И-мэйл:   Нууц үг: 
 
НЮУР XУУДАЋАН АЛТАРГАНА МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ ДУУ ХҮГЖЭМ, РАДИО ВИДЕО ЗУРАГАЙ СОМОГ НОМОЙ ЋАН, УГАЙ БЭШЭГ ГИШҮҮНЧЛЭЛ CHAT SHOP ХОЛБОГДОХ  
Алтаргана - 2010 Улс төр Нийгэм Боловсрол Соёл Урлаг Спорт Түүх Нютагай үнэр Буряад зон
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭЛЭЭ МЭДЭЭЛЭЛ
АЛТАРГАНА ИХ НААДАМ Бодол, эргэцүүлэл, дурсамж
2010-06-30
Эртний түүхэнд Баргажин төхөм, Хори түмэд, Байгаль нуур, Баргабаатар, түүний Элүүдэй,Буриадай, Хоридой гэж гурван хүүгийн удмын тухай, дунд хүү Буриадайн Эхирэд, Булгад овгийнхны тухай, Байгаль нуурын баруун бие Ида, Балгаан, дээд Лена /Зүлхэ гол/-д Эхирэд найман хөвгүүдтэй амьдарч байсан тухай, Баяндай, Авзай, Хонгоодор, Готол, Буян, Аваганут, Баавай, Чино гэх овогтой өнөө цагийн хүмүүс, Булгад зургаан хөвгүүдтэй Балагад, Хути,  Ольхон, Доод Үдийн газар нутагт амьдарсан Харанут, Хурамши, Ользон, Ашабагад, Буумал, Алагуй зэрэг овгийнхны тухай болон Хоридойн удам Хоридой мэргэн Бэдэ улсаас гурван гэргий авч, их хатан Баргажингоогоос охин Алунгоо төрж, дунд хатан Шаралдайгаас Галзууд, Хуасай, Хүбдүүд, Гушид, Шарайд гэх овог үүсч, бага хатан Нагатайгаас Харгана, Бодонгууд, Худай, Батнай, Сагаан, Хальбан, Хайтал, Чинууд гэсэн найман хөвгүүдийн удам 6 овог болон Хорийн арван нэгэн эцгийн түүх, домог, эрдэмтдийн судалгаанаас үзэхэд тэдний хойч үеийнхэн одоогийн Хорийн буриадуудын овог үүссэн байдаг. Буриад зон түүн дотор Хори буриадууд Сэлэнгэ, Цөх, Хёлго, Үд, Онон, Шэтэ, Шэлхэ, Ингэдэй, Баргажин, Эргэнэ, Сагсын гэх голуудын хөндий, ой хөвч дуниартан байх гайхам тансаг байрлал бүхий нутгийн хүмүүс билээ. Алдарт Байгаль нуур, Яруунын олон нуурууд, Эрхүү, доод Үдэ, Ангар, Хан, Ач голуудын хавь нутаг бахархмаар үзэсгэлэнтэй үржил шимт нутгийнхны тухай эрдэмтэй хүмүүсийн бичсэн ном, тэмдэгдэл олон байдаг юм. Энэ овгуудаас Буриад зон гэж нэрлэгдэж яваа Монгол, Турк, Тунгус, Яхад, Куриканы цусан холбоотой зургаагаас найман мянганы тэртээгээс мэдэгдэж ирсэн хүмүүсийн хойч үеийнхэн бидний буриадууд билээ.

Одоогийн бид Онон, Улз, Сэлэнгэ, Тэшиг, Цагаан-үүр, Хэрлэн голынхон гэж нэрлэгдэн амьдарч байна. Буриад зоны “Алтаргана” наадам түүх өгүүлнэ.

1994 он “Алтаргана” наадам Хэнтий аймгийн Дадал сумынхны зүтгэлээр эхэлж, уг наадмыг Хэнтий аймгийн засаг дарга асан Цэдэндамбын Балдандорж, Дадал сумын уугуул Дуламжав, сумын засаг дарга Г. Доржсүрэн, Б. Даваажаргал, Балбарын Ганхуяг нарын санаачлагаар эхэлж билээ. Анхны наадмыг зохион явуулахад Ч.Баярмаа, УГЗ Гомбо, Б.Авирмэд, Гүрсоронзон нарын зүтгэл орсон байдаг.Энэ наадамд Дадал, Биндэр, Батширээт, Өндөрхаан, Мөрөн, Бэрх сумынхан оролцжээ.

1996 он Биндэр суманд зохиогдож, Агын буриадаас оролцсон байдаг.

1998 он Батширээт сум сайн зохион байгуулж, сумын засаг дарга Д.Нямсүрэнгийн зүтгэл онцгой байсан юм. Энэ наадамд АЖ Ц.Пүрэвдорж, Д.Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Ням-Осор нарын тус дэмээр том наадам болох эхлэлийг тавьсан байна. Энэ наадмаас Монгол нутгийн буриадууд хамрагдах болж, төр засгийн дэмжлэг авч эхэлсэн байна.

2000 он Дорнод аймгийн Дашбалбар сум сайн зохион байгуулж, Агын буриадын бүрэлдэхүүн оролцож, олон улсын чанартай болгосон юм.

2002 он Орос улсын Чита мужийн нутаг Агын тойрогт эхэлж, Буриад улс, Усть-Ордынхан, БНХАУ-ын Шинэхээний буриадууд оролцсноор олон улсын их наадам болж, хүрээ нь өргөжив.

2004 он Дорнот аймгийн Чойбалсан хотод эхэлж, А.Лувсанов тэргүүтэй Буриад улсын удирдлагууд болон Чита, Өвөрмонголын Эвэнк хошуу, Алтан-Эмээл, Мөнгөн сумдаас оролцож, сайхан наадам болсон байна.

2006 он Буриад улсын Улаан-Үд хотод Алтаргана наадам эхэлж, олон улсад амьдардаг буриад хүмүүс цугласан нь гайхалтай байлаа. ­Ер нь хамгийн өргөн хэмжээнд арга хэмжээ явуулж, буриад хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн наадам бол энэ байлаа. Дэлхий дээрх буриад хүмүүсийн сэтгэлийг татсан нээлтийг Улаан-үдийнхэн гайхамшигтай хийж билээ. Улаан -Үдийн тэнгэрт алдарт дуучид Д.Жаргалсайхан, М.Найдалмаа, А.Бүтэд, Б.Жавзандулам нарын дуу цуурайтаж, буриад ардын эртний аялгуу эгшиглэж, олон арга хэмжээ өргөнөөр явагдаж, бидний сэтгэлийг өргөж билээ.

2008 он Алтаргана наадам Эрхүү, Ангар мөрний хөвөөнд Эрхүү хотод эхэлж, Ангарск, Усть-Орда, Шелехов, Ольхон зэрэг газруудад болж өнгөрөв. Эрхүү хотынхон буриадын Алтаргана наадмыг сайхан болгохын төлөө зүтгэл гаргасан нь мэдрэгдэж байлаа. Наадмын нээлт гайхамшигтай болж, бидний жагсаалын өмнөөс баглаа цэцэг шидэж, бид цэцгэн дэвсгэр дээгүүр алхаж, гүн хүндэтгэл авч билээ.Энэ наадмуудыг ажиглаж байхад буриадууд өөрсдийгөө баясгаж, хүндэтгэж, хүндэтгүүлж чаддаг зон гэдэг нь харагдаж байлаа. Батширээтийн наадамд “Батширээт” сонин гаргаж эхлэн, Ага нутагт болсон наадамд “Ага сайхан нутаг минь” гэдэг дуу зохиогдож,

Алтаран алтаран харагданхай

Ага сайхан нутаг байна даа

Ага нутгаа харахад минь

Аавын минь царай харагдаад байна даа

Ай даа Ага минь

Ага л нутаг минь

Аав ээжийн минь төрсөн нутаг даа

гэж дуучин Долгормаа дуулж эхэлсэн байна. “Ага нутаг“ гэж зурагт сэтгүүл болон “Летопись Алтарганы” сэтгүүл гарч, Улаан-Үдийн наадмын үеэр Буриадын Соёлын яамны “Алтаргана “ сэтгүүл гарсан нь түүх болон үлдэж байна. 2010 он Улаанбаатарын “Алтаргана” наадмыг ямар хэмжээнд явуулж, хэр үнэлэлт авч, улс орон Монголоо яаж сурталчлах вэ гэдэг асуулт тавигдаж байна.

Багаар бодоход хорин мянган буриадууд ирж, оролцох нь тодорхой. Бидний Монголын буриадуудын чадал, чадварыг шалгах бизээ. Сайн сайхныг манай буриадууд эхлэж, хийж, бүтээж чаддагсан билээ. Алтаргана -2010 наадам сайхан болж, олон улсад мэдрэгдэж, бидний Монголчууд болон буриадуудын  маань нэр хүнд өсч, зуны сайхан өдрүүд өнгөрөх болов уу гэж сэтгэлээ өргөж явна даа.

Буряадхан заяан

Байгал гэжэ далай бэлээ л

Багахан явахымни зүүдэн бэлээл

Буряадхан заяандаа томоржол явнав

Булгай уhан шинжи цэвэрхэн явнав

Тэрэ холын Хэжэнгэеэ hанахадаа

Эжымни дуу аялдаг байгаал

Тэндэ үлэhэн нютагаа бодоходоо

Авамни намдаа захидаг байгаал

Хори гэжэ буряадууд үлэhэн

Хонхисоон гэж омог байhан

Тэрэ холын буряадаа hанахадаа

Буряадхан заяандаа итгэжэл явнав.

1960 он

Онон – Гурван харуул

Буриад зоны Алтаргана наадам 2010 оны 7 сарын 21-ээс 23-ний өдрүүдэд явагдахаар бэлтгэл ажил явагдаж байгаа байх. Өв соёл, үндэс язгуураа сэргээсэн дуу хуур, бүжиг наадмын баялаг ололтоо хадгалан, хойч үедээ өвлүүлэх их ажилдаа амжилт гаргах нь бидний зорилго билээ.


Хори-Хальбан овог

Өвхөөндэйн Дашдондог

Дашдондогийн Дагвасүрэн
Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Алтаргана-2010 наадан тухай видео
Алтаргана-2010 наадан тухай видеонуудые энэ хаягаар ороод hонирхогты хүндэтэ нүхэд! Энд дарж үзнэ үүАлтаргана наадантай холбоотой, һонирхолтой видеобэшэлгэ, тоонто.мн гэһэн сайтада табиха хүсэлтэй арад, зон, байгаа һаань bodonguud_zorigt@yahoo.com руу захяа бэшэжэ болоно. Баярлаа.Аадар мүндэр шуурганhаа айжа hүрдөөгүй АлтарганаТэмсэл зоблон хашалтаhаа тэсэжэ гараhэн Буряад арад Үнсэг ехэт дайдатайе үндэhөөрөө холбоотой АлтарганаХүхэ монгол зонтой...
2010-07-29 Дэлгэрэнгүй »»
Алтаргана наадмын шагналтнууд
Буриад хүний нэг өдөр” сэдэвт ардын аман зохиолын уралдаан № Шагнал Улс, орон, аймгийн нэр Бүтээлийн нэр Оролцогч 1 Гран при ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар Басаганай наадаан “Этигэл” баг 2 1 байр ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар Үлгийдэ оруулга “Ажалшан” баг 3 ...
2010-07-26 Дэлгэрэнгүй »»
Алтаргана 2010 наадмын нээлт фото сурвалжлага
Алтаргана 2010 наадмын нээлт /фото сурвалжлага/энд дарж үзнэ үү...
2010-07-21 Дэлгэрэнгүй »»
Алтаргана 2010 наадмын комисс хэвлэлийн бага хурал хийлээ
Буриад үндэстний соёлын өв уламжлал, ардын зан заншил, урлаг, спортын төрөл, зүйлийг хадгалж хамгаалахын зэрэгцээ уламжлан хөгжүүлэх онцгой ач холбогдол бүхий “Алтаргана” 2010 наадам маргааш эхлэхтэй холбогдуулан тус наадмыг зохион байгуулах комиссиос хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд комиссын дарга БСШУЯ сайд Ё.Отгонбаяр, штабын дарга Соёл Урлаг Хөгжүүлэх сангийн захирал Н.Батмөнх нар оролцлоо.Хулрын фото сурвалжлагийг...
2010-07-20 Дэлгэрэнгүй »»
УЛААЛЗАЙ буриад дууны дуун цэнгүүн Монгол бөхийн өргөөнд 2010 оны 7н сарын 22нд 19 цагаас болно.
УЛААЛЗАЙ буриад дууны дуун цэнгүүн Монгол бөхийн өргөөнд 2010 оны 7н сарын 22нд 20 цагаас болно. Билетийн үнэ 8888 төгрөг. 88033698 дугаараас билетийг түргэн шуурхай авах боломжтой....
2010-07-17 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
сурталчилгаа
Хайх
ВИДЕО
Монголын түүхэн агшин (4-р хэс...
Монголын түүхэн агшин (3-р хэс...
Монголын түүхэн агшин (2-р хэс...
Монголын түүхэн агшин (1-р хэс...
Дэслэгч генерал Базарын Цэдэн-...
Монголой арадшалhан хубисхалай...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын али сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Видио
Номой hан, угай бэшэг
Зурагай сомог
Мэдээ мэдээсэл
Хэлэлсүүлгэ
 
сурталчилгаа
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» chiime gush da )))
Bodonguud Zorigto
» tiim shuu
Bodonguud Zorigto
» saihan duu baina
Bodonguud Zorigto
» tiishdee bi ene duund mash ih surtai
ariunaa
» jargalsaihan bagshdaa urt nas udaan jargaliig chin setgeleesee husen yruuy uneheeriin hairlamaar erh...
ariunaa
» Oros, hyatad 2 hamtarj baigaad manai buryaduudiig huis temtersen dee. Tsag ni irheer etseg uvgudiin ...
Bodonguud Zorigto
» Buryad Mongoliin domog bolson baavai daa. )))
Bodonguud Zorigto
» tasarhai duulj bna oshoo goy dyy dyylaarai minii duu amjilt
batbold
» Буриад-Монголын үндэстний хөдөлгөөн, тулгамдсан асуудлууд
Bodonguud Zorigto
» Гантогтох багша
Дулма
» Матвей Рабданович Чойбонов, Алтанхуяг ахай
Дулма
» Дулмажаб Дашицыреновна Жамсоева, Сыроватка Галина Петровна (баруун гарhаа)
Дулма
» Равиль Фаритович Гениатулин
Дулма
» Эрдэнэбаатар, сайн байна уу)))
Дулма
» ямар х88рхэн бэ)))) бичиихан буряад
Дулма
сурталчилгаа

286px × 140px