 |
|
 |
| МЭЛЭЭ МЭДЭЭЛЭЛ |
| Буриад календарь хэвлэгдлээ |
|
|
|
1994 оноос
эхлэн хоёр жил тутамд уламжлал болон
явагдах болсон Буриад зоны соёл урлаг, спортын Алтаргана их наадам энэ
оны 7-р сарын 21-23-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдох гэж
байна. Энэ удаагийн Алтаргана их наадмыг тэмдэглэх бэлтгэл ажил Монгол улс төдийгүй хилийн чинадад ч далайцтай өрнөж буй. Тухайлбал, 2008 онд Буриадын
түүх,
соёлын өв
уламжлалыг судлан шинжлэх, сурталчлан таниулах эрхэм зорилготойгоор байгуулагдсан
Буриад судлалын академи 2010 оны 6-р сарын 23-24-нд “Нүүдлийн соёл иргэншил ба Буриад
Монголчууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион
явууллаа. Энэ нь тус академийн зүгээс Буриад судлалын чиглэлээр хийж буй томоохон ажлын
нэг бөгөөд Орос, Хятад, Герман зэрэг
орны буриад судлаач эрдэмтэд олон сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Мөн тус бага хуралд хэлэлцүүлсэн илтгэлийн эмхэтгэл хэвлэгдэж нийтийн хүртээл болжээ. Буриад судлалын академиас Алтаргана их наадмыг
тохиолдуулан өрнүүлж буй ажлын хүрээнд Буриад зоны бахархал болсон нутаг орон, ардын дуу,
уламжлалт болзор зэргийг багтаасан “Саг тооной болзор” гаргасан нь мөн л ихээхэн ач холбогдолтой хэрэг болсон юм. Энэхүү “Саг тооной болзор”-ыг IV хорооллын “Эрдэм” номын их дэлгүүрт худалдаалж байна. Түүнчлэн 99127013, 99159744 зэрэг
утсаар холбогдон авч болох юм байна.
Сагаангууд Б. Ууганбаяр |
 |
|
|
| ХОЛБООТОЙ МЭДЭЭ |
| Мөнхчулууны Зоригт танаа (Хүсэлт хүргэх нь) |
Энэхүү хүсэлт минь таны гараар дэлгэгдэн мэлмийд тань хүрсэнд талархаж амар амгаланг эрэн мэндчилъе. Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул иргэн Ц.Бат-Очир миний бие ганц өөрийн чадал чинээгээр шийдвэрлэн хүрч чадахааргүй хөгжлийн бэрхшээлтэй болоод 2 жил болж байна. Энэхүү хүсэлт, захидлын минь утга агуулга үүнд оршино. Миний бие Дашбалбар сумын жирийн малчин иргэн бөгөөд залуу эр хүний эх орондоо хүлээсэн үүргээ биелүүлэн цэргийн алба хаа... |
|
|
| Б.Эрдэнэбаатар хүбүүндэ бултаараа туhаламжа үзүүлэел! |
Мэндэ амор булта! Манай буряад-монгол залуушуудай бэрхэ хүбүүдэй нэгэ Дорнот аймагай Баян-Уул hомоной Б.Эрдэнэбаатар хүбүүмнай 2010 оной 7-н hарын 4-нэй үдэр нютагаа бусажа байгаад Хэнтий аймагай Жаргалт Хаанай хөндий соо авто машанай аваарт ороо байна. Иймэhээ бэеийни түргөөр тэнхэрүүлжэ элүүр энхээр бодхохын түлөө сэдихэл hанаа болон боломжоороо туhaлыт гэжэ уряалнабди.Нэг ни нийтийнхээ төлөө, нийт ни нэгнийхээ төлөө!Туhaлжа дэмжэхэ зонууд энээ... |
|
|
| "Алтаргана-2010" наадмыг зохион байгуулахад дэмжин оролцох залуучуудын түр хороо (энэ мэдээ 2010.04.08-нд шинэчлэгдсэн) |
Архивт шилжсэн. 2010 оны 03 сарын 29-нд.Емайл шуудангийн хаягуудаар хоорондоо сүлжээ үүсгээд санал бодлоо солилцож байна. Сүлжээнд нэгдэж болно. (нэгдэх хүсэлтэй улсууд доор сэтгэгдэл дээр емайл хаягаа үлдээнэ үү)... |
|
|
| Эрхvvгийн оросжсон буриад, элстийн ууссан халимагийн тухайд... |
| Олон зуун жил, ямар ч нєхцєлд хэл ёс заншлаа хадгалж, элэнц хуланцдаа
дамжуулсны vр нь болж дуучин Цагаанзам тєрсєн нь зєвхєн халимагуудын ч
биш бvх монголчуудын бахархал гэж би хувьдаа vзэж байна. Ээжийн дууг
Халимагт ёстой найман настай балчраас эхлээд наян настай буурал мэднээ,
жинхэнэ ардын дуу болсон учраас. Би ч энэ дууг тав зургаан настай
байхдаа манайд суудаг Шар эмгэнээс сурч байсан. Тэр хєгшин Сибирийн
цєллєгт бvх vр хvvхэд, элгэн... |
|
|
| Буриад залуус Монгол угсаагаа хадгалахыг эрмэлзэж байна |
|
( 2006-01-05)ОХУ-д сүүлийн жилүүдэд Холбооны субьектүүдийн тоог багасгах замаар
захиргааны системийг төгөлдөржүүлэх, бүс нутгуудын эдийн засгийн бие
даасан байдлыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү бодлогын хүрээнд бага үндэстнүүдийн өөртөө засах автономит
эрхтэй субьектүүдийг дийлэнх хувийг нь орос үндэстэн эзэлсэн, хүн ам
ихтэй бөгөөд эдийн засгийн хувьд илүү хүчирхэг мужуудтай нэгтгэх
ажиллагаа явагдаж байгаа юм. Vүнд... |
|
|
|
|
| Сэтгэгдэл |
| Сэтгэгдэл бичигдээгүй байна. |
|
|
| сурталчилгаа |
| 286px × 140px | |