И-мэйл:   Нууц үг: 
 
НЮУР XУУДАЋАН АЛТАРГАНА МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ ДУУ ХҮГЖЭМ, РАДИО ВИДЕО ЗУРАГАЙ СОМОГ НОМОЙ ЋАН, УГАЙ БЭШЭГ ГИШҮҮНЧЛЭЛ CHAT SHOP ХОЛБОГДОХ  
Алтаргана - 2010 Улс төр Нийгэм Боловсрол Соёл Урлаг Спорт Түүх Нютагай үнэр Буряад зон
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭЛЭЭ МЭДЭЭЛЭЛ
Тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл болсон Ар Монгол
2009-10-10

Манж, Орос хоёр гүрэнд бүрэн эзлэгдсэнээс хойш монголчууд янз бүрийн арга хэлбэрээр эрх чөлөөний төлөө тэмцсээр, хоёр зууны дараа гэхэд үндэстнийг хөтлөхүйц үзэл санаатай болж чадсан нь панмонголизм юм. Панмонголизм буюу Нармай Монголын үзэл санааны цөм нь бүх монголчуудыг нэгэн гэр улс болгон нэгтгэх явдал. Энэ үзэл аль ч нутгийн, бүлгийн монголчуудыг эзэмдэж, зангидах болсон ажээ.

 

 Agvaan Dorjeyev.

1870-аад онд панмонголист П.Бадмаев Орост Монгол, Түвд, Хятадыг нэгтгэх төлөвлөгөө гэдгийг боловсруулсан нь угтаа монголчуудыг нэгтгэх төлөвлөгөө байв. Оросын хувьд Хятадыг нэгтгэх боломжгүй, Түвдийг нэгтгэх сонирхолгүй гэдгийг тэр мэдэж байлаа. Тэгээд ч хаан Монголыг Орост нэгтгэхийг сайшаан, дэмжлэг өгсөн нь Ар Монголын тусгаар тогтнолд тусыг үзүүлсэн. Оросын харъяат, буриад бүлгийн Ц.Жамцарано, Э.Ринчино, М.Богданов, А.Доржиев нарын панмонголистууд идэвхитэй үйл ажиллагаа явуулж энэ үзлийг дэлгэрүүлж байв.

Tseveen Jamsrano.


 

 Damdinii Sukh. (Unuu tsagt Sukh janjinii talaar saintai muutai yamarch medeelel garlaa gesen Sukh bol Pan-Mongoliin tuluu unench huu baisan yum.)

XX зууны эхээр Өвөр Монгол, Баргад зэвсэгт бослого удаа дараалан гарч, Манжийн ноёрхлын эсрэг тууштай тэмцэх болов. Ар Монголд ч үндэсний эрх чөлөөний хувьсгалын тохироо бүрдэж байв. 1911 онд Ханддорж, Намнансүрэн нарын эх орончид тэмцлийг өрнүүлж, шашны тэргүүн, нөлөө бүхий ҮIII Богд дэмжсэнээр 12.29-нд Ар Монгол тусгаар тогтнож чадсан билээ. Энэ үйл явдалд Өвөр Монгол, Баргаас идэвхийлэн оролцож, нийт монголын үзэл буйг харуулсан юм.

 

Bargiin Panmongolistuud. 

Ар Монголын удирдагчид тусгаар тогтнолыг бүх монголчуудыг нэгтгэх үйлсээс салгаж үзэж байгаагүй юм. Эхэндээ энхийн замаар нэгтгэх бодлого явуулж, Өвөр Монгол, Барга, Шинэ хязгаарт их амжилт олсон. Хятадын их гүрний үзэлтнүүд хэрэгжихэд нь саад хийж байсан тул аргагүй дайтахад хүрсэн юм. Ялалтанд тун ойрхон байхдаа Ар Монгол цэргээ татахад хүрсний (өвөрлөгч, барга нар үргэлжлүүлэн тулалдаж байгаад дарагдсан) учир нь панмонголизмаас ашиг харах бус, болгоомжлох болсон Орос хүчтэй шаардаж, заналхийлэх болсон юм.
1917 онд большевик авантюристууд их үймээн самуун дэгдээснээс Орос суларч, Ар Монголын засгийн газар Тагнын хязгаарыг эргүүлж нэгтгэх бодлого явуулав. 1911 оны хувьсгалд Ар Монголын хэсэг гэдгээрээ идэвхтэй оролцож, манжийн түрэмгийлэгчдийн эсрэг ахан дүүстэйгээ мөр зэрэгцэн тулалдаж явсан урианхайчууд ч эргэж нэгдэх хүсэлтэй байлаа. 

Aga buryatiin erelheg huvuud Pan-Mongoliinhoo tuluu irlee.

Их гүрнүүдийн албадын дайсагналаас болж, панмонголистуудад нэгдмэл үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирсан нь үнэнтэй. 1919 оны 2-р сард Читад Буриад, Өвөр Монгол, Баргын панмонголист зүтгэлтнүүд хуралдаж, Нармай Монгол улс байгуулсныг зарлажээ. Түр засгийн газрын (ТЗГ) Ерөнхий сайдаар өвөрлөгчийн Нэйс тойн Мэндбаярыг томилжээ. Аль болох яаралтайгаар Нармай Монголыг тунхаглах нь улс төрийн ихээхэн ач холбогдолтой гэж хуралдагсдын үзсэн нь алдаа болжээ. Ар Монгол, Шинэ хязгаар, Тагна зэргээс төлөөлөгч оролцуулж чадаагүй нь салангид шинж чанартай хурал болгосон. Тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл болсон Ар Монголыг хүрээлэн нэгдэх чиг хандлага тогтсоныг харгалзаж үзээгүй, Ар Монголын хаан Богдын талаар тодорхой зүйл хэлэлцээгүй байна, Ар Монголд нэг сайдын суудал л оноосон, басхүү ТЗГ Японы “ивгээлд” байсан гэх зэрэг нь эргэлзээг төрүүлж байжээ.

 

Buryatiin Panmongolistuud. End Rinchinii aav aldart Byambayev suuj bna. (Zarim ni yaagaad orsuud bna ve gej gaihaj bui baih. Pan-Mongoliig ashig haralgui demjigch orsuud ch bas baisan yum.)  

Монгол улсын засгийн газар Тагныг цэргийн хүчээр ч болтугай эргүүлж авахад ихээхэн анхаарал тавьж, аян шалтаг гарахыг хүлээж байсан хятадуудтай энэ үедээ зэрэг байлдахыг хүсээгүй учир Нармай Монгол улсыг байгуулах хуралд идэвхийлэн оролцож болохооргүй байсан тал бий. Гэхдээ Гомбо-Идшин гүнг ажиглагчаар явуулсан. 1919 оны зун ТЗГ-аас Ар Монголд төлөөлөгчид илгээсний дотор байсан хятадын тагнуул хутган үймүүлсэн нь бүрмөсөн харилцаа тасрахад хүргэжээ.
Харийн хатгалгаар ТЗГ Хүрээг эзлэх шийдвэр гаргасан ч, хэрэгжүүлэхэд нь саад учирчээ. Мөн Богдын цэрэг Хатанбаатар Магсаржаваар удирдуулан Тагна руу явсан хойгуур хятадын хүч орж ирж Хүрээг эзлэн авав. Үүний өмнө монголын олон эх оронч хорлогдон амиа алдсан байв.

 

Baron-Ungernii udirdsan "Pan-Mongol"-iig baiguulah Aziin morin diviziin Buryat officeruud. (Baron Ungern Pan-Mongoliig baiguulan gesen uriatai baisan uchir armiinh ni 70% ni mongolchuudaas burdej baiv.)


Дээд Үдэд удтал байсан ТЗГ-ын цэрэг 1920 оны өвөл өөрсдийг нь явуулалгүй “харгалзан” байсан 200 казак цэргийг устгаад хөдөлжээ. Гэвч дотроо санал зөрөлдөн 3 хуваагдаж, 300 орчим цэрэг Ар Монголд орж ирэв. Хятадууд удирдагч Нэйс тойн Мэндбаяр, гүн Норимпил нарыг хуурч мэхлэн баривчлаад, цаазаар авчээ. Удирдлагагүй болсон цэргүүдийн зэвсгийг хурааж, хорьсон байна (Хожим Унгерн суллахад тэд цэрэгт нь зүтгэсэн). Ингэж хүнд хэцүү нөхцөл, үл ойлголцлын дунд ТЗГ замхарч, нэгэн чухал үүсгэл санаачлага амжилт олоогүй юм.
Унгерн панмонголист уриа лоозонг ашиглаагүй бол санасандаа хүрэхгүй байв. Чингисийн Монголыг байгуулна гэх уриа нь олон монголчуудыг татсан. Ар, өвөр монгол, барга, буриад эх орончид (Унгернд буюу) Их Монголын төлөө тэмцэлдээ зүтгэж явсан юм.
Унгернийг эхэндээ талархсан ч, удалгүй мөн чанарыг нь таньсан Монгол Ардын Намынхан (МАН) бүх монголчуудыг нэгтгэж, ардчилсан, шинэчлэгдсэн улсыг байгуулахыг зорилгоо хэмээжээ. Тэд цагаантантай тэмцэхэд тусална гэсэн большевикуудтай холбоо тогтоохдоо Тагнын асуудлыг сөхөн тавьж, цаадуул нь нааштай хариу өгчээ (большевикууд 1944 он гартал Тагныг шууд нэгтэгэхээс болгоомжлох болсонд Монголын шалтгаан ч бас буй).

Khorloogiin Choibalsan. (Pan-Mongoliin tuluu erh chuluu bol yu ch bish!)

 

Yenshuubuu Rinchin Byambayev. 

 

Япон 1936 онд Өвөр Монгол, Баргад хяналт тогтоогоод, нутгийн ард иргэдийн дунд БНМАУ-ын большевик дэглэмийг унагаад, Чингисийн Монголыг байгуулахад тусална гэсэн ухуулгыг явуулж, дэмжлэг олж байв. Тэгвэл 1945 онд, бүх монголчуудыг нийлүүлээд ЗХУ-д нэгтгэх гэсэн Сталины зөвшөөрлөөр панмонголист үзэл дэлгэрэх боллоо. Элэг нэгт монголчуудаа чөлөөлөөд, өөртөө нэгтгэнэ гэсэн БНМАУ-ын цэрэг орж ирэхэд, Өвөр Монголын Чуулалт Хаалган дахь ЗГ дагаар орох хүслээ илэрхийлжээ. Тэднийг халсан Өвөр Монгол Ардын Хувьсгалт Намын ЗГ мөн БНМАУ-д нэгдэх хүслээ илэрхийлсэн. Ар, Өвөр Монгол нэгдэх бэлтгэл ажил хийгдэж байхад, Хятадын Коммунист Нам засгийн эрхийг авч, үүнийг дэмжсэн Сталин монголчуудын нэгдэх үйлсийг зогсоосон юм. Гэвч панмонголист үзэл санаа өдгөө ч амьд, монголчуудын дунд оршсоор байна. 

 

Sanjaasurengiin Zorig. (Bid hariltsan yariltsaj oilgoltsoh ni chuhal!!!) 

Tusgaar ulsaa manduulaya! (1990 (1924 onii torgon davtamj))  Mongolchuud salj sarnij butarsnaas hoish Undestnii Tusgaar Togtnoson tur uguilegdej bailaa. Delhiid Mongol hemeeh ner dahin suriataj ehlev.

Pan-Mongolist uzel sanaa orshsoor bui. hezee ch muhuhgui!

1990 onii Ardchilsan huvisgal Pan-Mongol uil hergiin 21r zuunii ehlel. orshil heseg. Tsaashid ulam mandan badrana!

 
Mongol Tuurgatan evtei

baihdaa huchtei!!!

 

Ч.Мөнхбаяр, "Монголын 108 гайхамшиг" номоос.
 

Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Зориг: Амьдрал гэдэг арчаагүй, муухай сайхан нэгэн зэрэг оршино
1986 оны намар МУИС-ийн багш, цэл залуухан С.Зориг тэр үеийн "тавын" гэгддэг дөрвөлжин шугамтай дэвтэрт:“Амьдрал гэдэг арчаагүйМуухай сайхан хоёрНэгэн зэрэг оршижХүн бүгдийн амьдралдЯнз, янзаар илэрнэЗарим нэгэн хүмүүсЦатгалан ходоодЦалин хувцасХөндий толгойгЭрхэм дээдэд бодно” хэмээсэн нэгийг бодуулж, хоёрыг ухааруулсан үгсийг балын харандаагаар таталгаж суухдаа амьдрал нь ийм эмгэнэлтэй төгсөнө, бохир улс төрийн золиос болно гэж зүүдлээ ч ү...
2010-08-04 Дэлгэрэнгүй »»
Буриад-Монголын үндэстний хөдөлгөөн, тулгамдсан асуудлууд
Буриадын үндэсний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, Буриад Монголын Ардын Намыг үүсгэн байгуулагчдын нэг В.А.Хамутаев “Буриадын үндэсний хөдөлгөөн Оросын нийгэм-улс төрийн хөгжилд (1980-аад оноос 2000-аад он)” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Сэдэвт ажилд, Буриадын үндэсний хөдөлгөөний түүхэн замнал, тулгамдсан асуудлуудыг олон талаас нь тусган харуулжээ. Оросын импэрийн үед хар зуут, национал-шовинизм, антисэмитизм, ксэно...
2010-06-23 Дэлгэрэнгүй »»
Тэрэ хатуу жэлнүүдтэ баригдажа ябаад эрьежи ерээгүй эсэгэ үбэгэдэйм hүнэhэн амгаланаар оршохо болтогой!
Тэрэ хатуу жэлнүүдтэ баригдажа ябаад эрьежи ерээгүй эсэгэ үбэгэдэйм hүнэhэн амгаланаар оршохо болтогой! Үрэ хүүгэдийнь бидэ мартаха ёhохүйбди. Монгол гүрнэйнгөө түлөө! с.-сум, р-буудуулсан, л.л.с.- шоронд хоригдсон жил 1.Булган аймаг 1. Арслан Бадамын хантай с. р.2. Аюуш Аюушийн хантай с. р.3. Аюуш Жигжидийн хантай с. р.4. Аюуш Цэдэнгийн тэшиг с. р.5. Бадам батын хантай с. р.6. бадрах намсрайн тэшиг с. р.7. базар гомбын хантай с. р.8. базар лэг...
2009-10-30 Дэлгэрэнгүй »»
Шэнэхээн буриадын тvvх
1910 онд Намдаг Балданов нарын буриад нар Хөлөнбуйрын баргын мэйрэн зангийн яаманд элч зарж, нүүн очвол яаж угтах талаар туршиж, мөн тэндхийн гүн Цэнд нарын ноёдтой уузан нүүж ирэх тухай дурджээ. Баргын ноёд нүүн ирэхэд нутаг олгон гэсэн тул 1918 оны эхээр Намдаг нарын удирдсан 350 гаруй өрх, 2200 хүн Хөлөнбуйрын шинэ, хуучин барга хошуудын нутагт нүүн иржээ. Нүүн ирэгсэд Гурван гол, Мэргэн гол, Хайлар голын дагуу нутагласан байна. Зарим нь...
2009-10-10 Дэлгэрэнгүй »»
Оросод эзлэгдсэн нь
1620-оод оны үес оросууд баруун буриадуудын нутгийн зах Зүлгэ, Ангар мөрөнд тулж иржээ. Энэ үед буриадууд олон овогт хуваагдсан, маш тархай бутархай амьдардаг байжээ. Монголд өөр хоорондын тэмцэл хүчтэй явагдаж байсан тул буриадууд зөвхөн өөрсдийн хүчээр оросуудын эсрэг тэмцэх шаардлагатай болжээ. Оросууд гал зэвсэг ашиглан, бэхлэлт барьж бэхжин, буриадуудын эхнэр хүүхдийг хядах, олзлон аваачих зэргээр алхам алхамаар урагшилсаар Байгал нуу...
2009-10-10 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (1)
Зочин: 2009-12-30 11:05:51
iim zuiliig unshih bur haramsah emgeneh gutrah setgel urgelj turuh yum bid tsugta neg ih mongol ulsdaa bsn bol hichneen saihan bid odoo negdej chadah bolowuu eniig harchaad uhmel bi mash ih jargaltaai uhehsen
202.179.24.170
   
сурталчилгаа
Хайх
ВИДЕО
Монголын түүхэн агшин (4-р хэс...
Монголын түүхэн агшин (3-р хэс...
Монголын түүхэн агшин (2-р хэс...
Монголын түүхэн агшин (1-р хэс...
Дэслэгч генерал Базарын Цэдэн-...
Монголой арадшалhан хубисхалай...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын али сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Видио
Номой hан, угай бэшэг
Зурагай сомог
Мэдээ мэдээсэл
Хэлэлсүүлгэ
 
сурталчилгаа
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» chiime gush da )))
Bodonguud Zorigto
» tiim shuu
Bodonguud Zorigto
» saihan duu baina
Bodonguud Zorigto
» tiishdee bi ene duund mash ih surtai
ariunaa
» jargalsaihan bagshdaa urt nas udaan jargaliig chin setgeleesee husen yruuy uneheeriin hairlamaar erh...
ariunaa
» Oros, hyatad 2 hamtarj baigaad manai buryaduudiig huis temtersen dee. Tsag ni irheer etseg uvgudiin ...
Bodonguud Zorigto
» Buryad Mongoliin domog bolson baavai daa. )))
Bodonguud Zorigto
» tasarhai duulj bna oshoo goy dyy dyylaarai minii duu amjilt
batbold
» Буриад-Монголын үндэстний хөдөлгөөн, тулгамдсан асуудлууд
Bodonguud Zorigto
» Гантогтох багша
Дулма
» Матвей Рабданович Чойбонов, Алтанхуяг ахай
Дулма
» Дулмажаб Дашицыреновна Жамсоева, Сыроватка Галина Петровна (баруун гарhаа)
Дулма
» Равиль Фаритович Гениатулин
Дулма
» Эрдэнэбаатар, сайн байна уу)))
Дулма
» ямар х88рхэн бэ)))) бичиихан буряад
Дулма
сурталчилгаа

286px × 140px