И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Мэдээ мэдээсэл Номой hан Дуу хүгжэм Угай бэшэг Видео Гэрэл зураг Гэшүүн Монгол гүрэнэй буряадай эмхинүүд Бизнес hанал Холбогдохо  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Байгууллага Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон Бизнесс
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
Буриад Монголын Номч Мэргэн Агваан Доржиев (1853-1938)
2011-07-14 02:01:08
Буриад Монголын Номч Мэргэн Агваан Доржиев (1853-1938)
   Буурал Европын зvvн хаяаг дэрлэн орших Орос орны зулай болсон Санкт Петербург хотын ойролцоох намуухан нэгэн тосгоныг Старая Деревня гэх агаад тvvнийг тэнхлэгдэн өнгөрөх Преморский Проспект (хуучин нэр нь Благогородний гудамж) хэмээх өргөн чөлөөнд, Нева мөрний хөвөөнөөс холгvй дорнын нэгэн элгэн хvрэн эмжээртэй бор саарал сvм дуган намрын сэрчигнэх салхинд унах улиасны навчинд уйтгартайгаар даруулсаар ямар нэгэн тvvхийг хvvрнэхээс эмээх мэт дvнсийн харагдахыг тvvгээр зөрж гарсан хvн vл анзаарах ажээ. Ортодокс шашны өлгий нь болсон Орос орны магнайн дээр яахаараа ийнхvv Бурханы сvм тодрон харагддаг билээ. Хэн хvний vр хэдий vед тvмэн бэрхшээлийг туулж мянган зангилааны учрыг тайлсаар тэрсvv номын тэр газар сvм дуган босгодог байна аа. Тэр хvн болбоос Арын Монгол Буриадын ачит соён гийгvvлэгч, ариун сvсэгт номч мэргэн Агваан Лувсан Доржиев билээ. Тvвдээр Агваан Лувсан нь “Номын хаан, эсвэл номч мэргэн” гэсэн утгатай хэргэм цол билээ. Цагаан Оросын хоёр дугаар Николай хаантай шадарлаж, итгэлийг нь дааж, сэтгэлд нь эрхэмлэгдэн явахдаа хоёр давхар дуган дөрвөн давхар чогчинтой, Дvйнхорийн (Калчакра) Дацанг (Оросоор, Дацан Гvнзэчойнэй) Ортодокс шашинтны нийслэлд барьжээ. Oдooгooр vлдсэн уг сvмээр төсөөлөн бодоход тухайн цагтаа цаннид хамба Агван Доржиев хичнээн чадалтай, суу билэгтэн байсныг тодорхойлж бaйнa. Европоос дутахгvй өөрийн гэсэн соёл, шинжлэх ухаантай Хаант Орос улсын эзэн хаан нь ийнхvv vнэлж байсныг бодохоoр Агваан Доржиев vйлийн vргvй бидний бахархах нэгэн монгол хvн байжээ.

Зураг

   Буриадын нэгэн бөглvv гацаанд хvний хутгийг олон, Да хvрээнд номoнд гийж, 19 настайдаа Өргөө хотоос жинчин даган Цастын цагаан оронд очоод Дрэпvнг (Гоман сургуульд) хийдэд ном vзэн шавилан суусаар эрдмийн оргилд мацан гарч, 1888 онд лхарамбын дамжаа дvvргэн, улмаар Тvвдvvдийн толгой дээр цахиур хагалан 13 дугаар дvрийн Далай Ламын номын багш (цэншаб, Монголоор цаннид хамба) болжээ. Тvвдийг Манж лууны савраас салгаж Англи арслангийн аманд оруулахгvйн тул Орос баавгайн хvчийг ашиглах гэсэн Далай Ламын төрийн бодлогын золиос болсон цэншаб Агваан Доржиев Хаант Оросод элчээр томилогдсон байна. Yvнийг тvvхэнд “Их Тоглоом”(Great Game) гэж нэрлэдэг. Хаант Оросоос Тvвдэд зэвсэг нийлvvлэх, цэргийн хvч авах төрийн бодлого явуулахынхаа зэрэгцээгээр гайхамшигт дипломат аргаараа Николай хааныг уургалан барьж, энэхvv тvvхт сvмээ барих эрхийг олж авсан байна. Арваан Доржиевын тооцоолж байснаар сvм босгоход 90 мянган алтан рубль орох агаад тvvний 50 мянгыг Дээрхийн Гэгээнтэн 13 дугаар дvрийн Далай Лам, өөрөө 30 мянгыг, vлдсэн 10 мянгыг Халимаг, Буриадын сvсэгтэн олноор гаргуулах бодолтой байж. Хэрэг дээрээ барилгын зардал 151,694 алтан рулбь болж, Агваан Доржиев Монгол Улсын 8 дугаар Богд хаан Жавзандамба Хутагтад хандсан байна. Ар Өвөр Монголын сvсэгтэн олны хандиваар бvтдэг Богд хааны сангаас vлдсэн 60 мянган алтан рублийг гаргажээ. Дvйнхорийн Дацанг босгох зардал ийнхvv Ар Өвөр Монгол, Халимаг , Буриадын хандиваар хэдхэн жилийн дотор бvтэж, 1909 онд эхлэн шавыг нь тавиад 1915 онд барьж дуусгажээ.

Будийский храм






















Проект Санкт-Петербургского буддийского храма. В.Г. Барановский. 1909 г.


   Гунзэчойнэй дацан











   Дуганы модон углуургануудыг Ринчин Зангадов, Дотоод зургуудыг Аги Осор Будаев, дуганы ерөнхий архитектурыг Гэлэггямц Цэвгийна нар урлан бvтээжээ. Энэ дуганы гол шvтээн Шагжамvни Буддагийн 2.75 м алтан шуумлыг (1938 оны их сvйтгэлийн жилvvдэд Елагинийн арлын цөөрөмд хаягдсан) Дол Нуурт хувийнхаа алтаар Агваан Доржиев захиалан хийлгэсэн байна. Бас нэгэн зэсэн шуумлыг Сиамын 4 дvгээр Рама хаан бэлэг болгон Агваан Доржиевт өргөн барьсныг Банкокт байсан Хаант Оросын элчин Г.А. Плансоны өгсөн босоо Майдарын хамт дээд давхарын дугандаа залж байжээ. Дvйнхорийн Дацандаа чойрын номоо хурах хоёр дахь жилийн босгон дээр большивекууд төрийн эрхийг булаан авч Зөвлөлийн засгийг тогтоолоо.

Зураг
Цанит хамба Агваан Доржиев
13-р Далай лам  Тубдан-Чжамцо 
шавийн хамт 

   Большивекууд хэдийгээр шашныг vгvйсгэн, vзэн яддагч “шашны эрх чөлөөг” Зөвлөлт оронд зарлаж нөлөө бvхий лам нарыг өөртөө татах бодлого эхэн vедээ явуулж байжээ. Буддизмын энэрэнгvй ёс суртахуун тухайн vеийн коммунистуудын vзэл бодолд ойрхон тусч, энэ сэдвээр хоорондоо маргалдаж байсан гэж тvvхэнд гардаг билээ. 1929 онд Сталин төрийн тэргvvнд гарч төмөр нудрагаар улсын хэргийг зангидах болсноор нэг жилийн дотор 121 дацанг Буриадын нутгаас буриадуудаар арчуулсан байна. Агваан Доржиевын байгуулсан Ленинградын энэ дацан сvvлчийнхээ хурал номоо 1933 онд хурж, 1938 онд бvрэн хаагджээ. Монголчуудын атаа чөтөө хэзээнээс барагдахгvй vргэлжилж ирсэн тул харьд олон жил суусан Агваан Доржиев Байгаль Нуурын нутагтаа хавчигдсаар 1934 онд Ленинградынхаа Дvйнхорийн Дацангийнхаа ойролцоох Олгино дахь дачи-даа буцан ирж, 1937 он хvртэл амьдарч байжээ. 1937 оны одод тvгэх анир харанхуй шөнө Ленинград дахь сvмийн 3 гол ламыг Дотоод яамны комиссарууд баривчлан жанжин штабтаа аваачаад Эрvvгийн Хэргийн 58 дугаар тоотот зааснаар хоосон ял тулгаж тусгайлан бэлдсэн дуу намсгагч ханатай шоронгийн өрөөнд тэднийг аваачин, тэр шөнөдөө багтаан ар дагзанд нь макаров буугаа тулгаж тархинд тугалга зоосон явдал хэнийг ч зочроосонгvй ертөнцийн цаг эргэж л байсан байна.


13-р Далай лам Тубдан-Чжамцо
(1876. – 1933.)

Yvр хаяарахаас өмнө цусны vнэрт цадсан ярагчид тэдний шарилыг хотын хойд дvvрэгт орших Левашовогийн оршуулгын газар урьдаас бэлтгэсэн нvхэнд ёдрийн мод ч босголгvй булж хаясан ажээ. Цаг төрийн ширvvн байдлаас далдиран нутагтаа тvр саатсан Агваан Доржиевт “Пан-Монголын дээрэмчдийн бvлгийг толгойлж байсан” гэсэн хоосон ял тулган баривчилж байцаагаад, Эрvvгийн хэргийн 58 дугаар тоотоор яллан буудан алахаар товложээ. Нас сvvдэр 84 шvргэсэн Агваан Доржиев комиссаруудын яргын бузар байцаалтын аяыг даалгvй Буриадын нийслэл Улаан Yvд хотын Дотоод яамны шоронгийн эмнэлэгт 1938 оны 1 сарын 29-ний vvрээр зvрхний шигдээсээр амьсгал хураасан байна. Тэр бэрх vед ийм нэгэн бараан сvvдэр хэдэн зуун мянган сор болсон монголчуудын лам харыг нь ялгалгvй дайрч өнгөрсөн гунигт vнэн тvvхийн хар толбот хуудас бий. Номч мэргэн Агваан Доржиевын хэлж ярьж, хийж бvтээж явсан агуу зvйлс нь арчаад ч арилахгvйгээр дэлхийн тvvхийн хуудаснаа тодоор vлджээ. Монгол тvмний суу билгийн гэгээн дvр болон мөнхөрсөн Агваан Доржиевын vнэн тvvхээс учиглан бичвэй.

Эх сурвалж: http://shbaatar.blogspot.com/
Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ТООНТОЁО, ЭЖЫГЭЭ ХАЙРЛАЖА ЯБАГТЫ!
Бурханаhаа заяаhан бууса, буряадай гуламта нютагтаа, бултадаа hайнаар hуужа байнагты, улас, зонтной жаргалтай л, Улан-Үдэм гоёхон л байна. Арад зоной сагай hайнhаа ажа hууhан хүхэ мүнхэ сэлхир тэнгэри доро, багахандаа нюдөө нээжэ, балшар наhандаа аршаан уhаарнь ундалжа үдэhэн, байгши зонуудынь жаргалтай, байдал hайтай Монгол гүрэнэй Хэнтэй аймагай Дадал сомонhоо мэндэшэлнэб. Тооното нютагни, түмэн олонни, хуhан сэргэмни, хүлэглэhэн...
2017-04-17 09:23:46 Дэлгэрэнгүй »»
"АМИН ТООНТО" бүлгэмэй залуушууд 1га газар 2500 модо тариба. 2012 оной 10-н hарын 13-най үдэр.
"АМИН ТООНТО" бүлгэмэй залуушууд 1га газар 2500 модо тариба. 2012 оной 10-н hарын 13-най үдэр. (Монголой хамагай урда тээхи нараhан ойн хизаарые хамгаалаха ойжуулалт, Түб аймаг. Баянчандамани hомон)...
2012-10-27 04:13:32 Дэлгэрэнгүй »»
Амин Тоонто ТББ –ийн УЗ болон идэвхитэн гишүүдэд:
 2012 оны 10сарын 13ны өдрийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласантай холбогдуулан АминТоонто* ТББ-н зүгээс  Төв аймгийн Баянчандмань сумын нутагт мод тарих болсон тул явах боломжтой залуус холбоо барина уу! Утас 11-335588,  88207191 , 99091295...
2012-10-15 09:38:42 Дэлгэрэнгүй »»
НОМТОЕВ Цокто Номтоевич
Дγрбэн зγгэй нγхэдтэй Дγрѳѳ ниилэн ябаhан хγн Эрын ехэ баялиг Эдлээ гээшэ омогорхон ...
2012-01-14 11:44:13 Дэлгэрэнгүй »»
Үлзытын Дондог
Үлзытын Дондог (1936-1972) Үлзытын Дондог 1936 ондо Бэсүүр аймагай Заган дабаанай үбэртэ, үндэр Хайрангын хормойдо оршодог Шэбэртэ тосхондо түрэһэн юм. 1956 ондо түрэл Шэбэртэ нютагтаа арбан жэлэй дунда һургуулияа дүүргээд, Москва хотын М. Горькиин нэрэмжэтэ уран зохёолой дээдэ һургуулида орожо, магтаалтайгаар түгэсхөө һэн. Үхибүүдтэ зорюулһан «Гуурһанай гурбан нюуса» гэһэн түрүүшын шүлэгэй түүбэриингөө 1957 ондо ниитэлэгдэһэнһээ хойшо, ...
2012-01-03 01:13:40 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
сурталчилгаа

286px × 140px

сурталчилгаа
Хайх
Дуулагтий - Бэе бэеэ гамнаял
ВИДЕО
Баян-Уул сумаас УТХХэрэгт хэл...
Дангинамни Дуушан Ч.Энхзул Б.Б...
Галттаймни буряад дуун Үгэнь Д...
Оллоо ТВ - Нот-гүй яриа - Д.До...
Дуучин Д.Нямдаваа - Миний бури...
Нютаг уhанай дуун.Дуучин : МУГ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ
 
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» Сайн байцгаана уу ? Монгол дахь Буриадай холбоо гэж хаана байдаг юм ? хэлж өгөөч
» Хадамд гарахаар зэхэж буй охид бүсгүйчүүд болон бүх насныханд...
Л. Намсрай гуайн буриад аялгуун...
» Ашбагад, Худай, Хуасай овгийн талаар мэддэг зүйлсээсээ хуваалцаарай. Энэ овгийн хүмүүс байвал холбоо...
» Uriyadain Donoin xuuged xuugduudei xuuged gej baidaghaa xolbogdiit minii xugshin ejiin duu ni bgaad ...
» 2014 onoi altargana naadamai bayrai mendiie xurgeneb
» Yahan goy yum geesheb,ushuu goy goy zuragnuudii oruulaaraigtii,Balbarai baga altarganai zurag ene te...
» Bultaaraa hain baisgaana uu, 2013 onoi Balbar homoingoo baga altarganai zurag yagaad oruulnaguiwtee?...
» 2 takin ix gurnii shaxalt xaaltig davna gedeg tiim amar bish.deer n manai xund surtal
сурталчилгаа

286px × 140px