И-мэйл:   Нууц үг: 
 
НЮУР XУУДАЋАН АЛТАРГАНА МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ ДУУ ХҮГЖЭМ, РАДИО ВИДЕО ЗУРАГАЙ СОМОГ НОМОЙ ЋАН, УГАЙ БЭШЭГ ГИШҮҮНЧЛЭЛ CHAT SHOP ХОЛБОГДОХ  
Алтаргана - 2010 Улс төр Нийгэм Боловсрол Соёл Урлаг Спорт Түүх Нютагай үнэр Буряад зон
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭЛЭЭ МЭДЭЭЛЭЛ
Буриад залуус Монгол угсаагаа хадгалахыг эрмэлзэж байна
2009-10-10

( 2006-01-05)

ОХУ-д сүүлийн жилүүдэд Холбооны субьектүүдийн тоог багасгах замаар захиргааны системийг төгөлдөржүүлэх, бүс нутгуудын эдийн засгийн бие даасан байдлыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү бодлогын хүрээнд бага үндэстнүүдийн өөртөө засах автономит эрхтэй субьектүүдийг дийлэнх хувийг нь орос үндэстэн эзэлсэн, хүн ам ихтэй бөгөөд эдийн засгийн хувьд илүү хүчирхэг мужуудтай нэгтгэх ажиллагаа явагдаж байгаа юм. Vүнд Орос орны туулж өнгөрүүлсэн гашуун түүхийн золиос болж, тэртэй тэргүй эрх нь хөндөгдөж, хавчлага зовлонд өртөгдсөн бага үндэстнүүд ихэд дургүйцэж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн тооцоо баримтад тулгуурлаагүй, зохиомол үр өгөөжөөр халхавч хийсэн “оросжуулах” бодлого хэмээн үзэж байна.

Харин одоо буриад-монголын ард түмний нэгэн хэсэг нь оршин суудаг Уст-Ордын Буриадын Автономит Тойргийг Эрхүү мужтай нэгтгэх төлөвлөгөөний ээлж ирээд байна. Хэрэв ийм нэгтгэл болж өнгөрвөл уугуул нутагтаа өөртөө засах эрхгүй болж хоцрох буриад түмний үндэсний соёл устаж үгүй болох аюултай хэмээн буриадын залуу үеийнхэн үзэж байгаа юм. Эдгээр залуусын үзэл бодлын талаар 2006-01-05-ны UBPost сонинд Янис Чакарсын бичсэн мэдээллийг монгол хэлнээ орчуулан толилууллаа.

0 -өөс доош насны ойролцоогоор 2000 залуус 2005 оны 5-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинд “Буриад түмний газар нутгийг сэргээх” талаар нээлттэй захидалбичиж, гарын үсгээ зуржээ. Энэ нь үндэстэн хоорондын асуудалгүй, улс төрийн хувьд идэвхгүй ч гэж хэлж болохоор нутгийн хувьд маш сонин үзэгдэл юм.

өөрчлөн байгуулалтын давалгаа болон ЗХУ бүрэлдэх үеийн үймээн энэ нутгийг тойрч гараагүй боловч хаа сайгүй болж байсантай адил цунамигийн хүчээр өрнөөгүй юм. ОХУ-ын үндэстэн хоорондын асуудалтай бусад нутгуудтай харьцуулахад Буриад Улс нь өнөөдөр ч олон хүний нүдэнд тайван төрхөө хадгалсаар байна. Нээлттэй захидал нь уламжлалт соёлоо хамгаалахын төлөө энгийн буриадуудыг, ялангуяа залуучуудыг нэгтгэх анхны оролдлого болжээ.

Сүүлийн жилүүдэд яригдаж буй Оросын Холбооны 89 субекьтүүдийн тоог багасгах замаар холбооны захиргааны ажиллагаа болон эдийн засгийг сайжруулах бодлогын хүрээнд Уст-Ордын Буриадын Автономит Тойрог болон Эрхүү Мужыг нэгтгэхээр төлөвлөгдсөн нь энэхүү захидлыг бичих шалтгаан болжээ.

Захидал бичигчид нь хэт даврагч, радикалууд биш боловч Уст-Ордыг Эрхүү мужид нэгтгэх нь сүүлийн үед өргөн тархаад байгаа оросжих явцыг улам лавшруулна хэмээн эмээж байгаа бөгөөд үүний оронд 1937 оны Буриад-Монголын Бүгд Найрамдах Социалист Улсын хилийг сэргээхийг санал болгожээ. Тэд урьд нь нэгдмэл нэгэн Бүгд Найрамдах Улсад хамрагдаж байсан Уст-Орд, Ага болон бусад уугуул нутгуудын буриад түмэн хүчээр таслагдан хуваагдсаныг цохон тэмдэглэсэн байна.

Захидалд Ерөнхийлөгч Путинг “буриад түмний нэгдмэл Буриад Улсад оршин тогтнох эрхийг хамгаалан дэмжихэд” уриалаад, энэ нь “түүхэн үнэнд нийцнэ” гэжээ. Тэд төр бол бүс нутгийн соёлыг хамгаалах баталгаа гэдэг үүднээс хандсан байна. Түүнчлэн “үндэсний автономит эрхгүйгээр буриад хэл, соёлыг хадгалан хамгаалах нь бараг боломжгүй зүйл” хэмээн нэмж бичжээ.

Эсэргүүцлийн ажиллагааг “Залуу Эрдэмтдийн Бүсийн Холбоо” зохион байгуулсан бөгөөд Холбооны тэргүүн Николай Цэрэнпилов “буриад ба монголчуудын хооронд бага зэргийн нутгийн ялгаа байхаас биш бараг нэг соёлтой ард түмэн юм” гэж хэлсэн байна. Бүс нутагт нэгэнт бий болсон энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь удахгүй замхран алга болох зүйл биш гэдгийг харуулах үүднээс түүнийг санаачлагчид гарын үсэг зурагчдын насыг 40-өөр хязгаарлажээ.

Нутгийн хэвлэл мэдээллийнхэн энэ тухай чимээгүй өнгөрсөн ба харин захиргааны зүгээс Уст-Ордыг Эрхүү мужид нэгтгэх талаар хэлэлцэх дугуй ширээний уулзалтыг зохион байгуулжээ. Энэ ажиллагаа нь Москва дахь Ерөнхийлөгчийн захиргаанд захидал хүрсэнээс нэг сарын хойно болсон боловч ноён Путинээс өдий хүртэл хариу ирээгүй байна. Мөн Улсын ДУМА, Холбооны Зөвлөл болон Сибир дэх Холбооны Төлөөлөгч нарт захидлын хуулбарыг хүргүүлсэн боловч тэднээс хариу ирээгүй байна. Ноён Цэрэнпилов эсэргүүцлийн ажиллагаа амжилттай болно гэдэгт төдий итгэлтэй биш байгаа боловч ядаж л “бид бол үл тоомсорлогдохуйц бөгөөд хувь заяагаа гаргуунд нь хаясан үндэстэн биш” гэдгийг Москвад ойлгуулахыг зорьж байгаа ажээ.

Гэвч үүнээс үл хамааран Уст-Ордыг Эрхүүд нэгтгэх төлөвлөгөө байсаар байна. Уст-Ордын хүн амын ихээхэн хувийг орос үндэстэн эзэлдэг ба эдийн засаг нь ядууралд орсон нь хүмүүсийг нэгтгэлийн төлөө саналаа өгөхөд хүргэж болзошгүй хэмээн нэгтгэлийн эсрэг тэмцэгчид болгоомжилж байна. Уст-Ордын эдийн засгийн ядуурал нь түүнийг Эрхүү мужтай нэгтгэснээр шийдэгдэнэ гэдэгтэй ноён Цэрэнпилов санал нийлэхгүй байгаа юм. Тэрээр “энэ бол гар бариад бугуй барихтай адил үйлдэл” бөгөөд үүний үр дүнд нутгийн буриадуудын монгол соёл устах аюултай гэж хэлжээ.

орчуулсан Жаргал

Jich : 2006 ond Ust Ordiin buryatiig orsod negtgesen. 2007 ond Agiin buryatiig orsod negtgesen. Buriad mongol zaluuchuudiin temtsel gantsaardaj bna. Delhiin mongolchuudad negdmel temtsel heregtei! 

 

 

Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөнхчулууны Зоригт танаа (Хүсэлт хүргэх нь)
Энэхүү хүсэлт минь таны гараар дэлгэгдэн мэлмийд тань хүрсэнд талархаж амар амгаланг эрэн мэндчилъе. Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул иргэн Ц.Бат-Очир миний бие ганц өөрийн чадал чинээгээр шийдвэрлэн хүрч чадахааргүй хөгжлийн бэрхшээлтэй болоод 2 жил болж байна. Энэхүү хүсэлт, захидлын минь утга агуулга үүнд  оршино. Миний бие Дашбалбар сумын жирийн малчин иргэн бөгөөд залуу эр хүний эх орондоо хүлээсэн үүргээ биелүүлэн цэргийн алба хаа...
2010-08-23 Дэлгэрэнгүй »»
Б.Эрдэнэбаатар хүбүүндэ бултаараа туhаламжа үзүүлэел!
Мэндэ амор булта! Манай буряад-монгол залуушуудай бэрхэ хүбүүдэй нэгэ Дорнот аймагай Баян-Уул hомоной Б.Эрдэнэбаатар хүбүүмнай 2010 оной 7-н hарын 4-нэй үдэр нютагаа бусажа байгаад Хэнтий аймагай Жаргалт Хаанай хөндий соо авто машанай аваарт ороо байна. Иймэhээ бэеийни түргөөр тэнхэрүүлжэ элүүр энхээр бодхохын түлөө сэдихэл hанаа болон боломжоороо туhaлыт гэжэ уряалнабди.Нэг ни нийтийнхээ төлөө, нийт ни нэгнийхээ төлөө!Туhaлжа дэмжэхэ зонууд энээ...
2010-07-08 Дэлгэрэнгүй »»
Буриад календарь хэвлэгдлээ
1994 оноос эхлэн хоёр жил тутамд уламжлал болон явагдах болсон Буриад зоны соёл урлаг, спортын Алтаргана их наадам энэ оны 7-р сарын 21-23-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Энэ удаагийн Алтаргана их наадмыг тэмдэглэх бэлтгэл ажил Монгол улс төдийгүй хилийн чинадад ч далайцтай өрнөж буй. Тухайлбал, 2008 онд Буриадын түүх, соёлын өв уламжлалыг судлан шинжлэх, сурталчлан таниулах эрхэм зорилготойгоор байг...
2010-07-02 Дэлгэрэнгүй »»
"Алтаргана-2010" наадмыг зохион байгуулахад дэмжин оролцох залуучуудын түр хороо (энэ мэдээ 2010.04.08-нд шинэчлэгдсэн)
Архивт шилжсэн. 2010 оны 03 сарын 29-нд.Емайл шуудангийн хаягуудаар хоорондоо сүлжээ үүсгээд санал бодлоо солилцож байна. Сүлжээнд нэгдэж болно. (нэгдэх хүсэлтэй улсууд доор сэтгэгдэл дээр емайл хаягаа үлдээнэ үү)...
2010-02-05 Дэлгэрэнгүй »»
Эрхvvгийн оросжсон буриад, элстийн ууссан халимагийн тухайд...
Олон зуун жил, ямар ч нєхцєлд хэл ёс заншлаа хадгалж, элэнц хуланцдаа дамжуулсны vр нь болж дуучин Цагаанзам тєрсєн нь зєвхєн халимагуудын ч биш бvх монголчуудын бахархал гэж би хувьдаа vзэж байна. Ээжийн дууг Халимагт ёстой найман настай балчраас эхлээд наян настай буурал мэднээ, жинхэнэ ардын дуу болсон учраас. Би ч энэ дууг тав зургаан настай байхдаа манайд суудаг Шар эмгэнээс сурч байсан. Тэр хєгшин Сибирийн цєллєгт бvх vр хvvхэд, элгэн...
2009-10-10 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (2)
Зочин: 2010-01-03 20:59:45
demjileel bdag yag yaaj temtseh talaar medeelel hiigeerei odoo oroitoh ni bna shuu
202.170.81.149
Зочин: 2009-12-02 05:02:58
tiim shuu .bid negdene niilne buryadaa avartsgaay
202.180.219.23
   
сурталчилгаа
Хайх
ВИДЕО
Монголын түүхэн агшин (4-р хэс...
Монголын түүхэн агшин (3-р хэс...
Монголын түүхэн агшин (2-р хэс...
Монголын түүхэн агшин (1-р хэс...
Дэслэгч генерал Базарын Цэдэн-...
Монголой арадшалhан хубисхалай...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын али сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Видио
Номой hан, угай бэшэг
Зурагай сомог
Мэдээ мэдээсэл
Хэлэлсүүлгэ
 
сурталчилгаа
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» chiime gush da )))
Bodonguud Zorigto
» tiim shuu
Bodonguud Zorigto
» saihan duu baina
Bodonguud Zorigto
» tiishdee bi ene duund mash ih surtai
ariunaa
» jargalsaihan bagshdaa urt nas udaan jargaliig chin setgeleesee husen yruuy uneheeriin hairlamaar erh...
ariunaa
» Oros, hyatad 2 hamtarj baigaad manai buryaduudiig huis temtersen dee. Tsag ni irheer etseg uvgudiin ...
Bodonguud Zorigto
» Buryad Mongoliin domog bolson baavai daa. )))
Bodonguud Zorigto
» tasarhai duulj bna oshoo goy dyy dyylaarai minii duu amjilt
batbold
» Буриад-Монголын үндэстний хөдөлгөөн, тулгамдсан асуудлууд
Bodonguud Zorigto
» Гантогтох багша
Дулма
» Матвей Рабданович Чойбонов, Алтанхуяг ахай
Дулма
» Дулмажаб Дашицыреновна Жамсоева, Сыроватка Галина Петровна (баруун гарhаа)
Дулма
» Равиль Фаритович Гениатулин
Дулма
» Эрдэнэбаатар, сайн байна уу)))
Дулма
» ямар х88рхэн бэ)))) бичиихан буряад
Дулма
сурталчилгаа

286px × 140px