламжлан авахад тус дөхөм болох, үндэсний зан заншил, ёс заншил, уламжлалын гүн гүнзгий мэргэн ухаан, ардын соёлын шилдэгүүдийг толилуулах;
- ардын гар урлалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

- буриад түмний уламжлалт соёлын урлагийн амжилтыг түгээх;

- орон нутгийн урлагийн онцлог уламжлалыг цаашид хөгжүүлэх;
- урлагийн хамтлаг, ганцаарчлан тоглогч нарын урлагийн бүтээлийг хөгжүүлэхийг хөхүүлэн дэмжих;

- үндэсний спортын төрлүүдийг хадгалан хөгжүүлэх;

- бүх насны хүмүүс ялангуяа хүүхэд, залуучуудыг биеийн тамир спортоор байнга хичээллүүлэх, эрүүл аж төрөх ёсыг тогтоох;

- хүн төрөлхтний үнэт зүйлс мөн бие бялдрын ба оюун санааны сайн сайханд хүн амыг ойртуулах;

- эдийн засаг, оюун санаа мөн спортын салбарт бүс нутгийн холбоо хамтын ажиллагааг бэхжүүлэх;

- орос, хятад ба бусад орны жуулчдыг Монголд татан ирүүлэх, Монгол орныг сурталчилах.

Алтаргана-2010 наадмын уран бүтээлийн уралдааны үндсэн төрлүүд

“Буриад хүний нэг өдөр” сэдэвт ардын аман зохиолын хамтлагуудын тэмцээн

Ардын дуу дуулаачдын уралдаан

Орчин үеийн буриад дууны уралдаан

Буриад уламжлалт гар урлалын авъяастны үзэсгэлэн-уралдаан

Үлгэрч, туульчидын уралдаан

“Дангина” гоо бүсгүйн уралдаан

Уламжлалт буриад гэрийн үзэсгэлэн-уралдаан

“Буриад суурин” угсаатны жуулчлалын төвүүдийн төсөлийн үзэсгэлэн-уралдаан

“Буриад хувцас” загвар зохион бүтээгчдийн уралдаан: уламжлалт ба орчин үеийн

Буриад кино

Буриад яруу найргийн уралдаан

“Буриад хүний нэг өдөр”  сэдэвт ардын аман зохиолын хамтлагуудын уралдаан

Уралдааны зорилго, зорилт:

-           ардын уран бүтээлийн шилдэг уламжлалуудыг сэргээн хадгалан хөгжүүлэх, язгуур урлагыг хөгжүүлэх ердийн нөхцөлийг байгуулахад тус дөхөм болох

-           шилдэг уран бүтээлийн хамт олныг илрүүлэн гаргаж тэдний ур чадварын түвшинг дээшлүүлэхийг хөхүүлэн дэмжих

Уралдаан явуулах нөхцөл:

Уралдаанд угсаатны чиглэлээр ажилладаг ардын аман зохиолын хамтлагууд оролцоно /оролцогчдын нас 17-оос дээш/. Оролцогчид нутгийн цэвэр онцлогыг харуулсан байна. Хамтлагийн бүрэлдэхүүн 15-аас 25 хүн байна. Төлөөлөгч тус бүрийг ардын аман зохиолын нэг хамтлаг төлөөлнө. Уралдаанд хамтлагууд театрчилсан хөтөлбөрийг толилуулна – зан заншилийн /гэр бүлийн ба үйлдвэрлэл-календарийн/, ардын баяр, залуучуудын тоглоом, ардын аж байдлын зураглал зэргийн хэсгийг сэргээсэн  байна. Хөтөлбөрт ардын уран бүтээлийн шилдэг жишээг багтаан оруулсан байна: дуу, бүжиг, зэмсэгийн ба аман зохиол. Хамтлагийн гишүүдийн хувцаслалт үндэсний хэв маягт тохирсон байна. Уралдааны хөтөлбөрөөс гадна хамтлаг болгон “hунийн наадан” хөтөлбөрт оролцохын тулд 20 минутын уламжлалт ёохор хөтөлбөрийг толилуулна.

Уралдаан явуулах журам:

Уралдаан …   хоног явагдана. ……………. –нд -  нээлт ба үзлэг, …. -нд  - уралдааны үргэлжлэл, шагнал гардуулах ёслол. Тоглох хугацаа 20 минут

Шүүгчид:
Шүүгчдийн бүрэлдэхүүнд: ……. урлагийн зүтгэлтнүүд, буриадын соёлын нэрт зүтгэлтнүүд орсон байна.

Шилдэг хамтлагууд 1, 2, 3-р зэргийн Диплом ба үнэт шагналуудаар шагнагдана. Бусад хамтлагууд – наадмын Диплом мөн урамшуулах шагналуудаар шагнагдана.

Дүн гаргах жишиг:

-           тоглолтын өвөрмөц онцлог байдал

-           жүжиглэх авъяас

-           жинхэнэ ардын аман зохиолоор хийсэн байх

-           угсаатны зүйн чиглэл

-           тайзны чимэглэл

-           уламжлалт хувцас

Уралдаан явуулах газар, өдөр, цаг:  УБ хот, Улсын Драмын эрдмийн театр

Ардын дуу дуулаачдын уралдаан Уралдааны зорилго ба зорилт:

-           ардын дууны өргөн сурталчилгаа мөн буриад угсаатны янз бүрийн бүлгүүдийн ардын дууны уламжлалын онцлог

-           ардын дуу дуулаачдын өвөрмөц онцлогийг илрүүлэх ба тэдний ур чадварыг дээшлүүлэх

Уралдаан явуулах нөхцөл:

Уралдаанд буриад үндэсний дуу гоцлол дуулаачид оролцоно. Уралдаанд оролцогчид микрофонгүй дуулна. Зохиолын дууг оролцуулахгүй. Төлөөлөгч тус бүр насны бүлгээр нэг дуучин оролцуулна:

1 бүлэг – хүүхдүүд /10-14 нас хүртэл/

2 бүлэг – өсвөр насныхны /15-18 нас/

3 бүлэг – залуу дуулаачид /19-30 нас/

4 бүлэг – 31-50 насны дуулаачид

5 бүлэг – 50-аас дээш насны дуулаачид

Уралдаанд “вокал” мэргэжлээр дээд ба тусгай сургууль төгссөн ба мэргэжлийн, хамтлагийн дуучдыг оролцуулахгүй.

Уралдаан явуулах журам:

Уралдаан хоёр үе шаттай. Нэгдүгээр  шатанд дуулаач тус бүр хоёр өөр шинж бүхий ардын дууг хөгжимгүй болон буриад үндэсний хөгжмийн хамтлаг, чуулгатай дуулна.
Хоёрдугаар шатанд шалгарсан оролцогчид эртний буриад ардын уртын дуу дуулна. Фонограмм ашиглахыг хориглоно. Бүх оролцогчдод заавал тавих болзол - өөрийн бүс нутгийн дуулах урлагийн уламжлалтай тохируулан дуулна.

Шүүгчид:
Уралдаанд оролцогчдыг нэрт дуучид, урлагийн зүтгэлтнүүдийн бүрэлдхүүнтэй шүүгчид шүүнэ.
Шилдэг дуулаачид 1,2,3 зэргийн Диплом, үнэ бүхий зүйлээр шагнана. Бусад дуулаачдыг  наадмын Диплом ба урамшууллын шагналаар шагнана. Шүүгчдийн шийдвэрээр тусгай байрны шагналт дуулаачдыг Диплом зэрэг тусгай шагналаар шагнана.

Дүн гаргах жишиг:

-           оролцогдын вокал үзүүлэлт

-           жүжиглэлт

-           тайзны урлаг

-           хувцаслалт

-           хоолойнд дууны материал таарч байгаа эсэх.

Уралдаан явуулах газар, өдөр, цаг:  УБ хот, Соёлын төв өргөө

Орчин үеийн буриад дууны уралдаан Уралдааны зорилго, зорилт:

-           буриадын ард түмний баатарлаг түүх, орчин үеийг алдаршуулсан, эх орныхоо гоо үзэмжийн тухай, төрсөн нутгийн тухай шинэ дуу бүтээх

-           гоцлол дуучин, хамтлагуудын уран бүтээлийн санг баяжуулах
-           янз бүрийн бүс нутгийн буриад хөгжмийн зохиолчдын дууны уран бүтээл, орчин

үеийн жанр, хэв маягтай танилцах

-           авъяастай залуу дуучдыг илрүүлэн гаргах

-           залуу үеийн бүтээлч чадварыг хэрэгжүүлэх ба түүний өв тэгш хөгжил

-           уран бүтээлч хамт олнуудын хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх

-           залуу буриад хөгжмийн зохиолч, яруу найрагчдыг дэмжих

-           эх оронч сэтгэлгээгээр хүмүүжүүлэх

Уралдаан явуулах нөхцөл:

Уралдаанд мэргэжлийн ба сонирхогчдын дуу дуулаачид оролцоно. Дуунууд нь төрөл бүрийн хэв маяг, жанртай байж болох ба заавал буриад хэл дээр байна.
Дуучид болон хамтлагууд хөгжмийг сонгон дууг хамтдаа дуулна /ардын хөгжмийн хамтлагтай бол сайн/.

Уралдаан явуулах журам:

Сугалаагаар дуучдын дарааллыг тогтооно. Дуу зохиогчид өрсдийн дууныхаа үг аяыг шүүгчдэд урьдчилан танилцуулсан байна. Дуунууд 2005 оноос хойш зохиогдсон байна.

Шүүгчид:
Шүүгчдийн бүрэлдхүүнд урлагийн зүтгэлтнүүд, хөгжимчид, хормейстерууд, гоцлол дуулаачид, бусад бүс нутгийн зочид-хөгжимчид орно. Шилдэг дуучдад 1, 2, 3 зэргийн Диплом, үнэ бүхий зүйлээр шагнана.

Дүн гаргах жишиг:

-           уралдаанд оролцогчийн вокал үзүүлэлтүүд

-           жүжиглэлт

-           тайзны урлаг

-           текстын агуулга

-           үг аяндаа тохирч буй эсэх

Уралдаан явуулах газар, өдөр, цаг: УБ хот, СТӨ

Буриадын уламжлалт гар урлалын авъяастны үзэсгэлэн-уралдаан

Зорилго, зорилт:

-           буриад гар урлалын урлагийн уламжлалт төрлүүдийг өргөөнөөр танилцуулах;

-           буриад гар урлалын уламжлалт авъяастнуудын бүтээлийг сурталчилах ба дэлгэрүүлэх;
-           буриад гар урлалын уламжлалт урлагийг сэргээх, хадгалахад төр засгийн байгууллага, хувийн хэвшил, олон нийтийнхний анхаарлыг татах;
-           буриад гар урлалын уламжлалт урлагийн салбарт шинэ нэрүүдийг гаргаж ирэх.

Уралдаан явуулах нөхцөл:

Уралдаанд дараах хүмүүс оролцоно:

-           буриад ардын гар урлалын авъяастнууд

-           уран бүтээлийн хамт олон.

Уралдаан явуулах журам:

Төлөөлөгч тус бүр буриад гар урлалын авъяастнуудын бүтээлээр дараах номинациар оролцоно:

-           буриад хувцас ба холбогдох эд зүйлс

-           металл, мод, үсэн эдлэл, арьсан ба адууны үсний урлагийн боловсруулалт
-           үндэсний хэв маягийн бэлэг дурсгал

-           буриад хээ /буриад зураг/

-           “Мөнгөн хун” /мөнгөөр хийсэн шилдэг гоёл чимгэллийн иж бүрдэл/

-           уламжлалт

-           орчин үеийн

Тавигдах үзмэрүүд гарын үсэгтэй байна

а. Овог, нэр /бүрнээр/……………………..

б. Төрсөн он, сар, өдөр…………………..

в. Хаяг……………………………………………

г. Бүтээлийн нэр…………………………….

д. Арга техник, материал…………………

е. Хийгдсэн он…………………………………..

Үзмэрийг нэрсийн жагсаалтын дагуу хүлээн авна.

Үзмэр ирүүлж буй тал үзмэрээ өөрсдөө чимэглэсн байна.

Шүүгчид:
Шүүгчдийн бүрэдхүүнд өндөр настангууд, хөдөлмөрийн ахмадууд, уламжлалт гар урлалын мастерууд, зураачид орно. Шилдэг авъяаснуудыг 1, 2, 3 зэргийн Диплом, үнэт эд зүйлсээр шагнана.

Дүн гаргах жишиг:

-           үзүүлбэрийн өвөрмөц чанар

-           үзүүлбрийн онцгой, олон талт чанар

-           хийцийн ур чадвар

Уралдаан явуулах газар, өдөр, цаг: УБ хот, Улсын филармони

Үлгэрч, ерөөлч, туульчдын уралдаан

Зорилго, зорилт:

-           уран хэллэгийн мастерууд ба үлгэрчдийн тоглох сургуулийг хадгалах явцад бүх талын дэмжлэг үзүүлэх;

-           ардын аман зохиолын бүтээлийг өргөнөөр дэлгэрүүлэх;

-           өөрийн онцлогтой хүмүүсийг илрүүлж ур чадварыг нь дээшлүүлэх.

Уралдаан явуулах нөхцөл:

Уралдаанд /төлөөлөгчид бүрээс нэг хүн/ үлгэрч, ерөөлч, туульч оролцоно.
18-аас дээш насны авъяастнууд оролцоно.

Уралдаан явуулах журам:

Уралдаан нэг үе шаттай явагдана. Оролцогч болгон нэг үлгэрийн хэсгээс /15-20 минут/, магтаал ерөөл /дурын жанраар 3 минутаас дээшгүй/ өөрийн саналаар бүс нутгийнхаа дуулах уламжлалын дагуу дуулна. Үлгэрийг өөрийн хөгжмийн зэмсгийн аялгуун дор дуулж болно. Фонограмм ашиглахыг хориглоно.

Шүүгчид:
Шүүгчдийн бүрэлдхүүнд соёл, урлагийн нэрт зүтгэлтнүүд, буриад яруу найрагчид мөн бүс нутаг бүрээс нэг төлөөлөгч орно. Шилдэг оролцогчид 1, 2, 3 зэргийн Диплом, үн бүхий зүйлээр шагнана. Бусад оролцогчдыг наадмын Диплом ба урамшууллын шагналаар шагнана.

Дүн гаргах жишиг:

-           сэдвийн баялаг байдал

-           хэлний баялаг

-           зохиолын өвөрмөц, онцгой чанар

-           цээжээр уншилтын эмх цэгц

Уралдаан явуулах газар, өдөр, цаг:  УБ хот, СТӨ

“Дангина” гоо бүсгүйн уралдаан

Зорилго, зорилт:

-  буриад эмэгтэйн цэцэн ухаан, гоо сайхныг шагшин дуулах,

-  буриад түмний уламжлалт соёлыг сэргээн, хөгжүүлэх;

-  ардын авъяастнуудын тоглох ур чадвар, мэргэшлийг боловсронгуй болгоход тус дөхөм болох;

-  сонирхолтой тоглолтын номер бүтээх залуучуудын бүтээлч санаачлагыг урамшуулах.

Уралдааныг явуулах нөхцөл:

Уралдаанд төлөөлөгч тус бүрээс 16-25 насны нэг бүсгүй оролцоно.

Уралдаан явуулах журам:

Уралдаан нэг үе шаттай явагдана. Оролцогч болгон дараах даалгаваруудын өөрийн вариантыг санал болгоно:

-           “Миний нютаг” – уриалга-сурталчилгаа: янз бүрийн урлагийн жанр ашиглах буюу ардын дууны нэг бадагийг дуулан өөрийн төрсөн нутаг, гарал үүслээ танилцуулна. Энэ уралдаанд оролцогч өөрийн бүс нутгийн уламжлалт өмсгөлтэй байх ёстой. Гарах хугацаа 3 минут
-           “Дангины хатир” – үндэсний бүжиг хийнэ. Мини диск эсвэл СD дээр бичсэн фонограмм ашиглаж болно. Хугацаа 3 минут.

-           Үдшийн гоёлын хувцасны үзүүлбэр /орчин үеийн буриад хэв маягийн хувцас /костюм/, үс засалт, гоёл чимэглэл г.м/

Шүүгчид:
Шүүгчийн бүрэлдэхүүнд загвар зохион бүтээгчид, “Алтаргана 2008” уралдааны ялагч, соёл урлагийн зүтгэлтнүүд мөн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид орно.
Шилдэг оролцогчдыг 1, 2, 3 зэргийн Диплом, үнэ бүхий зүйлээр шагнана. Бусад оролцогчдод наадмын Диплом, урамшууллын шагнал гардуулна.

Дүн гаргах жишиг:

-           тэгш, цэх, уян хатан бие галбир

-           буриад түмний хэл, заншил, уламжлал, ёсны мэдлэг

-           оюун ухаан

-           урлагийн ур чадвар

Бүх даалгаврыг шүүгчид 10 баллын системээр үнэлнэ.

Уралдаан явуулах газар, өдөр, цаг: УӨ хот, АСА цирк.

Уламжлалт буриад байшин, гэрийн үзэсгэлэн-уралдаан

Зорилго, зорилт:

-           уламжлалт буриад байшин, гэрийг сурталчилан, олон нийтэд таниулах;

-           уламжлалт буриад гэрийн төрлүүдийг үзүүлэх;

-           уламжлалт урлагийг сэргээх, хадгалах, нийгмийн шинж чанартай асуудлуудад төр засгийн ба олон нийтийн анхаарлыг хандуулах;

-           буриад гэрийн үйлдвэрлэл ба тохижилтын мастеруудыг илрүүлэн гаргах.

Уралдаан явуулах нөхцөл:

Төлөөлөгч тус бүр нэг гэр гаргана. Гэр нь уран сайхан, онцлог шинж чанар, гоо үзэмжийн хувьд өндөр үзүүлэлттэй байна.

Уралдаан явуулах журам:

Оролцогчид өөрсдөө гэрээ барьж танилцуулна.

Уралдааны үе шатууд:

1.                  зочин угтах ёс / эзэн, эзэгтэй нараас гадна гадны хүмүүс байх ёсгүй/

2.                  буриад гэрийн танилцуулга

3.                  буриад үндэсний гал тогоо зэргээс бүрдэнэ.

Шүүгчид:
Шүүгчдийн бүрэлдэхүүнд бүс нутгийн, автономийн үндэсний соёл урлагийн төлөөлөгчид, ахмад настангууд орсон байна. Уралдааны дүнгээр шилдэг үзүүлэнгийн эсгий гэр ба шилдэг модон гэр шалгаруулж 1, 2, 3 зэргийн Диплом, үнэ бүхий зүйлээр шагнахаас гадна тусгай шагнал, дипломоор шагнана.

Дүн гаргах жишиг:

-           угсаатны жаягт гэр тохирч буй эсэх

-           гэрийн гадаад төрх

-           доторхи эд зүйлс

-           гэрийн өвөрмөц байдал

-           урлагийн өндөр үнэлгээ

-           гэрийг амьдралд ашиглах боломж.

Уралдааныг явуулах газар, өдөр, цаг: УБ хот, Яармагийн дэнж

“Буриад суурин” угсаатны жуулчлалын төвүүдийн төслийн үзэсгэлэн-уралдаан

Зорилго, зорилт:

-           экологи-угсаатны аялал жуулчлалын бүсүүдийг байгуулахад буриад ёс заншлыг өргөнөөр ашиглах

-           нэмэгдэл ажлын байр бий болгохыг дэмжих

-           Монгол, Хятад, Сибирьт амьдарч буй үндэстнүүдийн соёлын шаардлагыг хангахад дэмжлэг үзүүлэх

Уралдаан явуулах нөхцөл:

Уралдаанд

-           мэргэжлийн зураач, дизайнер, архитекторчид

-           соёл урлагийн, техникийн дээд, тусгай дунд сургуулийн багш, сурагчид оролцоно.

Уралдаан явуулах журам:

Оролцогчид буриад суурингийн эскиз ба макетыг санал болгоно.

1.                   Бүтээл болгон зохиогчийн санааг илэрхийлсэн, өөрийн тухай мэдээлэл мөн ямар материал ашигласан тухай тайлбар бичигтэй байна.

2.                   Шүүгчдийн бүрэлдхүүнд орсон гишүүдээс уралдаанд оролцох, зөвлөлгөө өгөхийг хориглоно.

3.                   Ирүүлсэн бүтээлийг үзэсгэлэнд үзмэрээр оруулах шийдвэрийг үзэсгэлэнгийн ерөнхий зураач гаргана.

Шүүгчид:

Шүүгчдийн бүрэлдэхүүнд нэртэй архитекторчид, дизайнерууд, музейн ажиллагсад, буриад автономийн соёлын төлөөлөгчид, экологи, аялал жуулчлалын салбаруудын мэргэжилтэнүүд оролцоно. Үзэсгэлэнгийн дүн гаргаж Тэргүүн Диплом, 1, 2, 3 зэргийн Диплом гардуулна. Зохион байгуулах хороо, шүүгчдийн онцлон тэмдэглэсэн бүтээлүүдийг тусгай шагнал, баярын бичгээр шагнана.

Дүн гаргах жишиг:

-           байгаль экологи

-           угсаатны зүй

-           шинэ ажлын байр бий болгох

-           дизайн,

-           архитектурын шийдэл ба өөрийн онцлого

Уралдаан явуулах газар, өдөр, цаг: УБ хот, Үзэсгэлэнгийн танхим.

“Буриад хувцас”-ны загвар зохион бүтээгчдийн уралдаан: уламжлалт, орчин үеийн

Зорилго, зорилт:

-           буриад хувцас оёх, зохиох урлах үндэсний өвөрмөц уламжлалыг хадгалах, хөгжүүлэх;
-           буриад үндэсний хувцасны гоёл чимэглэл, технологийг ашиглан орчин үеийн өндөр ур хийцийн хувцас бүтээх;

-           олон янзын орон нутгийн ястны бүлгүүдийн хувцасны хэв маягийн онцлог, улирал бүрийн олон төрлийн хослолуудыг гаргах;

-           хувцас оёх, зохион бүтээх шинэ мастерууд, авъяаслаг дизайнеруудыг тодруулах.

Уралдаан явуулах нөхцөл:

Уралдаанд мэргэжлийн хамт олон, зохион бүтээгчид, сонирхогчид оролцоно.

Уралдаан явуулах журам:

Уралдаанд эрэгтэй, эмэгтэй хувцас, орчин үеийн буриад хувцас гэсэн номинацаар оролцоно. Шагналууд:

-           шилдэг эрэгтэй хувцас

-           шилдэг эмэгтэй хувцас

Тусгай шагнал:

-           хамгийн тод дүрийг бүтээсэн

-           хамгийн шилдэг загвар өмсөгч

Шүүгчид:
Шүүгчдийн бүрэлдэхүүнд загварын агентлагийн төлөөлөгчид, дизайнерууд, фотозурагчид, стилистууд, визажистууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, тусгай зочид орно.
Уралдааны дүн гаргаж Тэргүүн Диплом, 1, 2, 3 зэргийн Диплом оор шагнана. Зохион байгуулах хороо, шүүгчид онцлон тэмдэглэсэн бүтээлүүдийг тусгай шагнал, баярын бичгээр шагнана.

Дүн гаргах жишиг:

-           үндэсний хувцасны элементүүдийг дэлхийн орчин үеийн хувцас загварын чиг хандлагатай чадварлагаар хослуулсан байх

-           бүтээгдэхүүний гүйцэтгэлийн цэвэр технологи

-           өнгийн хослолын нийцэл

-           нийцэл бүхий дүрийг бүтээхэд зориулсан малгай, гутал, гоёл чимэглэл, аксессуарууд /нэмэлт хэрэгсэл/-ийн сонголт

Уралдаан явуулах газар, өдөр, цаг: УБ хот, АСА цирк.

Буриад яруу найргийн уралдаан

Зорилго, зорилт:

-           авъяаслаг яруу найрагчдыг тодруулах;

-           шилдэг шүлгийн бүтээлийг сонгох, сурталчилах;

-           зохиогчдын мэргэжлийн өсөлтөнд дэмжлэг үзүүлэх.

Уралдаан явуулах нөхцөл:

Уран бүтээлчийн өөрийн чөлөөт илэрхийлэл, бүтээлийн уран сайхны үнэ цэнэ нь яруу найргийн бүтээлийн гол үндсэн жишиг байна. Уралдаанд оролцохын тулд буриад хэл дээр бичсэн шүлэгүүдийн түүврийг өргөн барина. Яруу найрагч өөрийн холбоо барих хаяг, овог нэр /нууц нэр/, ажлын газар /сургууль/-ийн товч мэдээллийг заавал заасан байх шаардлагатай.

Уралдаан явуулах журам:

Уралдаанд оролцох хүсэлтийг шуудангаар буюу электрон шуудангаар өгнө. Уралдаан хоёр номинациар явагдана:

1.                  Шүлэгний сэдэв

2.                  яруу найргийн хэлбэр /яруу найраг, роман, шүлгэлсэн драм/.

Шүүгчид:
Уралдааны бүтээлүүдийг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн яруу найрагч, зохиолч, уран зохиол шүүмжлэгч, сэргүүлч зэрэг хэл судлалын салбарын мэргэжилтний бүрэлдэхүүнтэй шүүгчид шүүнэ. Уралдааны дүн гаргаж Тэргүүн Диплом, 1, 2, 3 зэргийн Диплом, үнэ бүхий зүйлээр шагнана.

Дүн гаргах жишиг:

-           илэрхийлэх төрх, боловсорсон байдал

-           бүтээлийн сэтгэл хөдлөлд үзүүлэх нөлөө

-           хэлний баялаг

-           бүтээлийн онцлог шинж

Уралдаан явуулах газар, өдөр, цаг: УБ хот, Хүүхдийн урлан бүтээх төв ?

Спортын тэмцээнүүдийн үндсэн журам

Тэмцээнд Монгол Улс, аймгууд, Эрхүү муж, Буриад Улс, Агийн буриадын автономит ба Усть-Ордын тойргууд, Чит муж, БНХАУ, Япон, Солонгос, Канад, Франц, Австрали, ОХУ болон Тусгаар Улсуудын  Хамтын Нөхөрлөлийн орнууд дахь буриад зоны төлөөлөгчдийн тусгай бэлтгэлтэй эмчийн зөвшөөрөлтэй, 1992 онд төрсөн ба түүнээс дээш насны тамирчид оролцоно.

”Алтаргана-2010” наадмын спортын тэмцээний хөтөлбөр

Буриад бөхийн барилдаан

Буриад сур харвалт

Морь

Шатар

Тухайн спортын төрлийн дүрэм, журмаар тэмцээнийг зохион байгуулна.

Буриад бөхийн барилдаан

Барилдаан дараах жингийн зэрэглэлээр явагдана: 60кг, 75кг, 75-90кг, 90кг-аас дээш. Багийн бүрэлдэхүүнд: 8 бөх, жин тус бүрт 2 хүн, нэг дасгалжуулагч байна. Ганцаарчилсан барилдааны тэмцээн жин тус бүрээр олимпийн системээр, нэгдүгээр тойрогоос 128, 64, 32 хүрэх г.м явагдана. Нийт оролцогчдын дунд аврага шалгаруулах тэмцээн явагдана. /жин тус бүрд 8 бөх, 1-8 байр эзэлнэ/. Бөхчүүд зодог, шуудаг, гутал, малгайтай байна мөн тайлбайд гарахдаа үндэсний өмсгөлтэй засуулын хамт гарна.
Зайлшгүй хийх зүйл: бөхчүүд барилдахаасаа өмнө, ялсаны дараа дэвнэ, шавна.
… сарын …-нд - урьдчилсан тэмцээнүүд 1/8 финал хүртэл Улаанббатар хотын Төв стадионд явагдана. Жин үзэх – 08.00 цагаас. Тэмцээн 10.00 цагаас эхлэнэ.
…  сарын …–нд – шувтаргийн барилдаан Төв стадион дээр 10.00 цагаас эхлэнэ.

Тэмцээн явуулах газар, өдөр, цаг: Улаанбаатар хот, Төв стадион.

Буриад сур харваа

Багийн бүрэлдхүүнд: 7 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчид байна. Сурчид үндэсний хувцастай байна, үндэсний нум сумаар харвана “ласти”. Сум модон байх бөгөөд чиглүүлэгч нь шувууны өд байна /резинэн бусад материал байж болохгүй/.
Бөгсөн тал нь үйлдвэрийнх буюу гар хийцийнх бөгөөд ямар ч материалаар хийсэн байж болно. Нум эврээр хийсэн байна. Эвэрний оронд халимны сэлүүр, яст мэлхийний хуяг буюу бусад төстэй материал орлуулсан байж болно.
Үндэсний нуманд тохирох хэлбэр хэмжээтэй шөрмөс, мод, хусны гадаргууг ашиглах, монгол нум /hолоо номон/ хэрэглэхийг хүлээн зөвшөөрнө. Ямар ч стандартын бус буюу гар хийцийн овоо харааг зөвшөөрөхгүй. Харандаагаар тэмдэглэсэн тэмдэг, утсаар ороосон тэмдгийг зөвшөөрнө. Стандарт тавиурыг зөвшөөрөхгүй, сумны арьсан хэсгийг наахыг зөвшөөрнө. Татуурга зоргоороо байж болно.

Хөтөлбөр
Бүх оролцогчид 40м, 50м зайнд сум тавина. Зай болгонд нийт 32 сумыг 8 сумаар 4 удаа харвана. Байг оноход тамирчинд 3 оноо, зүүн ба баруун талд нь оновол 2 оноо, бусдад нь 1 оноо өгнө. Оролцогчид заавал хоёр сум тавина. Өдөр бүр зай бүрт хоёр туршилтын сум тавихыг зөвшөөрнө. Нийт авсан онооны дүнгээр аваргыг шалгаруулна. Тэнцсэн тохиолдолд дараах тамирчид давуу эрх эдэлнэ:

- нэг ч алдаагүй;

- байг илүү олон оносон;

- байг анхны, хоёр дах, гурав дах харвалтаар оносон байдлаар;

- хувийн ба багийн тэмцээний байдлаар;

Хоёр дах өдөр үнэмлэхүй аврага шалгаруулна. Баг болгонд “бара” дуулагчид үндэсний хувцасаа өмссөн байна. Үнэмлэхүй аврага шалгаруулахад 64 тамирчин оролцоно:

- 40м зайнд спарринг системээр сум тавина

- 1/16 финалд – 30м зай

- 1/8 финалд – 40м зай

- ј, Ѕ финалд – 30м зай

Зохион явуулах газар, өдөр, цаг: УБ хот, Төв стөдион, сурын талбай

Морины уралдаан

Уралдааныг дараах хөтөлбөрөөр зохион явуулна.

1.      Соёолон

2.       Их нас

Зохион явуулах газар, өдөр, цаг: УБ хот, Хүй долоон худаг

Шатар

Багийн бүрэлдхүүн: 5 хүн /3 эрэгтэй, 2 эмэгтэй/. Тэмцээн – ганцаарчилсан, швейцар системээр 9 өрлөгөөр тоглоно. Нэг оролцогч тоглох хугацаа 25 минут.

Зохион явуулах газар, өдөр, цаг: УБ хот, Монголын шатрын холбооны байр

Алтаргана-2010 шагнал гардуулалт

Спортын төрлүүдээр аврага шалгаруулах ба үнэмлэхүй аврага шалгаруулах тэмцээнд түрүүлэгчдэд медаль, 1, 2, 3 зэргийн Диплом, Монгол Улсын биеийн тамир спортын Агентлаг, мөн спонсоруудын шагналаар шагнана.

Нэмэлт уралдаан үндсэн журам

Сэтгүүлчдийн нийтлэлийн “Алтан саг” уралдаан

Зорилго, зорилт:

- бүх бүс нутгийн сэтгүүлчид, ОНМХ-ийн төлөөлөгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, буриадын хэл, соёлыг хадгалан үлдээх асуудалд анхаарлаа хандуулах

- буриад үндэстний олон улсын “Алтаргана 2010” наадмын тухай олон нийтэд мэдээллийг хүргэх.

Уралдаанд оролцогчид:

Уралдаанд “Алтаргана – 2010” БҮОУНаадмын тухай, Монгол, Хятад, ОХУ болон бусад буриадын тойрог дах үндэстэн ба шашины хоорондын харилцаа, үндэстэн – соёлын төвүүдийн ажлын тухай, буриад түмний соёлын тухай мэдээлсэн материал, видео, радио сюжетүүдийг хүлээж авна.

Уралдаан зохион явуулах механизм:

Сэтгүүлчдийн материал нь Монгол, ОХУ, Хятад болон бусад бүс нутгийн ба гадаадын мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэн гарсан байна. Уралдааны материалыг чөлөөт сэтгүүлчид, соёл үндэстний төвүүдийн төлөөлөгчид гаргаж өгнө.

Уралдааны номинациуд:

- буриад хэл дээрх шилдэг материал

- телевизийн шилдэг материал

- шилдэг радиоматериал

- хэвлэлийн шилдэг материал

- цахилгаан ОНМХ-ийн шилдэг материал

- шилдэг баримтат кино

- шилдэг уран сайхны кино.

Дүн гаргах жишиг:

Уралдаанд ирүүлсэн материалуудыг олон нийтийн хүндэтгэл хүлээсэн сэтгүүлчид, зохиолчид, уран зохиолын шүүмжлэгчид мөн бүс нутаг бүрээс нэг хүн орсон шүүгчдийн бүрэлдхүүн дүгнэнэ. Шүүгчдийн бүрэлдэхүүн “Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан”-ийн ажилтнууд, Монгол, бусад бүс нутгийн сэтгүүлчид, ШУ ба олон нийтийн төлөөлөгчдөөс бүрдэнэ. Шүүгчид уралдаанд ирүүлсэн материалыг таван баллын системээр дүгнэнэ. Номинаци тус бүрээр уралдааны шүүгчдээс өгсөн баллын нийт дүнгээр шилдэг материалыг тодорхойлно.

Уралдааныг зохион явуулах график:

1.      … сарын … –…4-нд уралдааны материалыг хүлээн авна.

2.      … сарын …-нд уралдааны дүнг гаргана.

3.      … сарын …-нд уралдаанд түрүүлэгчдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа.

Уралдааны ялагчийг Диплом, үнэ бүхий зүйлээр шагнана.

Материал ирүүлэх хэлбэр:

Дараах мэдээллийг агуулсан мэдүүлгээ ирүүлнэ:

1.      Зохиогчийн/зохиогчдийн овог, нэр

2.      Материал/сюжетын нэр

3.      Материал/сюжетын товч агууллага /5 өгүүлбэрээс дээшгүй/

4.      Бусад мэдээллүүд:

- хэвлэлийн материал: хэвлэлийн нэр, булангийн нэр /хэрэв байдаг бол/, хэвлэгдэх он, сар, өдөр

- видеоматериал: телесувгийн нэр, нэвтрүүлгийн нэр, эфирт гарах он, сар өдөр, цаг
- электрон ОНМХ-д: сайтын нэр, булангийн нэр, гарах он, сар, өдөр, цаг

Зохион явуулах газар: УБ хот, Уран зургийн галерей.

6.2. “Бидний амьдарч буй ертөнц” сэдэвт уран сайхны фото зургийн уралдаан
Зорилго, зорилт:

- өөрийн улс орны, бүс нутгийн онцлог, гоё сайхныг харуулсан фотозургаар дамжуулан таниулах;
- буриад ард түмний олон талт оюуны ертөнц, өөрийн газар нутгийн уламжлал, түүх, байгалийн цаглашгүй баялгийг өргөнөөр танилцуулах;

- авъяаслаг, өвөрмөц фотозурагчинг гаргаж ирэх.

Уралдаанд оролцогчид:

Уралдаанд мэргэжлийн ба сонирхогч фотозурагчид оролцоно.

Уралдааныг зохион явуулах ерөнхий нөхцөл ба журам:

Төлөөлөгч тус бүр зарлагдсан сэдвийн дагуу нэг буюу хэд хэдэн зурагчдын 10 фотозургийг толилуулна. Сонголтын гол жишиг нь уран сайхны өндөр ур чадвар, өвөрмөц чанар байна. Толилуулж буй бүтээлүүд нь гарын үсэгтэй байна. Бүтээлүүдийг жаазанд хийж дор нь нэр тавьсан байдлаар хүлээн авна. Уралдаанд оролцогсод үзүүлбэрээ өөрсдөө бие даан засаж чимэглэнэ.

Уралдааны номинациуд:

- ганцаарчилсан шилдэг бүтээл

- шилдэг үзүүлбэр

Дүгнэх жишиг:

- сэдвийн бүтээлч илэрхийлэл

- нийгмийн ач холбогдол

- өвөрмөц байдал, үндэсний өнгө төрх.

Уралдааны дүнг гаргах журам:

Шүүгчид уралдааны бүтээлүүдийг 10 баллын системээр дүгнэнэ. Уралдааны дүнгийн дагуу шүүгчид номинациудаар Шагналтны Дипломыг батлана. Онцгой бүтээлийн авторуудыг шүүгчдийн шагнал, баярын бичгээр шагнана.

Бүтээлийг хаяглах загвар:

1.      Овог нэр(бүтнээр бичих)

2.      Бүтээлийн нэр

3.      Бүтээлийг хийсэн он

Зохион байгуулах газар: УБ хот, Дүрслэх урлагийн галерей.

Киноны наадам

Буриадын түүх соёл, өв уламжлалыг харуулсан уран сайхны киноны уралдаан.

Уралдааныг зохион явуулах ерөнхий нөхцөл ба журам:

Буриадын түүх соёл, өв уламжлалыг харуулсан уран сайхны кино байна. Толилуулж буй бүтээлүүд нь уран сайхны киноны шаардлагыг хангасан, өндөр ур чадвараар бүтээсэн, өвөрмөц ыүтээлүүд байна.

Уралдааны номинацууд:

шилдэг кино

шилдэг эмэгтэй дүр

шилдэг эрэгтэй дүр

Дүгнэх жишиг:

сэдвийн бүтээлч илэрхийлэл

нийгэм, түүхийн ач холбогдол

өвөрмөц байдал, үндэсний өнгө төрх

Уралдааны дүнг гаргах журам:

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шүүгчид 10 баллын системээр дүгнэж түрүүлсэн номинацуудад шагнал, диплом гардуулна.

Бүтээлийг хаяглах загвар:

Овог нэр /бүтнээр бичих/

Бүтээлийн нэр

Бүтээлийг хийсэн он

Зохион байгуулах газар:  УБ хот, Тэнгис, Соёмбо, Өргөө кинотеатр.

Алтаргана-2010 наадамд таныг урьж байна

Наадмыг үүсгэн байгуулагч, зохион байгуулагчид:

  • Монгол улсын Засгийн газар
  • БСШУЯам
  • Улаанбаатар хотын ИТХурал
  • Улаанбаатар хотын захиргаа
  • Соёлын сан
  • Аймгууд (Булган, Хэнтий, Дорнод, Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл)
  • Бүх буриадын соёлыг хөгжүүлэх холбоо
  • Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан

Холбоо барих:

Утас : 976-99080540

Факс: 976-11-369737

БСӨУХ Сангийн ерөнхийлөгч                                                   Соёлсүрэн Билэгсайхан

“Алтаргана-2010” наадамд оролцох мэдүүлэг өгөх хугацаа

Наадмын урлаг, уран бүтээлийн уралдаанд оролцогчдын хувьд уралдаанд оролцох мэдүүлгийг(оролцогчийн овог нэр, төрсөн он, сар, өдөр, гадаад паспортын дугаар) 2010 оны  01-р сарын 20-ны дотор: Монгол Улс, Улаанбаатар хот, ш/х 23/52, эсвэл billy_me@chinggis.com мэйл хаягаар явуулна. Мэдүүлгэнд оролцох тэмцээний хөтөлбөр, рекламны материалыг хавсаргасан байна. Веб-сайт: www.altargana.org.

Харилцах утас: 976-11-369737, 976-99080540, 976-99051658

Наадмын спортын уралдаанд оролцогчдын хувьд спортын тухайн төрөлд оролцох тамирчин, дасгалжуулагчдын овог нэр, тоог заасан оролцох багийн бүрэлдэхүүний талаарх урьдчилсан мэдүүлгийг 2010 оны 02 сарын 20-ны дотор: Монгол Улс, Улаанбаатар хот, ш/х 23/52, эсвэл billy_me@chinggis.com мэйл хаягаар явуулна.  Харилцах утас: 976-11-369737, 976-99080540, 976-99051658

Улаанбаатар хот, ……… дүүрэг, …… хаягаар болох наадмын шүүгчдийн коллегийн хурал дээр тогтсон журмын дагуу нэрсийн мэдүүлгийг өгнө.

Наадмыг зохион байгуулж явуулах зардлыг зохион байгуулах хороо хариуцна. Наадамд оролцогчдын зам, байр, хоолны зардлыг явуулж байгаа байгууллага хариуцна.

Монгол Улсын Ерөнхийлөгч                                                 ноён Н.Энхбаяр танаа

Буриад ардын соёл, урлаг, дууны “Алтаргана” наадам анх 1990-ээд оны эхээр үүссэнээс хойш Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, ОХУ-ын Агын Үндэсний тойрог, Чойбалсан, Улаан-Үүд, Эрхүү хотуудад зохион байгуулагдсан.

Хоёр жилд нэг удаа зохиогддог энэхүү наадам нь өргөжин тэлж эдүгээ урлаг, спорт, гар урлал, ардын ёс заншил, хэвлэл, дизайн г.м. 30 гаруй номинацаар өрсөлддөг том наадам болон өргөжлөө.

2008 оны 07-р сарын 02-ноос 05-ны хооронд ОХУ-ын Эрхүү мужид зохиогдсон “Алтаргана-2008” наадамд Оросын талаас 2 сая ам.долларын хөрөнгө гаргасан бөгөөд зөвхөн төрөөс өгөх шагналын фонд нь 200 000 ам.доллар байсан нь энэхүү наадамд өгч буй ач холбогдлыг илэрхийлнэ. Мөн наадам эхлэхийн өмнө 7-р сарын 02-нд дэлхийн буриадууд Ольхон арал дээр Чингис хааны угийг тахисан юм.

Буриад Улсын Улаан-Үүд хотод зохион байгуулагдсан “Алтаргана-2006” наадмын үеэр монголын буриад 2 хүн Буриад Улсын ардын жүжигчин, 37 хүн Буриад Улсын төрөл бүрийн гавъяат цолыг Буриадын Ерөнхийлөгчөөс гардан авсан бол 2008 онд Усть-Ордын буриадын гавъяатаар 30-аад хүн, Агын буриадын үндэсний тойргийн гавъяатаар 20-оод хүн шагнуулсан нь энэхүү наадам  зөвхөн буриад түмний биш Монгол, Орос, Хятад гүрний жирийн ард түмний найрамдал, найрсаг харьцаа, нөхөрлөлийг бэхжүүлсэн сайхан үйлс гэдгийг харуулж байна.

“Алтаргана” наадмыг манай Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан санаачлан, анхнаас нь дэмжиж, зохион байгуулж ирсэний үр дүнд Монголын нэгээхэн хэсэг болох буриад түмний соёл, урлаг, ёс заншлыг хөрш орнуудын ард олонд сурталчлан таниулах, Монголын соёлыг бахархан бишрүүлж, Монголд элэгтэй, дэмжиж хүрээлдэг олон хүнийг бий болгосон бахдамаар үйл хэрэг болсон нь ардын дипломатыг хөгжүүлэх, Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд тустай билээ.

“Алтаргана-2010” наадам нь Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд Халимаг, Тува, Европын холбоо, АНУ, ОХУ, БНХАУ г.м. 30 гаруй орноос 15000 хүн оролцох төлөвтэй байна. Нэг хүн 1000 ам.доллар Монголд үлдээгээд явна гэж тооцвол 15 000 000 ам.доллар болох юм.

Эрхэм Ерөнхийлөгч Танд “Алтаргана-2010” наадмын хөтөлбөрийг хүргүүлсэн агаад Таны ивээл дор энэ наадам зохион байгуулагдана гэдэгт манай сан, Олон улсын Алтаргана наадмын зохион байгуулах комисс, Монголын буриадууд итгэж байгаагаа энэ ялдамд илэрхийлэхэд туйлын таатай байна.

Иймд “Алтаргана-2010” наадмыг зохион байгуулах тухай зарлиг гарган бидний ажлыг дэмжихийг Танаас хичээнгүйлэн хүсье.

Таныг хүндэтгэсэн,
БСӨУХСангийн ерөнхийлөгч                                                                         С.Билэгсайхан


“Алтаргана-2010″ олон улсын наадмыг зохион байгуулах хороо

1. Дарга МУ-ын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг
2. Орлогч дарга Улаанбаатар хотын орлогч дарга Да.Ганболд

БУ-ын Ардын Хурлын хорооны дарга,ВАРК-ын ерөнхийлөгч Булдаев В.Р.

Буриадын Улсын Засгийн газрын орлогч Бальжиров

Эрхүү мужийн орлогч дарга,
Усть-Ордын Буриадын тойргийн дарга
Дьяков А.М.

Эрхүү мужийн Соёл,архивын сайд Байгалийн чанад дахь хязгаарын Агын Буриадын Соёлын газрын дарга Цыдендоржиев Р.Ц.

Байгалийн чанад дахь хязгаарын Биеийн тамир спортын яамны орлогч дарга Гомбоев Б.Ц.

БНХАУ дахь буриадын тэргүүн Соёл урлагийн хорооын дарга Дашдорж

Аймгийн зааг дарга
3. Нарийн бичиг дарга, зохицуулагч БСӨУХС-ийн тэргүүн,ВАРК-ын дэд ерөнхийлөгч С.Билэгсайхан
4. Гишүүд БСШУЯ-ны газрын дарга Г.Эрдэнэбат

БСӨУХСангийн тэргүүлэгч Д.Пүрэнчулуун

УБ хотын СУГ-ын дарга Ц.Пүрэвхүү

Дэлхийн монголчуудын конвентийн ерөнхий н/б дарга Д.Цахилгаан
Л.Шагдарсүрэн
Ё.Максим
Д.Билэгт
Д.Жаргалсайхан
Ж.Дулмаа
Д.Очирбат
Б.Ичинноров
С.Дэлгэрмаа

Алтаргана наадам зохион байгуулах төсөл


“Алтаргана” наадам зохион явуулах тухай зарлиг болгох нь:
НЭГ.     Буриад зоны олон улсын их наадам “Алтаргана-2010″-ыг 2010 оны 7 дугаар сарын 2-р хагаст Улаанбаатар хотноо зохион байгуулсугай.
ХОЁР.   “Алтаргана-1020″ олон улсын их наадамыг Улаанбаатар хотноо бэлтгэл сайтайгаар зохион явуулах бүхий л арга хэмжээ авахыг чиглэл болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

“Алтаргана-1020″ олон улсын наадам зохион байгуулах олон улсын хорооны ТОГТООЛ

2009 оны 06-р сарын 07-ны өдөр            №01                                               Улаанбаатар хот

“Алтаргана-1020″ олон улсын наадмыг 2010 оны 07-р сарын 14-20-ны хооронд зохион байгуулсугай.

Хурлын дарга        Да.Ганболд

Оролцох орон, байгууллагууд


  1. Монгол Улс
    • Дорнод
    • Хэнтий
    • Сэлэнгэ
    • Хөвсгөл
    • Булган
    • Төв
    • Дархан-Уул
    • Орхон аймгууд
  2. ОХУ
    • Буриад
    • Халимаг
    • Тува
    • Якут
    • Эрхүү муж
    • Байгалийн чанад дахь хязгаар
    • Москва
    • Петербург
    • Новосибирск
    • Томск зэрэг хотууд
  3. БНХАУ
  4. Европын холбоо
  5. АНУ
  6. ТТНОрнууд
  7. Украйна
  8. Япон
  9. Солонгос
  10. Их Британи

Оролцох байгууллагууд

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ТГ, УИХ, Засгийн газар
  2. БСШУЯ, ХЗДХЯ, ГХЯ, БХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо
  3. Улаанбаатар хотын НИТХ, Захирагчийн алба
  4. Улаанбаатар хотын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо
  5. Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан
  6. Дэлхийн монголчуудын конвенц
  7. Буриад судлалын академи
  8. Улаанбаатар хотын дүүргүүдийн ИТХ, ЗДТГ



Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Баримтат нийтлэл: ИХ АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ
Эрхэм Танд өргөн барьж буй энэ дэлгэцийн бүтээл нь миний туулж өнөгөрүүлсэн их амьдралын эхэн үеийн ээдрээ нугачаат жилүүдийн дурсамж юм. Буриад зоны маань зүрх сэтгэлд гүн шингэсэн түүхийн үе үеийн нэгээхэн хэсгийн тухай дурсахад сэтгэл их хөдөлж байсныг нуух юун. Зүүд зэрэглээ мэт холдон одсоор байгаа бидний үеийн түүх зөвхөн дурсамж болон үлдэх бус залгамж үе маань болох авъяас төгөлдөр залуучууд эцэг өвгөд, түмэн олныхоо үйл хэргийг...
2010-08-29 Дэлгэрэнгүй »»
"ТАЛ НУТГИЙН ДУУ" нэртэй тайлан тоглолт 2010.06.09-ний өдөр 19.00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт болно
Хагшууд шарайд омогтой Монгол Улсын дархан мэргэн, Соёл урлагийн их сургуулийн багш, Буриад Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор дэд профессер Гэндэнжамцын Батцэрэнгийн "Алтаргана" наадмыг угтаж "ТАЛ НУТГИЙН ДУУ" нэртэй тайлан тоглолт 2010.06.09-ний өдөр 19.00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Тоглолтонд:Ардын жүжигчин    Д.Жаргалсайхан    Д.Жамьянжав    А.Долгор    А.Энкхта...
2010-06-02 Дэлгэрэнгүй »»
"Үрийн үндэс ижий" халх, буриад уран бүтээлчдийн тоглолт болох гэж байна
Монголын Эх үрсийн баярыг тохиолдуулан, мөн Алтаргана наадмын бэлтгэл болгон "Үрийн үндэс Ижий" халх, буриад уран бүтээлчдийн тоглолт 2010 оны 05 сарын 23-ний өдөр Хүүхдийн Урлан Бүтээх Төвд 14:00 цагт эхлэх гэж байна. Тасалбарын үнэ 4000 төгрөг.Сонирхогчид болон тоглолтын тасалбар авах хүмүүс доорх хаягаар холбоо барина уу.В.Ичинхорлоо абжаа 99883729Н.Хандам абжаа 99122362Л.Оюунцэцэг  абжаа 99175257Зохион байгуулагч байгуулгууд:Улаанбаатар ...
2010-05-20 Дэлгэрэнгүй »»
Буряад зонhоо түрөн гаража байгаа залуу хөөмэйшэн Баруун Хуасай омогтой Бат-Эрдэнийн Эрдэнэбаатар хүбүүнээ бултадаа дэмжэе л.
Буряад зонhоо түрөн гаража байгаа залуу хөөмэйшэн, дуушан Дорнот аймагай Баян-Уул hомоной Баруун Хуасай омогтой Бат-Эрдэнийн Эрдэнэбаатар хүбүүнээ бултадаа дэмжэе л. СУИС-ийн Уртын дуу, Хөөмэйн ангийн төгсөх курсын оюутнуудын хамтарсан тайлан тоглолтод Цэргийн баярыг тохиолдуулан хүрэлцэн ирэхийг уриж байна. 2010 оны 3 сарын 18-нд.  ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ. Тоглолт эхлэх цаг 15:00. Билетийн үнэ: 10.000 төгрөгХолбоо барих утас: 88033698...
2010-03-16 Дэлгэрэнгүй »»
Атаган дацангаа сэргээе л!
2007 оны 2 сарын 10-ны 11.00 цагаас Улаан-Yд хотын соёлын цогцолборт Атаган дацанг сэргээн босгох хандивын аян гараагаа эхлэх гэж байна. Анхны бандида-хамба-лам Заяагийн Дамбадаржаагийн шажин барьж байх vед 1749 онд анх vндэс сууриа тавьсан Атаган дацан Лхундув Дэченлин атаганы тангуд ясны лам Пунцагжамцын ширээт ламаар сууж байх 1770 онд чулуу тоосгоор шинэчлэгдэн баригдсан юм. 19-р зууны сvvл гэхэд энэ хийд 17 сvмээс(Майдарийн, Оточийн, Д...
2009-10-10 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (6)
Зочин: 2010-01-28 19:24:07
Наадмын бэлтгэл ажил гэж яг албан ёсоор хийгдэж байгаа юм байна уу. Нет хэрэглэгч эрхэм дүү нар дор бүрдээ энэ тухай мэдээллийг түргэн шуурхай дамжуулж байвал сайн байна.
203.194.118.134
Зочин: 2010-01-15 22:27:01
bugdeeree altarganadaa idevhtei oroltsohiig urialnavee
202.179.20.211
Зочин: 2010-01-15 04:57:20
Zohion baiguulj baigaa ulsuudtai ni uulzval uchir ni oldoho.
202.70.33.210
Зочин: 2010-01-15 00:14:50
sain bna uu? Buriad hogshin aav, eej 2 iinhoo dursgaliig hundetgej Altargana naadamd tuslamaar baina.Yag yu hiij tuslah ve????
218.224.111.109
Зочин: 2010-01-13 22:15:43
Tiimee enehuu naadmiig hiisen shig hiij,oroltson shig oroltsoyo.Buriad zon bid ev negdlee haruulj uv ulamjlalaa herhen avch ulden unuudriig hurgesen tsaashid ch taslahgui avj yavna gedgee haruultsgaaya.
202.170.85.8
Зочин: 2010-01-13 21:00:05
Ashgui dee,

gehdee edgeer toglool n bval te
202.131.247.23
   
сурталчилгаа
Хайх
ВИДЕО
Монголын түүхэн агшин (4-р хэс...
Монголын түүхэн агшин (3-р хэс...
Монголын түүхэн агшин (2-р хэс...
Монголын түүхэн агшин (1-р хэс...
Дэслэгч генерал Базарын Цэдэн-...
Монголой арадшалhан хубисхалай...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын али сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Видио
Номой hан, угай бэшэг
Зурагай сомог
Мэдээ мэдээсэл
Хэлэлсүүлгэ
 
сурталчилгаа
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» chiime gush da )))
Bodonguud Zorigto
» tiim shuu
Bodonguud Zorigto
» saihan duu baina
Bodonguud Zorigto
» tiishdee bi ene duund mash ih surtai
ariunaa
» jargalsaihan bagshdaa urt nas udaan jargaliig chin setgeleesee husen yruuy uneheeriin hairlamaar erh...
ariunaa
» Oros, hyatad 2 hamtarj baigaad manai buryaduudiig huis temtersen dee. Tsag ni irheer etseg uvgudiin ...
Bodonguud Zorigto
» Buryad Mongoliin domog bolson baavai daa. )))
Bodonguud Zorigto
» tasarhai duulj bna oshoo goy dyy dyylaarai minii duu amjilt
batbold
» Буриад-Монголын үндэстний хөдөлгөөн, тулгамдсан асуудлууд
Bodonguud Zorigto
» Гантогтох багша
Дулма
» Матвей Рабданович Чойбонов, Алтанхуяг ахай
Дулма
» Дулмажаб Дашицыреновна Жамсоева, Сыроватка Галина Петровна (баруун гарhаа)
Дулма
» Равиль Фаритович Гениатулин
Дулма
» Эрдэнэбаатар, сайн байна уу)))
Дулма
» ямар х88рхэн бэ)))) бичиихан буряад
Дулма
сурталчилгаа

286px × 140px