И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Мэдээ мэдээсэл Номой hан Дуу хүгжэм Угай бэшэг Видео Гэрэл зураг Гэшүүн Монгол гүрэнэй буряадай эмхинүүд Бизнес hанал Холбогдохо  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Байгууллага Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон Бизнесс
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
Монгол Улс байгаа нь бидний бахархал
2012-11-15 03:52:06
Монгол Улс байгаа нь бидний бахархалБуриадаас хоёр бүсгүй иржээ. Тэд Буриадынхаа соёл, зан заншлыг сэргээх зорилготой бөгөөд монголчуудаас энэ талын туршлага судалж, цөөнгүй хүнтэй уулзах төлөвлөгөөтэй аж. Тэд бол "Буриадын эмэгтэйчүүд Өүлэн эхийн төв" байгууллагын тэргүүн Бундаева Елена, гишүүн  Зыдрабин Будидма нар юм. Бундаева Елена Монголд 14 жилийн өмнө ирж байсан хүн. Зыдрабин Будидма Европ хэлний дээд сургуульд багшилж байгаад 2006 онд нутаг буцсан юм байна. Тэдэнтэй ярилцлаа.

-Та нар Монголд ямар зорилгоор ирсэн бэ?

-Б.И: Манай Буриадад хүүхдүүдээ яг буриад занш­лаар өсгөх хүмүүжүүлэх хэцүү байна. Айл бүр гэртээ, ээж нь хүүхдүүддээ юу сургаж байх ёстойг бид хийхийг хичээж байна. Монголд хүүхдүүдийг яаж хүмүүжүүлдэг, юу гэж захидаг, цэцэрлэг нь яаж ажиллаж байна зэргийг хар­маар байна. Буриад хүүхдүүд хамгийн түрүүнд өөрийгөө монгол хүн гэдгээ ойлгох ёстой. Монгол хүн ямар байх, уламжлал, ёс заншлаа хэр­хэн мэдэж байх ёстойг бид залуу үе, хүүхдүүдээ мэдүү­лэх хэ­рэгтэй байна. Буриад хүн бол монгол хүн. Тийм болохоор байгальдаа, гал­даа, газар тэнгэртээ хайртай байх ёстой. Бид тийм зүйлийг хайж ир­сэн. Монголд үзэж харсан, судалж шинжилсэн материал дээрээ тулгуурлаад Буриадад хэрэгжүүлнэ.

-Та сая Буриад бол мон­гол хүн гэлээ. Буриа­дууд бүгд ингэж бодож чаддаг болов уу?

-Б.И: Үгүй. Тийм учраас одоо манай буриад хэл их муу болж байна. Муу гэдэг нь буриадаар ярьдаг хүн цөөр­сөн. Хэлгүй бол буриад хүүх­дүүд яаж өөрийнхөө түүх,  соёл, зан заншлыг мэдэх билээ. Яг л орос шиг болж байна. Ийм болгохгүйн тулд бид монголчуудтайгаа маш өргөн харилцаа холбоотой байх ёстой. Буриадууд бид Монголын нэг ястан шүү дээ. Манай ихэнх хүмүүс үүнийг ойлгохгүй байна.

-Одоо буриадуудын хэ­дэн хувь нь монголоор ярьдаг юм бэ. Дийлэнх­дээ оросоор ярьдаг са­наг­дана...

-Б.И: Оросоор л ярьдаг ш дээ. Монголд ажиллаж амь­дарч байсан цөөн хүн л мон­голоор ярина.

-Яг та хоёр шиг үндэсний ёс заншлаа алдахгүй гэж хичээдэг, сэргээх хүсэлтэй, ийм ажил хий­дэг хувь хүн, байгуул­лага хэр олон байдаг юм бэ?

-Б.И: Их олон биш ээ. Яахав нэг үеэ бодвол олон болж байгаа. Манай байгуул­лага  ийм ажил хийдэг. Их сургууль дотор буриад хэл­ний тэнхим бий. Буриад хэл дээр гардаг сонин, телевиз байна. Хэдийгээр энэ чиглэ­лээр ажилладаг олон бай­гуул­лага байхгүй ч гэсэн бу­риад хүн болгон хүүхдүүдээ буриад ёс заншилд сургахыг хичээдэг. Бид Монголын эрт­ний "Их засаг" хуулинд гардаг ёсыг судалж амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа.

З.Б:-Армен, Башкир, та­таар зэрэг хүмүүст болохоор эмэгтэй хүний эрхэмлэж явах зүйлүүд, эрчүүд ямар байх ёстой талаар бичсэн дүр­мүүд байна. Уламжилж ирсэн заншил юм даа. Бид түүнийг хараад манай буриадуудад ч гэсэн ийм юм байх хэрэгтэй гээд зохиох гэж үзсэн. Гэтэл судлаад үзэхэд бидний мон­голчуудын уламжилж ирсэн заншлууд бидний зохиох гэсэн зүйлээс хавьгүй дээр, илүү гүнзгий утгатай байсан. Их засаг хуулинд байгаа зүйлүүд бидэнд төдийгүй дэлхийд хэрэгтэй.

-Буриадууд та нар улам­жилж ирсэн ёс заншил­тай, ардын дунд байдаг дүрэм журамтай, түүх ихтэй улс. Тийм байхад яагаад одоо уламж­ла­лыг зохионо гэж...

-Б.И: Зохиох ч биш юм аа. Яг бидэнд одоо хараад ун­ших зүйл байхгүй. Бид интер­нэтээс үзэхэд татаар, баш­кир эмэгтэй хүний баримтлах зарчмууд гэх зэрэг ёс зан­шилтай холбоотой зүйлс их байдаг. Бидэнд байдаггүй. Тэгээд хайгаад эхлэхээр "Их засаг" хуулинд яг түүн шиг, гэхдээ дээд зэргийн юм бай­сан. Бэлэн ийм сайхан зан­шил байхад хүмүүс түүнийг мэдээд, амьдралдаа мөрдөх ёстой юм л даа. Хүүхдүүд нь ч гэсэн багаасаа мэдэх, сурах ёстой юм.

З.Б: -Бид түүх, уламж­лалаа мэдэхгүй, хамгаалах­гүй бол буриадууд цаашдаа яах вэ. Хөгжих үү, оршин тогтнож чадах уу.

Б.И: -Буриад  хүүхдүүдээс "Чи буриад уу" гээд асуухад олонх нь "Мэдэхгүй. Би орос байх аа" гэнэ. Хүүхдүүд өөрий­­гөө ямар хүн гэдгээ ойлгохгүй өснө. Энэ сайн юм биш ээ. Орост ч сайн биш, Буриадад ч сайн биш. Өвөг дээдсээ байтугай өөрийгөө ямар хүн гэдгийг мэдэхгүй бол сайн хүн болохгүй. Тиймээс бид хүүхдийг төрөхөөс нь эхлээд "Чи буриад хүн шүү" гэдгийг хэлж сургах зо­рил­гоор "Голомт" төсөл хэрэг­жүүлж байна. Айл бүрийн эзэгтэй нар тэндээ цуглаж ёс заншлаа судалж мэднэ. Хүүх­дүүддээ "Чи буриад хүн уч­раас дээр явах ёстой. Муу үйл хийж болохгүй. Өөрийгөө доромжилж бүр болохгүй" гэж сургадаг байх ёстой. Ма­най Ардын их хурал ч бидэнд тусална. Хүн өөрийгөө хэн бэ гэдгийг мэдвэл сайн явна, муу зүйл хийдэггүй. Буриадуудын нэр төрийг бодож явах болно.

-Одоо дунд сургуулийн хичээлд Буриадын түүх, ёс заншил, хэлний хи­чээ­лүүд ордог уу?

Б.Е:-Үзнэ, гэхдээ мате­риал нь буруу. Одоогийн залуу буриад хүний санаанд таарахгүй. Тэрийг хүн тоохгүй. Гэхдээ буриад түүхийг үнэн мөнөөр нь гаргах гэж олон хүн одоо ажиллаж байна. Буриадын түүх, яаж оросууд­тай нийлж байсан юм зэргийг хүүхдүүдэд заах материал  байхгүй.

З.Б -1990-ээд онд Буриад хэлний дүрэм зохиосон. 1974 оноос 1990-ээд он хүртэл сургуулиудад буриад хэл заа­гаагүй. Тиймээс олон бу­риад төрөлх хэлээ мэдэхгүй болсон. Хүмүүс гэртээ ч оро­соор ярьдаг байсан болохоор хүүхдүүд нь ч орос хэлтэй болсон. Харин 1990-ээд оноос Буриадын бүх сургуу­лиудад долоо хоногт хоёр цаг буриад хэлний хичээл заадаг  болсон. Энэ сайн зүйл. Гэтэл өнөө жил Орос гүрний бо­ловсролын стандарт зохиож Буриад хэлийг долоо хоногт нэг цаг үзэх болсон.

Б.Е:-Гэхдээ тэр нэг цагийн хичээл нь заавал үзэх хичээл биш. Эцэг эхчүүд нь буриад хэл үзэхгүй гэвэл заахгүй. Орос хүүхдүүдийн эцэг эх буриад хэлнээс татгалзаж байгаа болохоор манай олон сургуульд буриад хэл үзэхгүй болсон.

З.Б-Оросууд нэг жил ирж амьдраад явна. Тэр хооронд миний хүүхдэд буриад хэл хэрэггүй гээд үзэхгүй байна. Тэгвэл буриад хүүхдүүд яах вэ. Үүнийг яах зохицуулахыг одоо шийдээгүй байна.

-Буриадууд одоо хэ­дүү­лээ байна вэ?

-З.Б: -Бүх Орос гүрэнд 450 мянган буриад байна. Яг Улаан-Үдийн буриадууд гэ­вэл 280 мянган хүн байна даа. 

-Буриадууд та нар мон­гол­чуудыг ураг төрөл, элэг нэгтнээ гэж боддог уу, эсвэл өөр улс үндэс­тэн гэж санадаг уу?

Б.Е: -Буриадууд бид өөрс­дийгөө монгол гэж санана ш дээ. Гэтэл монголчууд бид­нийг монгол гэж санахгүй байна. Тэгэхээр биднүүс гайх­­на. Монгол хүмүүс бид­нийг монгол гэж санахгүй байх нь бидэнд сонин санагддаг.

З.Б: -1953 он хүртэл ма­найх Буриад Монгол  Улс гэж нэртэй байсан. 1953 оноос монгол гэдэг үгийг аваад хаясан. Тиймээс буриад за­луу­сын дийлэнх нь өөрийгөө монгол гэж боддоггүй. Өөрий­гөө Орос гэж нэрлэдэг.

Б.Е: -Залуу хүн архи уух­гүй, муу юманд орооцол­дохгүй байх нь өөрийгөө хэр таньж мэдсэнээс шалтгаална. Ямар ардын хүү гэдгээ хүн мэддэг байх хэрэгтэй.

З.Б: -Хүн өөрийгөө ямар үндэс угсаатай гэдгээ мэдэх­гүй бол их хурдан алга болно гэж ардын ёс заншлын зөв­лөгөөн дээр би сонсож бай­сан. Хүн түүх, ёс заншлаа мэддэг бол хүчтэй болно. Муу юмнаас хамгаалагдана гэдэг. Америк бол их олон үндэст­нүүдийн цуглуулга боловч америкчууд гэдэг нэг том нэртэй. Гэтэл америк дотроо хятад, испани гээд том том хорооллууд байдаг. Тэнд эх хэлээрээ ярьдаг, уламжлал соёл нь байдаг. Манай Орос гүрэнд Якут, Тува зэрэг олон Бүгд найрамдах улс байдаг учраас үндэсний бодлого их чухал байна. 

Бидэнд одоо Москвагаас олон янзын зүйл дуулдаж байна.

Б.Е: -Буриадын респуб­ликийг байхгүй болгох гэж байна ш дээ, одоо. Хэл байх­гүй, буриадууд өөрсдийгөө хэн гэдгийг нь мэдэхгүй бол буриад хүмүүс яаж үлдэх вэ.

-Буриадуудын амьд­ра­лын түвшин ямар байна вэ. Баян сайхан байна уу, дундаж уу эсвэл ядуу байна уу?

Б.Е: -Амьдрал одоо сайн болчихлоо. Гэхдээ сайн амьд­ралтай болохоороо хүмүүс ухаанаа идчихэж байна. Их мөнгө, тэтгэмж аваад сайн амьдарч байснаас өөрийн­хөөрөө муу амьдарч явахад гэмгүй ш дээ.

-Та хоёрын амьдарч байс­наас хойш Улаан­баатар хот өөрчлөгдөж үү?

Б.Е:-Өө, их гоё болсон байна. Монгол Улс одоо шинэ бодлоготой болсон байна. Иргэд нь ийм юм хэрэгтэй, тэрийг өөрчилье гэвэл түү­нийг биелүүлдэг болсон. Иргэдээ сонсдог, хэлснийг нь биелүүлдэг. Манай Буриадад тийм юм байхгүй. Дээр хүмүүс шийддэг, бид биелүүлдэг. Энэ их буруу байна.

Улаанбаатар бага хуга­цаанд асар өөр болсон. Мон­гол Улс их мөнгөтэй болжээ. Олон өндөр байшинтай бол­сон байна.

-Буриад, Тува, Халимаг, Өвөр Монгол гээд хи­лийн гадна амьдарч бай­гаа  монгол үндэстнүүд Монгол Улсаас юу харж хүлээж байдаг бол. Ту­хайлбал, та нар...

Б.Е:-Бид нар, гадаа бай­даг монголчуудын хувьд алга болчихно гэсэн айдас байх­гүй.  Монгол Улс байна ш дээ. Хэрэв би хүсвэл Монголд ирээд яг монгол шиг амьдарч болно. Миний хүүхэд монгол болно. Ар маань их найдвар­тай юм байна гэсэн бодол байдаг. Монгол Улс байгаа нь бидний бахархал. Одоо Буриа­дад амьдрал муу биш ээ. Гэхдээ муу биш байж байгаад алга болно.

З.Б:-Бид нар монгол хү­мүүс гэдгээрээ бахархана. Монгол хүний ухаан сэтгэл өөр.

-Өвөр Монголын дуучин Урнааг Монголд ирэхэд нь би уулзаж байсан юм. Тэр надад уйлаад хэлж байсан. "Би өөрийгөө монгол хүн гэж боддог. Харин монголчууд на­майг хятад гээд байх юм" гэж. Та нарт тийм бодол төрдөг үү?

Б.Е:-Гомдолтой байдаг ш дээ. Сая л гэхэд бид хоёр Улаанбаатарт ирээд оросоор ч яриагүй, зүв зүгээр дуугүй явж байхад "Буриадууд" гэж байна. Бид өөр хүмүүс юм шиг. Хилийн гадна амьдарч байгаа монголчуудын тухай явж кино хийдэг, тэднийг судалдаг Санчир гээд хүнийг бид мэднэ. Тэр кинонуудыг нь хараад бид уйлдаг ш дээ. Орост амьдардаг монголчууд гээд Буриадуудын тухай кино хийгээч гэж хүсмээр байдаг. Бидний ихэнх нь гадаадад амьдарч байгаагаа мэддэггүй.

Одоо Буриадад ядуу, бо­ловсролгүй хүн бараг байх­гүй. Их гүрэн дотор Буриад Монгол гэдэг нэр нь их үнэ цэнэтэй болохоор сайн сайх­наар нь авч явах хэрэгтэй гэж боддог хүмүүс олон болсон байна. Тиймээс хүүхдүүддээ ч бид ингэж сургадаг.

-Буриадын Ардын ху­рал ийм асуудалд ан­хаарлаа хандуулдаггүй юм уу?

Б.Е:-Манай ардын их ху­рал ийм асуудал шийдэхгүй. Оросын ДУМ-аас ямар хууль шийдвэр гаргана тэрийг адил­хан болгоод Буриадад авчирч байна. Манай хурал өөрсдөө асуудлаа шийдэж чадахгүй. Москва шийднэ. Манайд Ерөнхийлөгч гэж ч байхгүй болсон.

З.Б:-Арваад жилийн өмнө манай Буриадад Үндэсний асуудал хариуцсан яам гэж байсан нь ч одоо байхгүй болсон. Буриадуудаас юу ч асуугаагүй шийдсэн ш дээ.

-Монгол Улсын Ерөн­хий­лөгч дэлхийн монгол­чуудыг дуудаж "Олуу­лаа болъё" гэж уриал­сан. Энэ уриалгыг сонс­сон уу. Та нарт ямар санагдсан бэ?

Б.Е:-Сайхан санагдсан. Хүмүүс сонсоод их гайхсан. Энэ тухай бие биенээсээ асууж сурч байсан. Ямар хөтөлбөр байгаа юм, яах гэж дуудсан юм, бид очоод яах юм, яаж очих юм гэдгийг мэ­дэхгүй. Зүгээр л дуудсан. Тийм учраас хүмүүс бие бие­нээсээ, биднээс их асууж лавлаж байсан.

З.Б: -Монгол Улсын Ерөн­хийлөгчийг тэгж уриалсны дараа манай Буриадын бүх сонинд тэр талаар гарсан. Ер нь энгийн хүмүүс Монгол улсын талаар, хүмүүс нь яаж амьдардаг, яаж хөгжиж бай­гаа зэргийг мэддэггүй. Тий­мээс цаашид олон талын харилцаатай байгаасай гэж боддог.

Манай найзын охин "Най­рамдал" зусланд хоёр жил амарсан юм. Тэр охин ээждээ "Ганцхан Монголд очиж амарна" гэж хэлсэн байдаг. Ээж нь Хятад эсвэл Москвад амрах уу гэхээр "Монгол л явна" гэдэг. Түүнээс хойш монгол хэл үзэж эхэлсэн. Үүнээс харахад Монгол Бу­риадын харилцаа их олон чиглэлээр хөгжих тусмаа чухал санагддаг юм.

Ярилцсан Д.ОЮУНТУЯА

Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Сэлэнгэ мөрний буриад зон" НҮ ТББ-ын танилцуулга
"Сэлэнгэ мөрний буриад зон" НҮ ТББ-ын  танилцуулга -Лого:           -Туг:        - Байгуулагдсан: 2016 оны 4-р сарын 3.   /2015 оны 11-р сар 28-нд анх үүсгэн байгуулагдсан, 2016 оны 04.03-нд улсын бүр...
2017-08-28 11:05:29 Дэлгэрэнгүй »»
Зарлал. Баяндун сумын оюутан залуучуудад.
Мэндээ. Улаанбаатар хотод ажиллаж суралцаж буй оюутан, залууст зориулсан "Өөрийгөө таньж удирдахуй" сэдэвт лекц, уулзалт 2017.04.08-ны Бямба гарагт 11:30 цагт "Жонон" дээд сургуулийн лекцийн танхимд болно. Лекцийг Удирдлагын академийн багш Доктор, дэд профессор, лектор Т.Алтанцэцэг уншина. Уг үйл ажиллагаанд хамрагдсан оюутан залуучуудын бүртгэл, судалгааг Нутгийн зөвлөлийн зүгээс хийнэ. Иймд оюутан залуус та бүхнийг уг үйл ажиллагаанд идэвхтэй...
2017-08-28 11:04:53 Дэлгэрэнгүй »»
ТООНТОЁО, ЭЖЫГЭЭ ХАЙРЛАЖА ЯБАГТЫ
Бурханаhаа заяаhан бууса, буряадай гуламта нютагтаа, бултадаа hайнаар hуужа байнагты, улас, зонтной жаргалтай л, Улан-Үдэм гоёхон л байна. Арад зоной сагай hайнhаа ажа hууhан хүхэ мүнхэ сэлхир тэнгэри доро, багахандаа нюдөө нээжэ, балшар наhандаа аршаан уhаарнь ундалжа үдэhэн, байгши зонуудынь жаргалтай, байдал hайтай Монгол гүрэнэй Хэнтэй аймагай Дадал сомонhоо мэндэшэлнэб. Тооното нютагни, түмэн олонни, хуhан сэргэмни, хүлэглэhэн...
2017-01-26 11:21:49 Дэлгэрэнгүй »»
Агинских танкистов – чемпионов мира наградили командирскими часами и планшетами
5 сентября во Дворце культуры Агинского состоялось торжественное чествование чемпионов России 2014 года и первых чемпионов мира по танковому биатлону в командном зачете, уроженцев Агинского Бурятского округа. Об этом сообщает корреспондент «Забмедиа.Ру». На открытом военном УАЗике они проехали по главной улице окружного центра. Затем в киноконцертном зале «Амар сайн» прошло чествование чемпионов – танкистов. Булат Цыренов, Сандан Дашиев и Б...
2014-09-09 04:05:05 Дэлгэрэнгүй »»
МОНГОЛ ДАХЬ БУРИАД СУДЛАЛЫН ТОВЧ ТОЙМ
Буриад судлалын өнөөгийн байдал Буриад судлалын академын ерөнхийлөгч доктор /Ph.D/ М.ОдмандахМонгол судлалын нэгэн салбар болсон “буриад судлал” одоогоос 60 гаруй жилийн тэртээ эхэлсэн хэдий боловч монгол судлалын нэгэн хавсарга судалгааны хүрээнд явж ирснээс бус бие даасан судлагдахууны хувьд төдийлөн нарийвчлан судлагдаагүй явсаар өдий хүрсэн байна. Монголын түүх-угсаатан зүй, ардын аман зохиол, урлаг, утга, соёл судлал зэрэг судалгааны ...
2014-02-05 08:02:44 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
сурталчилгаа

286px × 140px

сурталчилгаа
Хайх
Дуулагтий - Алтаргана
ВИДЕО
Баян-Уул сумаас УТХХэрэгт хэл...
Дангинамни Дуушан Ч.Энхзул Б.Б...
Галттаймни буряад дуун Үгэнь Д...
Оллоо ТВ - Нот-гүй яриа - Д.До...
Дуучин Д.Нямдаваа - Миний бури...
Нютаг уhанай дуун.Дуучин : МУГ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ
 
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ? Монгол дахь Буриадай холбоо гэж хаана байдаг юм ? хэлж өгөөч
» Хадамд гарахаар зэхэж буй охид бүсгүйчүүд болон бүх насныханд...
Л. Намсрай гуайн буриад аялгуун...
» Ашбагад, Худай, Хуасай овгийн талаар мэддэг зүйлсээсээ хуваалцаарай. Энэ овгийн хүмүүс байвал холбоо...
» Uriyadain Donoin xuuged xuugduudei xuuged gej baidaghaa xolbogdiit minii xugshin ejiin duu ni bgaad ...
» 2014 onoi altargana naadamai bayrai mendiie xurgeneb
» Yahan goy yum geesheb,ushuu goy goy zuragnuudii oruulaaraigtii,Balbarai baga altarganai zurag ene te...
сурталчилгаа

286px × 140px