ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ЗОРИЛГО
“Буриад Монгол зон”-ы ёс заншил, соёлын өв уламжлал, түүхийг сурталчилах,
цаашид түгээн дэлгэрүүлэх зорилгоор мэргэжлийн гэрэл зурагчид болон
сонирхогчдын дунд “БУРИАД МОНГОЛ ЗОН”сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлаж байна.
УРАЛДААНЫ ОРОЛЦОХ ТӨРӨЛ
o Аж
амьдрал, хүмүүс
o Байгал,
экологи, хүрээлэн орчин
o Хөрөг
БҮТЭЭЛИЙН ТОО
o Баг бүр шалгарсан шилдэг
10 ширхэг бүтээлээр оролцоно.
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
o Сүүлийн 2 жилд хийгдсэн гэрэл зураг
o Бүтээлийг гэрэл зургийн мэргэжлийн лабораторид 20х30
хэмжээтэй буулгаж, жаазтай ирүүлнэ.
o Бүтээл бүрд оноосон нэр, зохиогчийн нэр, хаяг, холбогдох
утас тодорхой, ойлгомжтой байх
o Бүтээлийг 2010 оны 07 сарын 15-н дуустал Занабазарын
нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн №207 тоотөрөөнд хүлээн авна. (энэ хугацаанаас хоцорсон бүтээлийг хүлээн
авахгүй)
УРАЛДААНЫ ШАГНАЛ
o Аж
амьдрал, хүмүүс /нэг
байртай,
500 000₮- ний мөнгөн
шагналттай/
o Байгал,
экологи, хүрээлэн орчин /нэг
байртай, 400 000₮- ний мөнгөн
шагналттай/
o Хөрөг /нэг
байртай, 300 000₮- ний мөнгөн
шагналттай/
гэсэн гурван номинациар байр
эзлүүлж шагнана.
Буриад
үндэстний олон улсын “АЛТАРГАНА” наадмыг
ЗОХИОН
БАЙГУУЛАГЧИД
|