И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Мэдээ мэдээсэл Номой hан Дуу хүгжэм Угай бэшэг Видео Гэрэл зураг Гэшүүн Монгол гүрэнэй буряадай эмхинүүд Бизнес hанал Холбогдохо  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Байгууллага Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон Бизнесс
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
ЭРДЭНИЙН ОЧИР ОДОНГООР ДАВХАР ШАГНАГДСАН ХҮМҮҮН
2012-04-16 03:25:23
ЭРДЭНИЙН ОЧИР ОДОНГООР ДАВХАР ШАГНАГДСАН ХҮМҮҮН


“Буриад үнэн” сонин “Дүхэ­риг”-тээ “Ховор эрдэнэт үзэгдэл” гэсэн нүүр нээж “ИТГЭЛ ХАМ­БАТАНД ОДОН ШАГНАВ ” гэсэн гэрэл зурагтай мэдээ нийтлэл хэвлүүлжээ. Тус мэдээнд зуун жилийн эхэн төгсгөлд ийм одонгоор хоёр удаа шагнагдсан хүмүүний тухай өгүүлжээ.

Тэргүүн нүүртээ ”Эрдэнийн очир“ тэргүүн зэргийн одонгийн зургийн доор манай Ерөнхий сайдын хэлсэн үгнээс бүрэн эхээр н ь иш татсан нь “Монголын үндэстний эрх чөлөөний хөдөлгөөний үйл хэрэгт онц гарамгай хувь нэмэр оруулсны нь төлөө, Монголын Богд хаан Жавзандамба авгай Буриадын бандида хамба лам Дашдорж Итигэловын зүтгэл гавьяаг үнэлж гүрний шашны эрхэм дээд шагнал болох тэргүүн зэргийн Эрдэнийн Очир одонгоор шагнасны дурсгалд гүн хүндэтгэл үзүүлж, Гэгээн төрөлтийн мөнх лагшинд Эрдэнийн Очир одон баринам“ Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд. 2011 оны 9-р сарын 14. Иволгын дацан.

Сэтгүүлч А.Махачкеевын бичсэн нь:

-Иволгын дацанд ухаан бодолд багтамгүй үйл хэрэг болов. Харь /гадаад/ гүрний Засгийн газрын тэргүүн 84 жилийн тэртээ өөд болсон хүнийг одонгоор шагнав. Энэ оны 9-р сарын 14-нд Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Дашдоржийн Итгэл хам­бын мөнх биед тэргүүн зэргийн Эрдэнийн очир одон зүүлгэв. ХХ зууны эхэнд мөнх бусыг үзүүлсэн хүнийг шагнана гэгч чухаг үйл. Тийн байтал Хамба ламын энэ дэлхийд хоёр дахь удаагаа “ирсэн” учир шалтгаан ч бөөн нууц, гайхам сонин, шинжлэх ухаан хараахан “уургалан”т айлбарлаж амжаагүй сэдэв..

Итгэл хамбын мөнх биеийг нүдээрээ харсан хүмүүс алмайран цочирдсондоо ямар ч үл ойлгохуйн мэдрэлд автдаг. Авиа чимээгүй зогсож байсан Монголын Ерөнхий сайдын тархинд ямархан бодол төрснийг бид яахин мэднэ. “Зүгээр л энэ уулзалт зүрх сэтгэлийг минь хөдөлгөв” гэж тэр хэлсэн. Үнэнхүү ер бусын энэ үзэгдэл ертөнцийн жам ёсноо үл зохилдоно. Амьдрал үхэл хоёрын зааг торгон хил хярхаг энд “балархай”. Үхлийг ялан дийлнэ гэгч нь энэ юм уу? Агуу их Чингис хаан ч хятад болон төвдийн гүн ухаантны тус дэмээр мөнх наслах арга хутагийг олж чадаагүй билээ.

“Шагнал эзнээ оллоо” гэдэг үг энд хэлбэл жинхэнэ зохино. Монгол Улс Итгэл хамбад зүтгэл гавьяаны нь төлөө баяр талархалаа хүргэхийн ялдамд бие лагшинг нь үхэлд автагдаагүй гэдгийг бүрэн мэдэрсэн хэрэг гэсэн үг. Анх нь Монгол Улс буддын шашны засагтай улс орон байсан бол одоо ардчиллын үзэл баримтлан, эрч далайцтай хөгжиж байна. Тиймээс Буриадын энэхүү ер бусын учир явдлыг харь /гадаад/ улс гүрэн албан ёсоор хүлээн зөвшөөрч батламжиллаа гэж хэлмээр байна.

Энэ талаар Хамба ламын хүрээлэнгийн нөл өөг тэмдэглэх чухал /Бие даасан хүрээлэн байдаг ажээ.Т.Г./. Тус хүрээлэнгийн за­хирал Янжима Васильева бие даасан Монгол Улсын тусгаар тогтнолын үйл хэрэгт Итгэл хамбын оруулсан хувь нэмрийн тухай гэрч баримтуудыг олсон байна.

“Хамба лам Монголын тэр үеийн ерөнхий сайд болон гадаад хэргийн сайд нарын Романовтаны уг удмын 300 жилийн ойн баярт оролцоход нь Санкт-Петербург хот руу морилон очих явдлыг гардан зохион байгуулсан гавьяатай “гэж Янжима Васильева хэлнэ. 1913 оны хоёр дугаар  сарын 8-нд тэд хамтдаа Дээд Үдээс гараад Санкт-Петербург очиход II Николай хаан угтан авсан байдаг. Энэ нь Монгол бол Хятадаас хараат бус бие даасан улс” гэж үзэхэд томоохон алхам болж байжээ. 2-р сарын 19-нд Итгэл хамба Санкт-Петербургийн дацангийн аравнайлгад оролцжээ. Дацангийн орой дээр Орос, Монгол, Төвдийн туг мандуулсан байжээ.Энэ үйл хэргийнхээ төлөө Итгэл хамба тэргүүн зэргийн эрдэнийн очир одонгоор шагнагдсан түүхтэй. Тэр үеийн Монголын хаан гэгээн төрөлт Богд Жавзандамба хутагтын гарын үсэг зурсан зарлигийн хуулбар Ивалгын дацанд хадгалаастай бай­даг. Бид Монголд зохион байгуулсан үзэсгэлэнгийн үед энэ тухай нэг бус удаа ярьсан...” гэж тэрээр өгүүлж байна. 

Түүхийн хуудас сөхөн үзвээс агуу их лам 1927 онд бадам лянхуагийн төхөлд бясалгал хийж байхдаа нас нөгцсөн юм. 75 жил өнгөрсөн хойно 2002 оны 9-р сард хуурцгийг нь /авсыг нь / газар дороос гаргахад хамба /буриадад хамба гэдэг үгийг гүн хүндэтгэлтэйгээр том үсгээр эхлэн бичдэг уламжлал одоо ч үргэлжилсээр байна Т.Г./ ламын бие цагийн урсгалд “элэгдээгүй” байж, даян дэлхийн зон олныг гайхуулав. Агуу их ламын бие сүсэгтэн олны шүтээн болов. Оросын ерөнхийлөгч Д.Медведев ч зорин ирсэн байна.

Лам санваартны дунд Итгэл хамбын нууцыг янз бүрээр тайлбар­ладаг

ХҮ Далай лам: -Олон лам нар бясалгалын үед жанч халахдаа орчлон дэлхийн амьдралаас чөлөө­лөгдөн үхэл гээчийг үздэг юм. Тэд хэдэн арваад жил бясалгал хийж болно. Чингэхийн цагт бие нь хэвээрээ л байдаг. Бүүр 70 жилийн турш биеэ ахуй тэр чигээр нь хадгалан бясалгалд суусан буриадын лам үүнийг өнөөдөр гэрчлэн нотолж байна./АиФ.№14.2003./ гэж айлджээ.

Далай ламын баримжаалснаар Итгэл хамбын бясалгалын байдалд ороход нь намшань /сүнс гэсэн үг Т.Г./ биед нь байсан тэр чигээрээ.

Оросын Буддын шашны ний­гэмлэ гийн тэргүүн Хамба лам Дамба Аюшеев: “Буддын гурван эрхэм чанарын ёсыг тайлбарласнаар нэгэнт л дэлхийд мэндэлсэн хү­мүүний бие эцсийн эцэст нөгцөх болон өмхрөх ёстой...Хэрэв бие нь мөнхөрлийг олох юм бол уулаасаа ер бусаар үүдсэнийх буюу ”гэжээ.

Эрдэмтэд ч янз бүрийн байр суурьтай, их энх нь хүмүүн гэгч цаглашгүй, шавхагдашгүй их нөөц, нууц арга боломжтой гэдэгт гагцхүү санал нийлдэг болой...гэсэн өгүүлэл нийтлэгдсэн юм. Зуун жилийн тэртээ буриа­дын Итгэл хамбын оролцсон тэр­хүү үйл явдлыг Монголын түүхийн баримтаар тодруулахыг оролдъё. 1900 онд анх Монголын Богд хаан Орост хандаж эхэлжээ.

“ҮШ Богдоос Орост хандсан явдлыг тэр үед богдын багш Ёнзон хамба лам, Жалханз гэгээн, сайн ноён, Цэрэндорж нараас өөр хэн ч мэдээгүй” хэмээн Жалханз хутагт Б.Жамсранжав бичсэн нь уг үйл явдал маш нууц байдалд явцуу хүрээнд болж өнгөрснийг нотлох/Хэрээд Ж.Урангуа. Монголын тусгаар тогтнолд хаант оросын үзүүлсэн хүчин зүйлс. УБ.2010.9-р тал/ ажээ.

1912 оны өвлийн дунд сарын 14-нд төлөөлөгчид Өргөөгөөс мордож, тус өвлийн сүүл сарын шинийн 4-нд Санкт Петербург хотноо хүрэлцэн очжээ. Бүрэн эрхт төлөөлөгчдийн тэргүүн Ханддорж, зөвлөх Ширнэндамдин, Гадаад яамны түшмэл Цэрэндорж, нарийн бичгийн дарга Бавуудорж, Хүрээний консулын орчуулагч Магван Дашиевич Цэрэнпылов, бичгийн орчуулагч Цэдэндамба Дабданов, түвд эмч Жамц, мөн найман дагалт явжээ. Оросын Гадаад яамнаас Монголын төлөөлөгч­дийг дагалдуулахаар нууц зөвлөх Шишмаревыг томилжээ.../Мөн бүтээл.34-р тал/

1913 оны 2-р сард Романовынхны Оросын хаан ширээнд заларсны 300 жилийн ой тохиож байсан уч­раас чин ван Ханддорж тэргүүтэй хэсэг хүмүүс энэ ёслолд оролцож, Эзэн хаанд баяр хүргэхээр үлдэж, төлөөлөгчдийн бусад хэсэг нутаг буцжээ./Мөн ном. 35-р тал/

1913 оны 2-р сарын 21-ний өдөр Чин ван Ханддорж Агваандор­жиевын байгуулсан Буддын сүмийн нээлтэнд хурал номд 100 рубль өргөжээ.

Гадаад яамны тэргүүн сайд чин ван Ханддорж нар Олноо өргөгд­сөний хоёрдугаар он өвлийн дунд сард зарлигаар Орос улсад зарагдахад аливаа хэрэг зүйлийг товчлон тэмдэглэсэн данснаа “нэгэн зүйл: өвлийн сүүл сарын шинийн дөрөвний үдэш Оросын нийслэлд буух цагт Оросын эзэн хаанаас урьд тушаалын Хүрээний генерал Шишмаревыг тусгайлан гаргаж, хааны тэрэг ба ордны түшмэл албаны хүн нарыг авахуулан төмөр замын өртөөнд ногдуулж, хааны залрах хаалгыг нээн оруулаад сангаас хөлслөн бэлтгэсэн гэрт буулгаж түшмэл ба ордны албаны хүнийг үргэлжид суулган зочилж генерал консул сайд Шишмарев өдөр бүр ирж аливаа хэрэг явдлыг харилцаанд уламжлан нэвтрүүлэв./149-р тал/ гэснээс үзвэл хоёр улсын энэ бүхий анхдагч уулзалтыг зохион байгуулагч нь Итгэл хамбатан байсан нь даруй нотлогдож байна. Эдгээр эрхмүүдийн татуулсан гэрэл зураг ч нийтлэгджээ.

Той.Галсан /УБДС-ийн монгол судлалын төв судлаач/


МОНЦАМЭ
Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ЭЛБЭГДОРЖ РИНЧИНОГИЙН ҮНЭН ТҮҮХ МАНДТУГАЙ!
Элбэгдорж Ринчино бол 20-р зууны Монголын үндэстэний ардчилсан хувьсгалт хөдөлгөөний удирдагч, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, цэрэг тагнуулын хувьсгалт тэмцэгч байсан бөгөөд хуваагдаж бутарсан Монгол үндэстэнийг нэгтгэж нэгэн өрх гэр, жинхэнэ тусгаар тогтносон улс болгох "Их Монгол Улс"-ыг байгуулах туйлын зорилготой нэгэн байсан юм. Гэвч түүний намтар түүхийг мөнөө цагт хэсэг бүлгийн ашиг сонирхлын үүднээс мушгин үнэнийг дарж худал хуур...
2017-04-06 08:40:19 Дэлгэрэнгүй »»
Том гүрнүүдийн улс, үндэстнийг устгах арга!
Дэлхийн 3-р дайн буу зэвсгээр биш үзэл суртлаар, соёл эдийн засгийн дайн болохыг 1945 оны үед АНУ-ын тагнуулын төв газрын дарга байсан Аллен Даллас урьдчилан хэлж байжээ.Тэрээр зүгээр нэг хийсвэрлэж биш яг энэхүү 3-р дайн яаж эхэлж, ямар үе шаттайгаар өргөжиж хэр цаг хугацаанд ямаршуу үр дүнд хүрч болохыг маш тодорхой тайлагнасан байна. Дэлхийн 2-р дайн дуусах нь тодорхой болж , дайны дараа хэн юу хийхээ бодож эхлэн байсан яг тэр ...
2012-09-26 10:35:23 Дэлгэрэнгүй »»
Б.Эрдэнэбаатар тэргүүтэй буриад дуучдаа дэмжицгээе.
Монгол үндэстэний дууны их наадамд оролцож байгаа Б.Эрдэнэбаатар тэргүүтэй буриад дуучдаа дэмжицгээе. Билетийг 95787006 залгаж авна уу. Гала тоглолт 6 сарын 17-нд 18 цагт УБ паласт болно....
2012-06-19 03:49:22 Дэлгэрэнгүй »»
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актын дугаар ¹684 /450/
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актын дугаар ¹684 /450/ 1998 оны 10 дугаар сарын гурванд УМБГ-ын хоёрдугаар хэлтсийн АМБ х.ч Цогтбаярын 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шийдвэрээр УШЭМТ-ийн эксперт Г.Дагиймаа, М.Энх­баяр бид ШЭМТ /моргт иргэн, эрэгтэй 36 настай, Сан­жаасүрэн овогтой Зориг/ цогцост нас барсан шалтгаан ба дараах асуудлуудыг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн зад­­лан шинжилгээг өдрийн гэрэлд хийлээ. Задлан шин­жил­гээ...
2012-03-29 02:21:02 Дэлгэрэнгүй »»
“ЧИНГИС ХААНЫ ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ ХАЛХГОЛ ОРЧМЫН ГАЗАР НУТГИЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Зохион байгуулагчид: БСШУЯ, Дорнод дээд сургууль, Халхгол сумын ЗДТГ, Ялалт музей, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Улаанбаатар дээд сургууль Оролцогч байгууллагууд: ШУА-ийн Хэлзохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэн, БХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэн, Чингис хаан дээд сургууль, Монголын Залуу эрдэмтдийн холбоо, Нийгмийн Шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбоо, Дорнод аймгийн ЗДТГ, Буриад судлалын академи, БНХАУ-ын Хөлөнбуйр аймгий...
2012-04-03 04:14:38 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
сурталчилгаа

286px × 140px

сурталчилгаа
Хайх
Дуулагтий - Дангинамни
ВИДЕО
Баян-Уул сумаас УТХХэрэгт хэл...
Дангинамни Дуушан Ч.Энхзул Б.Б...
Галттаймни буряад дуун Үгэнь Д...
Оллоо ТВ - Нот-гүй яриа - Д.До...
Дуучин Д.Нямдаваа - Миний бури...
Нютаг уhанай дуун.Дуучин : МУГ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ
 
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ? Монгол дахь Буриадай холбоо гэж хаана байдаг юм ? хэлж өгөөч
» Хадамд гарахаар зэхэж буй охид бүсгүйчүүд болон бүх насныханд...
Л. Намсрай гуайн буриад аялгуун...
» Ашбагад, Худай, Хуасай овгийн талаар мэддэг зүйлсээсээ хуваалцаарай. Энэ овгийн хүмүүс байвал холбоо...
» Uriyadain Donoin xuuged xuugduudei xuuged gej baidaghaa xolbogdiit minii xugshin ejiin duu ni bgaad ...
» 2014 onoi altargana naadamai bayrai mendiie xurgeneb
» Yahan goy yum geesheb,ushuu goy goy zuragnuudii oruulaaraigtii,Balbarai baga altarganai zurag ene te...
сурталчилгаа

286px × 140px